Home Зөвлөгөө О.Цэнгэл : Суултуур угаасан ч бүрэн гүйцэд угааж сураарай, энэ ичих ажил биш

О.Цэнгэл : Суултуур угаасан ч бүрэн гүйцэд угааж сураарай, энэ ичих ажил биш

2 second read
0
0
833

Боолын гэрээ, Сайн байна уу амьдрал минь зэрэг киногоороо үзэгч олноо эчнээ танил болсон О.Цэнгэл сүүлийн жилүүдэд сайн ээжийн үүрэг гүйцэтгэн урлагаас хөндий байгаа.

Харин цахим орчинд идэвхтэй тэрбээр залууст хандаж , Хэцүү-гүй юм гэж хаана ч байхгүй. Чи ажлыг голох биш ажил чамайг голдог юм. Дунд сургуулийн сурагч байхдаа зуныхаа амралтаар супермаркетд промотер хийдэг байлаа. Өдөржин зогсоно, амаа чилтэл тайлбарлан, байнга инээмсэглэнэ. Миний ярьсныг сонсоод хүн сонголтоо хийвэл маш их баярлана.

Ороод амрах өрөө байхгүй, цайны цаг 30 минуттай. Цалингаа жоорлохын тулд хоол биш ус, жигнэмэг л аваад идчихнэ, хангалттай. Дараа нь зурагт хуудас нааж тараадаг цагийн ажил хийсэн. Хэн ч ажлыг маань хянахгүй ч сэтгэлээсээ өөрийнхөө хариуцсан дүүрэгт хүргэчих гээд өдөржин айлын хаалга тогшоод тайлбарлана. Хөзөр ч зарж явлаа. Багшийн дээдийн өмнө машинаа тавьчихаад тээшээ онгойлгоод өдөржингөө хөзрөө тайлбарлана.

Тэр үед намайг хүмүүс таньдаг л байсан байх. Нөгөө кинонд тоглодог охин гээд. Надад тэр бүгд тийм ч хамаатай байгаагүй. Гол нь ажлаа сэтгэлээсээ бас үнэн хийх, хэн нэгэнд шалгуулах эсэхдээ биш миний ажил миний гэж хандах нь чухал байсан. Өнөөдөр хамтарч ажилласан хүмүүс маань сэтгэл хангалуун, дахин холбогддог нь тухайн үед хийж байсан ажлуудаасаа сурсан зөв хандлага-өөриймсөг чанар-тай холбоотой байх.

Суултуур угаасан ч бүрэн гүйцэд угааж сураарай. Аливааг хийсэн шиг хийгээд ард нь гарахад тэр нэг захиралд биш ажил гүйцэтгэсэн чамд илүү юм наалддаг юм шүү хэмээн цагийн ажил хийсэн тухайгаа илэн далангүй ярьж залуусаа үлгэрлэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…