Home Өгүүллэг “УХАМСАР” өгүүллэг “2-р хэсэг”

“УХАМСАР” өгүүллэг “2-р хэсэг”

0 second read
0
0
1,405

Өглөө болж сэрүүлэг дуугарахад сэрлээ . Ямар муухай хар дарсан зүүд вэ гэж бодсоор боссон ч үнэхээр л нүдэн дээр минь аавын царай тэр жаахан охины царай дахин дахин харагдаж нэг л мэдэхэд сургууль

дээрээ ирсэн байлаа . Өдөржин бодол болсоор хичээлээ ч ойлгосонгүй нэгэнт л шийдээд хаяад явсан юм чинь надад хамааралгүй одоо дүү бид гурав болоод сайхан л байна хүүхэд насыг минь хулгайлж

авчихаад эхийг минь нулимсанд живүүлсэн тэр хүн яаж ч амьдрах нь хамаагүй гэж бодсон ч яг жинхэнэ сэтгэлдээ хэдий тийм алдаа гаргасан ч эцэг минь гэсэн бодол бас ямар их санасан хараад догдлох

мэдрэмж зэрэг их л олон мэдрэмж төрсөн минь бас бодогдоно . Хичээл тарж гэрлүүгээ явж байхад тархи минь харь гэсэн ч сэтгэл минь аль хэдийн аав гэсэн хүн рүүгээ оч гэж байнга давтаж байлаа . Нэг л

мэдэхэд аавын хашааны гадаа очсон зогсож байсан юм . 4 хашааны цаахан талд байх түц орж хоол хүнсэнд хэрэглэх боломжтой гэж бодсон хэдэн зүйлс цуглуулаад юуны магад гээд худалдагч эгчээс

аавыгаа асууж аль зэрэг удаан энд амьдарч байгаа бөгөөд юу хийдэг суусан эмэгтэй нь ямар хүн зэрэгийг лавлахад худалдагч эгч азаар нэлээд яриа хүн байж таарч надтай бараг 40 өөд минут ярьсан юм . Яриа ч дуусч түц нээс гараад л нулимс минь маш ихээр урсаж авсан зүйлсээ гэрийнх нь дээр тавьчаад гэрлүүгээ харьлаа . Маргааш ч болж амралтын өдөр байсан болохоор гараад л аавтай уулзана гэдэг шийдвэр гаргаж гэрийнх нь зүг гэлдэрлээ . Очоод сонстол бас л хүн байсангүй өдөржин хүлээж тэр хавьд 4 цаг зогссоны эцэст аав маань нэг л доглон алхаатай холоос удаан гэгч нь алхаад ирж байлаа өөдөөс нь юу гэж хэлэхээ мэдэхгүй ээрч муурч ядан зүгээр л хөөё таньж байна уу л гэж асуулаа . Аав өөдөөс 10 секунд ширтсэний эцэст сая л нэг таньсан бололтой нүдэнд нь нулимс цийлэгнээд уйлаад л миний хүү гээд л тэврээд авлаа . Өөрийн эрхгүй нулимс минь гарах гээд л би

нулимсаа харуулахгүй гэсэндээ хүчээр залгиж байв . Хэдий гаднах байдал , архины шингэсэн үнэр гээд муухай байсан ч багадаа тэврүүлээд үнэрлэхэд үнэртдэг байсан үнэр яг л хэвээрээ байсан юм Аавтай ярилцаж дуусаад тэр жаахан охиныг өргөж авах талаар би хотод хөөцөлдөж үлдэхээр болов . Аав маань хэд хоногын дараа сувилалд эмчилгээнд явахаар болж би сар бүр цуглуулдаг байсан мөнгөөрөө аавдаа хувцас хунар хэрэгтэй зүйлсийг нь аваад эмчилгээний мөнгийг тушаагаад бүх зүйлсийг бэлтгэв . Аавыг явуулж харин аав байхгүй хооронд нөгөө жаахан охиныг гэртээ дагуулж ирэн найзын маань дүү хэд хоног харах болсон гэж ээжид итгүүлж чадлаа . Хоёр сар нэг мэдхэд л өнгөрч би тэр жаахан охинд дэндүү их дассан ээж дүү хоёр маань ч бас их л дассан байлаа . Эмнэлэгээс залгаж аав маргааш гарахыг надад дуулгав . Өглөө 9 цагт вокзал дээр ирээд вагон оос буух хүмүүсрүү аавыг хайн ширтэж зогсоход хажуухан талаас аав миний хүү сайн сууж байвуу гээд зогсож байв . 2 сарын өмнөхийг бодвол 10 кг аар таргалсан бас царай зүс нь цагаараад үсээ хараар будсан бололтой их л өнгөлөг сайхан харагдаж байлаа . Мэдээж аавыг тэврээд замаараа цэцэг аваад ээжид өгөөрэй гээд гарт нь атгуулчихав . Аавын царай нь улааж маш их айж байгаа нь илт харагдаж байв .

Ингээд хаалгаа онгойлгон аавтай цуг оров . Ээжээ тантай хүн уулзахаар иржээ гэж хэлээд дүүгийн өрөөнд шууд яваад орлоо . Дүүдээ аав ирсэн тухай мөн яаж амьдарч байсан бас унтаж байгаа тэр хөөрхөн охиныг бидний дүү болох зэргийг тайлбарлаж өглөө . Том өрөөнөөс дуу сонсохдохгүй байлаа дүү аавтай уулзана гээд л гараад гүйчихэв араас нь гартал аав ээж хоёр минь яг л хуучных шигээ хайр дүүрэн харцаар нэгнийгээ ширтэн мөн дүү маань аавын нуруун дээр гарцан үүрүүлээд уйлж байлаа . Одоо би 29 настай 1 хөөрхөн охинтойгоо эхнэрийн хамт Америкт амьдардаг аав ээж 2 дүү маань цуг Монголд аз жаргалтай амьдарч байгаа аав маань түүнээс хойш архи уугаагүй юм би ч мэдээж архи амьдралд хэрэггүй гэдэгиг багаасаа ухаарсан юм . Архи гэдэг зүйл хүний амьдралыг орвонгоор нь эргүүлдэг аз жаргалыг устгадаг гэдгийг хатуу ухаарсан болохоор

өдийг хүртэл амсаагүй тулдаа ололт амжилттай бизнес маань ч амжилттай явдаг . Зарим хүмүүс эцэг нь уудаг л бол хүүхдэд нь гени нь өвлөгддөг эцгийгээ дуйраадаг гэж их ярьдаг хүний ухамсар гэдэг зүйл зөвхөн өөрөөс хамаардаг юм шүү Аан харин аав маань яаж 8 жилийг тэр хүүхэнтэй өнгөрүүлсэн мөн худалдагч эгчийн хэлсэн үг ягаад намайг тэгж ир зөөлөлвөө . Аан наад айл чинь үү нүүж ирээд 6 жил болж байгаа юм аа анхандаа их л аз жаргалтай айл ирсэн юм ….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…