Home Өгүүллэг “УХАМСАР” өгүүллэг “1-р хэсэг”

“УХАМСАР” өгүүллэг “1-р хэсэг”

0 second read
0
0
1,517

Нэгдүгээр ангид орох үе минь ааж ээж хоёр минь нарантуул захаас надад хичээлийн хэрэгсэл болон хувцас гээд хэрэгтэй бүгдийг минь авч өгч билээ . Гэхдээ миний нүдэнд тусах ганц зүйл бол ундаг дугуй

байлаа . Хичнээн гуйсан ч аав ээж хоёр минь авч өгсөнгүй мөнгө хүрээгүй л хэрэг харин надад сургуульд аа онц сурдаг мундаг нь болвол авч өгнө өө гэж амалсан юм . Хичээлийн анхны өдөр их л

хөгжилтэй байлаа олон хүүхдийн царай харах нь гоё байв хичээл бол надад маш амархан байлаа намайг 4 настай байхаас минь ээж минь үсэг тоог маш сайн зааж өгсөн болохоор л тэр . Хичээл тарж аав минь

ирж аваад харих замдаа болсон бүх гоё зүйлсийг ярив мэдээж гэртээ ирэхэд ээжээс минь илүү хүлээсэн миний ботгон нүдтэй дөрвөн настай улаан хацарт дүү минь л их сансан харагдана . Ингээд

хичээлдээ явна дүүгээ харна аав ээждээ туслана . Аав минь зах дээр наймаа хийдэг наймайчид дундаа ч нэр хүндтэй байж билээ амралтын өдрөөр дүүгээ дагуулаад л аавтайгаа зах дээр бүтэн өнжинө

Аавын найзууд болох ах нар дүү бид хоёрыг тэр өдөр юм аар дутаана л гэж байхгүй . Ээж минь харин гэртээ утас ээрч юм оёж гэрийн ажлаа хийдэг жирийн л нэг бүсгүй . Нэг дүгээр ангиа төгсөж амалсан ёсоороо ааваар дугуйгаа авхуулах нь тэр , мэдээж миний дүү барьцан хөөрхөн шаргал үстэй барби хүүхэлдэй авхуулсан бидний амьдрал 5 ханатай гэртээ аз жаргалаар дүүрэн байсан сайхан үе минь тийм ч удаан үргэлжилсэнгүй . Хоёр дугаар ангид орох жилээс эхлэн аав минь үе үе уудаг болов . Ээж шалтгааныг нь асуухад зах дээр найзууд маань магтан тусалж явдагт талархаад л гэдэг тайлбартай байлаа . Тэр үед ээ л манайх гэдэг айл хивс гэдэг зүйлээр хучигдсан хүүхдийн тоглоомоор дүүрэн тийм сайхан айл байсан юм . Би ч хичээлдээ явна ирээд дүүгээ харна . Ээж минь намайг ирэхээр зөрж усанд явж хувцасаа угаана гээд л орой аав бас л сог.туу ирэх нь тэр ар.хи гэдэгийг сайн мэдэхгүй би аавыг ар.хи уухад их дуртай ирэх болгондоо амттан тоглоом бид хоёрт

авчирна . Ээж минь л дуугаа хураана ингэж явсаар аавын найма арх.инаас болж бүтэлгүйтэж гэртээ байгаа эд юмс аа зарж уух нь ихсэв ээж минь өдөр бүр гунигын нулимстай аз жаргалгүй бүсгүй болж хувирч байлаа найман настай би бага багаар амьдралд муухай өнгө байдагыг ойлгож байлаа . Нэг шөнө унтаж байхад аав ирээд ээжтэй хэрэлдээд ээжийг гөлөг минь зайл гээд алгадаж билээ. Тэр үед дүүгээ элгэндээ тэврэн аргадхаас өөр юм хийж чадахгүй жаахан хүүхэд би дэмий л уйлна өдөр ирэх тусам аавын минь зан ааш өөрчлөгдөж царай нь харлан хоолтой хонох өдөр багасна . Нэг мэдхэд 3 ангид орж үдийн цай хөтөлбөр гэж улсаас хэрэгжин сүү , аарц , тараг , кекс , боов гэх зүйлс өгдөг болов . Хүүхдүүдийн нүднээс нуугдан сүү боовоо цүнхэлж дүүдээ авчирч өгнө . Миний дүү намайг ирэхийг хүлээгээд л хашааны гадаа суугаад байж байна. Аав уусаар л сүүлдээ мах гэдэг зүйлийг идэхээ больж жижиглэн гэж малын гэдэс иддэг болов . Амьдрал доройтсоор ээж минь уйлсаар л сүүлдээ дүүгээ дагуулан шил

