Home Сонин хачин Хотын дарга Д.Сумьяабазар Ерөнхий сайдаас юуны учир зугтаав

Хотын дарга Д.Сумьяабазар Ерөнхий сайдаас юуны учир зугтаав

14 second read
0
0
2,072

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг НОК-ын ажилтай танилцахаар өчигдөр өглөө ирэх үед нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар байхгүй, харин түүнийг орлогч Засаг даргын Ж.Сандагсүрэн Ерөнхий сайдыг үүдэндээ хүлээн авчээ.

https://www.facebook.com/watch/?v=409865926957780

Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш ихээр бухимдаж “Бүхэл бүтэн Ерөнхий сайд, Шадар сайд хоёр ирж байхад Нийслэлийн онцгой комисс ингээд байж байж болохгүй. Нийслэлийн онцгой комиссыг цэгцлэх цаг болж” гэж хэлээд шууд гарч явсан байна.

Уг үйл явдлыг дэргэдээс нь харсан НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр хотын даргаас хариуцлага нэхэх цаг болж хэмээн байр сууриа илэрхийлээд авчээ.

Нийслэлийн Засаг даргын ажлыг хүлээн авснаас хойш ажлаа хийж чадахгүй байна хэмээн үргэлж адлагдаж, олон түмний шүүмжлэлийн бай болсоор ирсэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар ажлаа хүлээж авсны 99 хоногийн ой өнөөдөр тохиож байгаа.

Гэтэл тэрбээр өнгөрсөн хугацаанд Хархорин худалдааны төвийн эзэдтэй уулзаж, түрээсийн төлбөрийг 20 хувиар бууруулсан, мөн зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг шалгах ажлын хэсгийг байгуулсан гэхээс өөр ямар ч дорвитой ажлыг хийгээгүй нь илчлэгдсэн.

Ерөнхий сайдыг ирж байхад ажлаа тайлагнахгүй хаяж зугтаасан, нийслэлийн онцгой комиссыг удирдах чадамжгүйгээ удаа дараа батлан харуулж, ард иргэдийн уур бухимдлыг төрүүлсээр байгаа Хотын дарга Д.Сумьяабазарыг 100 хоногийнх ойн өдрөөр нь ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд гаргах нь гэсэн яриа гараад эхэллээ.

Эх сурвалж: livetv.mn

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…