
Стар телевизээс сэтгүүлчийн гараагаа эхэлж цахим орчинд нилээдгүй олны танил болоод байсан хөтлөгч Х.Санжсүрэн жүжигчин Номин нарын үйлдэл дээрээ гардуулсан бичлэг цахим орчинд тарж шуугиан тарьж байсан нь саяхан.

Тухайн үед тэднийг үйлдэл дээр нь барьж авсан Номин-Эрдэнэ бичлэгийг олон нийтэд цацсан юм. Уг явдлаас хойш дор бүрнээ нам гүмхэн байсан дуулианы эзэд саяхнаас сошиал сүлжээгээ эргэн идэвхитэй ашиглаж эхэлжээ.

Тэгвэл Х.Санжсүрэнгийн хамтран хөтлөгч, найз У.Уранзаяа түүнийг дахин шинэ хайрын романс эхлүүлсэн гэдгийг тунхаглажээ. Түүний энэ удаагийн сонголт Universe best songs, The Voice шоуны залуу оролцогчдын нэг Д.Доржпагма гэнэ.



Шинэхэн хосуудын тухай Уранзаяа: “Хүний амьдрал тааварлашгүйм даа. Найз дүү хоёр ингэчихээр яасан эвгүй байдаг юм бэ? Хүний сэтгэлийг яалтай. Муухай үгсээр битгий тэднийг зэмлээрэй. Надаа анх жоохон эвгүй сонин байсан ч одоо дасчихсан“ хэмээжээ.


