Нүүр Өгүүллэг “ДУУДЛАГА” өгүүллэг “1-р хэсэг”

“ДУУДЛАГА” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
517

Үзэсгэлэнтэй ангилалд багтах, авхаалжтай, гялалзуур, бүжигчин охиныг Халиун гэдэг. Түүн рүү эуун зүрх тэмүүлсэн ч, сэтгэлийн нь хаалгыг онгойлгосон Аз жаргалын алтан түлхүүрийн эзэн бол

Ганбүүвэй. Энгийн л нэг шар залуу, Тэд оюутаны нэг ангийн хоёр. Хичээл тарангуут бүжгийн заал руу гүйх Халиунд хоол хийж авчирна. Халиун ойшоохгүй ч, бүжгийн багш нь “Сайн залуу” гэнэ. Халиун

оюутаны дотуур байранд, Ганбүүвэй хотын хүүхэд. Хоолой нь өвдөж халуураад хэвтэж байсан охиныг Ганбүүвэй эмнэлэгт хүргэн халамжилсаар, тэр үед охин энэ даруухан залууд дасчихсанаа мэдсэн

юм. Эмнэлгээс гарангуут хадам аав, ээжтэйгээ танилцсан. Гурван жил тууштай гүйж байж, Халиуныг өөрийн болгосон Ганбүүвэй дэлхийг өвлөсөн мэт жаргалтай. Сургуулиа төгсөөд Халиун нутагтаа

хуваарилагдаж, Ганбүүвэй хотод суухаар болсон ч “Найз бүсгүйтэйгээ хамт явна” гэж зүтгэсээр хөдөөний нэгэн жижигхэн суманд хоёулаа очсон. Тэднийг явахад ээж нь хоёр аяга, хоёр халбага, хоёр сэрээ болон

нэг хөнжил, нэг гудас өгөв. Залуу хос ийнхүү амьдралаа эхлүүлсэн. Хаа ч явсан цуг, бие биендээ их хайртай тэднийг нутгийнхан “хөөрхөн хоёр, яг таарсан хос” гэж өхөөрдөнө. Тэд ч хүнд тусалж амьдрахыг хичээнэ. “Хайр хэзээ ч дуусдаггүй” гэдэг.Тэд бүх зүйлийг хамтдаа хийнэ.Ажил ихтэй үед нь бие биенийхээ ажилд туслана, хоолоо хамт хийнэ, гэрээ хамт цэвэрлэнэ. “Хаа ч гэсэн цуг гэж мэдээрэй” гэдэг шиг цул, нэгэн бие болсон хайрууд. Эв эетэй залуусын ажил, амьдрал өдөр өдрөөр дэлгэрч, Ганбүүвэй таван жилийн дараа дарга болсон. Бие давхар болсноо хэлэхэд нь нөхөр нь баярлаж талархсандаа уйлж байв. Өглөө ажилдаа явахдаа “Хүүгээ үнсье” гээд гэдсэн дээр нь үнсэнэ. Түрээсийн байранд амьдарч байтал Халиуны аав, ээж гурван өрөө байр авч өгч, Ганбүүвэйгийн аав, ээж барилгачид тул засаж өгөв.Тал талаасаа эрвийх дэрвийхээрээ сайхан гэр бүл босгоход нь дэмнэж

байлаа. Анхныхаа үрийн зулайг үнэрлэж, бөөн аз жаргалууд, аавыгаа ажлаас ирэхийг тэсч ядан хүлээгээд л. Хадаг тавьж, хурим найр хийж, гэрлэлтээ батлуулсан. Төрсөн өдрүүдээр нь гэнэтийн бэлэг барьж ханийгаа, найз нөхдийг нь гайхшруулж, Халиуны хайр нэмэгдсээр, дуусашгүй хязгааргүй хайранд умбасан жаргалтай өдрүүд үргэлжилнэ. Ганбүүвэй тамхи, архи хэрэглэхгүй, ажилсаг, халамжтай, гэр бүлээ гэсэн сэтгэлтэй ховор сайн хүн. Хүмүүс атаархтал амьдрахад үеийн бүсгүйчүүд боломж олдвол авчих гэхийн хэцүү ч таарна. Гэрийн бүх ажлыг нөхөр зохицуулдаг тул Халиун зүгээр сууж чадахгүй, гэр бүлдээ нэмэр больё гээд ажлынхаа хажуугаар Эрээнээс жимс зөөж, бөөнддөг болов. Бизнес нь арвижиж, найзтайгаа нийлэн тавилга зардаг болсон. Ганбүүвэй их ажилсаг тул гэрээ цэвэрлэх,

хоолоо хийх, аяга тавгаа угаах гэрийн ажилд түүртэхгүй амжуулна. Харин Халиуны бизнесийг дэмжиж сүйд болохгүй, дээшиллээ гэж ч баярлахгүй шинжтэй. “Аман хуур” киноны өвгөн, эмгэн хоёр шиг гэмээр ханддагт нь Халиун жаахан дургүй. Удахгүй Ганбүүвэйд албан тушаалын байр өгч, хоёулаа хуучин байраа зарж, тавилга машин ч авлаа. Хожим нь юу болохыг мэддэг байсан бол энд хүрээд энгийн

тайван амар амгалан амьдрахаа чухалчлан, саяд нэг байдаг Хайр дүүрэн амьдралаа үргэлжлүүлэх байлаа. Мөнгө хэрэгцээ мөн боловч хүсэл, шуналаа анзаарахгүй бол бүх бузар муугийн үндэс болдог гэдгийг хэн ч санахыг хүсдэггүй. Амьдралын төлөө зүтгэж байна гэдэг.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *