Home Өгүүллэг “ДУУДЛАГА” өгүүллэг “2-р хэсэг”

“ДУУДЛАГА” өгүүллэг “2-р хэсэг”

0 second read
0
0
1,425

Халиун өөрөөсөө илүү итгэж байсан найздаа хүнээс хорин сая төгрөг зээлж өгөөд өрөнд орчихов. Туслахын ялдамд мөнгө олчих санаатай үйлдсэн биш хэрэгтэн болох шахав. Зээлүүлсэн найз алга болчихсон.

Юун дэвжиж байсан бизнес. Нэг буруу шийдвэр үнэхээрийн хортой аж. Ингээд нөхөртэйгээ ярилцан гадагшаа гарч, өрөө төлөхөөс өөр аргагүй болов. Ажлаасаа жилийн хугацаатай чөлөө авч, хайртай хань

алаг үрсээ орхин Швейцарь улсыг зорилоо. Ханийнхаа халуун өврөөс гарсан эхний шөнөө л уйлж, ганцаардаж эхлэв. Цаг хугацаа хурдан юмаа. Бид арван таван жил амьдарчихаж. Өрнийхөө хагасыг дарж,

чөлөөний хугацаа дуусч харихаар болов. Нөхөр маань “Миний хань, дахиад нэг жил болоод өрөө дуусгаад, жаахан мөнгө хураагаад ирээ. Ажил яахав олдоно” гэхэд нь итгэж, үгэнд нь орлоо. Нөхөр маань

миний өмнөөс халагдах өргөдөл өгсөн. Тэгэхэд л би харих минь яав гэж маш их харамсдаг. Харин нөхөр маань тэр үед нэгэн эмэгтэйтэй учир ургуулсан гэж зүүдлээ ч үгүй. Бие холдвол сэтгэл холддог гэж

үнэн гэж үү. Миний ханийн тэр их хайр хаачив? Халиунд үл таних эмэгтэйгээс чат ирснээр энэ бүхнийг мэдсэн юм. Би нөхөртэй нь яваад баригдсан юм шиг доромжлолын үгс урсана. Би ханьтайгаа ч холбоо барьж чадахаа болив. Манайд тэр эмэгтэй ирээд орогночихсоныг хүүхдүүдээсээ мэдэв. Хүний нутагт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, элий балай юм шиг дотооддоо урагдаж, амьдарсан болж явдаг болсон. Мэнд мэдэх мэт өглөө бүр аймшгийн үгс хүлээж авдаг боллоо. Уйлахаас өөр би юу хийж чадах. Хүүхдүүдийг минь элдэвлэх вий гээд тэсээд, тэвчээд олигтой ч юм хэлэхгүй элдвийн муу үгээр

дээрэлхүүлнэ. “Бид хоёр сайхан амьдарч чадна.Чи битгий ирээрэй.Наана үх” гэх бол юу ч биш. Гэсэн ч нөхөртөө итгээд байдаг юм билээ. Үгээр хүнийг алж, аварч болдог гэдэг ч би үгээр алуулж, сэтгэлээрээ үхэх өдөр ирнэ гэдгийг яахин мэдэх. Ингээд Монголд ирсэн. Ганбүүвэйгийн Хорол нь төрж байхтай давхцав. Ганбүүвэй ажлынхаа эгчид “Би ханьдаа үнэхээр хайртай. Хүлээж байсан. Би ингэж ч амьдрах гэж дээ” гэхэд нь эгч “Та хоёр салвал хайран байна. Энэ бүхнээ зогсоо” гэжээ. “Бүхэл бүтэн хүн гараад ирсэнийг яах юм бэ” гэхэд нь “Чиний хөвгүүд бас хүн биз дээ. Хүнд хүн илүүдэхгүй. Өргөөд

авчих” гэсэн байдаг. Нөхөр маань Шүүхэд дуудаж албан ёсоор салах хүсэлт тавьсан. Хоёр хүүгээ авч, нэгийг нь аавд нь үлдээгээд байр, машин юу ч үгүй гудамжинд гарсан. Ичихгүй ээж дээрээ л хүүхдүүдээ хөтлөөд очсон доо. Зөндөө уйлсан.Зүрх сэтгэл минь тэсэхийн аргагүй өвдөж байлаа ч хүүхдүүдээ хараад, юу ч болоогүй юм шиг инээмсэглээд, хоолоо хийж зогссон. Муухай байсаан. Хүний амьдрал таашгүй юм. Араатан сэтгэлтэй хүмүүсээр хорвоо дэлхий дүүрчээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…