сав цуглуулдаг боллоо . Дүү минь охин болохоор ядраад л харъя гээд л унана би ээждээ мах авч өгөх гэсэндээ л зүтгэнэ . Өдөр хоног өнгөрч аав минь архинд живсэн байлаа ирэхээсээ ирэхгүй нь их би зах дээр мэдээ зарж гэрийнхээ хоол хүнсийг авч эхийнхээ сэтгэлийг дэвтээнэ . Нэг өдөр миний бие өвдөж аймшигтай халуураад босох тэнхэлгүй хэвтэж байхад аав гаднаас нэг эгчтэй орж ирлээ тэр эгч ээжтэй хэдэн үг сольсноо удалгүй яваад өгөв ээж аав руу маш ихээр уурлан орилж байв аав ч баахан хэрэлдээд гараад хэдэн цагын дараа согтуу ирэн гэрээ гаднаас нь буулгаэ эхэллээ . Ээж зогсоох гээд чадахгүй сүүлдээ ээжийг боогоод газар шороондээр хэвтүүлэн зодож байхдаа зайлаад өг гэж ёс бүрээр хараана . Дүү маань эмээ дээр очсон байсан өдөр л дөө миний бие өвдөж байсан ч гүйж очоод ээжийгээ тэврэн аавруугаа хэзээ ч харж байгаагүй үзэн ядалтын нүдээр ээжийгээ аваад зайллаа архичин минь гээд хувцсаа өмсөн царай нь хөх няц болсон эхийгээ хөтлөн уйлсаар ботаникаас хороолол хүртэл алхан явсан юм замдаа эхийнхээ царайг ямар их цөхөрсөн шаналсан гомдсон байхыг харж явлаа . Тэр үеээс л аав гэдэг хүн надад үгүй болсон юм . Эмээдээрээ ээж дүү бид гурав мөн ээжийн эрэгтэй дүүтэй амьдрах болов сургуулиасаа шилжин хороололд байрлах сургуульд орж дүү минь ч нэгдүгээр

ангид орлоо . Ээж оёдлын чиглэлээр ажилж би хичээлдээ явангаа мэдээ зарж ирээд нүүрс түлээгээ бэлтгэж модоо хаглан усандаа явна жаахан ч гэсэн дүү минь хоол хийдэг болов . Аав гэдэг хүнийг мартаад 8 жилийн нүүр үзэв төгсөх анги байсан юм . Аав маань нэг жаахан охин хөтөлцөн шал согтуу гудамжны архичин болсон явах нь харагдав дотор минь буцалж уур минь маш их хүрсэн ч дагуулж явсан тэр бяцхан охин дэндүү өрөвдөлтэй би хармаанд байсан хэдэн чихэрээ мөн задгай хэдэн төгрөг өгөхөд аав минь таньсангүй баярлалаа дүү минь буян нь дэлгэрэг гэж хэлээд яваад өгөв . Би цааш дөнгөж булан эргээд л уйлж үзээгүйгээрээ уйллаа үзэн ядалт болон хайрлах уурлах

өрөвдөх гээд ямар их мэдрэмжийг мэдэрч байлаа . Түүнээс хойш хэдэн хоногын дараа дахин нэг таарлаа нууцаар дагахаар шийдэж . Араас нь хэдэн цаг гаруй дагалаа түүсэн сав лаазаа тушаагаад нөгөө охиныг дагуулан дэлгүүрээс жижиглэн авсан бололтой мөн нөгөө охинд нэг зайрмаг аваад нурж унах шахсан гэрт орчих нь тэр яриа чагнавал нэг эмэгтэй ясан их уддаг төгцөг вэ хүүхдээр гуйлга гуйлгаад олсон чинь энэ архи авахгүй ясан юм гэх зэргээр доромжилох нь маш сайн сонсогдлоо . Ингээд сэтгэлд аавыгаа өрөвдөх сэтгэл төрж эхлэх нь тэр

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…