Нүүр Өгүүллэг “ГАНЦХАН МИНИЙ Л ХАЙР” “өгүүллэг 1-р хэсэг”

“ГАНЦХАН МИНИЙ Л ХАЙР” “өгүүллэг 1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,032

Тоос тортог болсон нэгэн эр зам уруудан алхаж явахтай зэрэгцэн Болор давчуу сэтгэлээ барьж ядан замын хажуудах усыг гадлан зам хѳндлѳн гарах гэж байгаад эгээтэй л машинд дайруулчихсангүй.Тэр

нэг залуу түүнийг татаж аваагүй бол ѳдийд тэнгэрийн орныг зорьж дайрсан хүн нь яах байсныг хэн ч таашгүй.Болор цочин сая л нэг ѳѳрийн ухаан орж байгаа бололтой учлаарай гэж сандран хэлэхдээ

түүнийг тогтоож сая харжээ.Тоос шороотой хувцастай тэр залуу бол Отгоо байсан юм.Аль 13жилийн тэртээ ор сураггүй болсон тэр нэг хүн.Анхны хайр анхны гэх юм болгоныг аваад одсон тэр нэг

залуу.Отгоо Болор хоёрын харц тулгарч хэн ч хэндээ юу ч хэлж чадсангүй хий дэмий л нэг нэгнээ ширтэн зогсоно.Анир чимээгүйг эвдэн хэн нэг хүн замын цаанаас хѳѳе Отгоо гэх чимээнээр тэр хоёр

харц буруулан орчин тойрноо сая нэг мэдэрлээ.Отгоо за одоохон гээд гар даллахдаа чи Болор мѳн биздээ би зүүдлээгүй биздээ гэж түүнийг асуултаар дараастай.Болор юу гэхээ хаанаас эхлэхээ мэдэхгүй ч

түүнийг мартаж чадаагүй тэр олон жилийг бодон эргэцүүлнэ.Болор тиймээ би мѳн байна гээд эргэж хархад Отгоо ямар сонин хүн бэ би чамтай энд таарна гэж бодсонгүй утасны дугаараа ѳгѳѳч гээд түүний нүдрүү ширтээстэй.Тэр нэг харц тэр нэг дурсамж эргэн сэдэрснийх үү яадаг ч байсан Болор ѳѳрийн мэдэл 8919гээд түүнд дугаараа ѳгѳѳд цааш алхан хурдаа нэмж алхах тоолонд удааширч хѳл нь ѳѳрийн эрхгүй хүнд оргиж байв.Анхны хайр гэдэг хэн бүхний зүрхний гүнд нуугдан шарх болж үлддэг нь үнэн.Ариун нандин хайр нь түүнд дэндүү их аз жаргал баяр гуниг шарх үлдээсэн ч тэр мартаж чадаагүй нь харамсалтай.Ѳѳрѳѳсѳѳ хүртэл нууж явсан ч зүрхний гүндээ ганцхан удаа түүнийгээ хархыг хүсэж байсан сэтгэл нь дийлсэнийх үү ингээд санамсаргүй таарчихна чинээ бодсонгүй.Зүрх нь нэг л баяртай

ч юмшиг гунигтай ч юмшиг догдлол гомдол гуниг бүхэн нь сэдэрчихсэн ѳѳрийн эрхгүй нүднээс нь нулимс урс ч байв.Гэртээ ирээд юу ч бодохыг хүссэнгүй зѳвхѳн сэтгэлийн гүндэх дурсамж л хѳвѳрч байв.Түүнтэй уулзвал яагаад намайг биш түүнийг сонгосныг нь асуухыг хичнээн их хүсэж байлаа хариултыг нь ч мянга хэдэн зуу дахин хувирч бодогдож байсныг Болороос ѳѳр хэн ч мэдэхгүй. 13жилийн ѳмнѳ Болор давхраатай том алаг нүд ѳтгѳн урт үстэй дунд зэргийн нуруутай хэн ч харсан нүд унагамаар бүсгүй.10р ангиа тѳгсѳѳд нутагтаа үлдсэн болхоор түүнийг эргүүлэх залуус их.Гэвч тэрний сэтгэлийг булааж анхны хайрын эзэн нь зэргэлдээ сумын Отгоо л байлаа.Отгоо гэх ѳндѳр нуруутай барилдаж ноцолдох дуртай бас л хар багаас мал маллаж эцгийн буяныг цааш үргэлжлүүлж яваа залуу.Байсхийгээд ирж адуу мал арилжиж ирнэ.Азтай ч гэмээр юмуу хувь тавилан ч юмуу Болорын авга ах морины хорхойтон учир байнга ахынд ирж хонож ѳнжинѳ.Далим гарч хааяадаа Болорт унага татаж ѳгѳх үед тэр зүгээр л мѳрѳѳдлийн далавч нь дэлгэгдэх тийм л нандин үе байдагсан.Тэр хоёрын ярих яриа их биш ч гэсэн харцаараа

ойлголцоод байдаг ч юмшиг. Нэг л мэдхэд Болор зѳвхѳн түүний тухай л тархи толгойд нь эргэлдэнэ.Хажуугаас охин нь татаж түүний эртний дурсамж сарнин алга болов.Яасан миний охин гэж амьдрал руу эргэж ирэн ѳѳрѳѳсѳѳ ч ичих шиг болов.Том охин нь ээжээ бүгдээрээ оройн хоолоо идчихээд уулруу гарах уу гэх цовоо цойлгон зангаар инээмсэглэн хархад бүх юмаа мартан босож нэг уужуу амьсгаа аван хоол бэлдэж эхлэв.Гэвч тэр дахиад л хуучин дурсамж нь сэдэрч сэтгэлийг нь зовоох нь дэндүү гачлантай….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *