Нүүр Өгүүллэг “ИНТЕРНЭТЭЭР ХАЙРЛАСАН БҮСГҮЙ” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

“ИНТЕРНЭТЭЭР ХАЙРЛАСАН БҮСГҮЙ” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

0 секунд уншина
0
0
98

Өвлийн Улаанбаатар цасан чимэг, мөсөн гоёлоороо гялалзавч нөгөө алдарт хар саарал утаа нь өдөрт үүл харагдахгүй, шөнө нь одод харагдахгүй тэнгэрт үүл адил харанхуйлж гамшгийн хэмжээнд очдог

үе эхэлсэн учир Ганаа шийдэж ядан Батбэх, Ханд хоёртой ярилцаж үзээд бие давхар Цацраанааг хотын утаанд байлгах муу болохоор хөдөө гэртээ утаа арилтал байлгавал яах бол гэж найз бүсгүйгээсээ

асуухад: хөдөө нутагт өнгөрүүлсэн зуны гэгээлэг дурсамж, мөн шинэхэн хадам аав ээжийн хээгүй гүндүүгүй зан, зочломтгой байдлыг санагалзан байсан Цацраанаа дуртай зөвшөөрч харин ойр ойрхон

эргэж ирж байх болзол тавьжээ. Ингээд Цацраанаа Дооров Санжид хоёртой хамт байх болж тэд гурван биенээ ихэд хайрлан халамжилах нь хөөрхөн. Ганаа хичээл нь дуусаж бие даалтын хугацаа эхэлсэн тул

Дорнодод байх үйлдвэртээ ажиллахаар явжээ. Чимгээ захирал Ганааг ирсэнд баярлан хуучин ажлыг нь хийлгэж нэг ёсондоо үйлдвэрээ тэр чигт нь даатгадаг байлаа. Ганаа хэд хоноод хол биш газар болохоор

хөдөө гэртээ очиж Цацраанаагаа, аав ээжийгээ эргэж очдог бөгөөд заримдаа жирэмсэн бүсгүй эрхлэн хайрт залуугаа дагаж ажил дээр нь ирж хэд хоноод буцна. Үйлдвэрийн залуус ч Цацраанаагийн хөгжилтэй зан, ухаалаг яриа, нийтэч байдалд дасаж залуус түүнийг ирэхээр баярлан тойрч суугаад л буу халж гарна. Аргагүй эхнэр хүүхэд, гэр орон, найз нөхдөөсөө хол тэдэнд тэгж суух сайхан байдаг байлаа. Заримдаа ажлын цагаар ажилгүй суулаа гэж үйлдвэрийн даамал Ганбаад загнуулан хариуцсан ажил руугаа гүйнэ. Чимгээ Ганаа хоёр ажлаарихот орохдоо Цацраанаагаа авч явж гэрт нь хэд хонуулаад Жаргалсайхан найзындаа эхнэртэйгээ очиход тэднийхэн бөөн баяр болон хүлээж авлаа. Орой нь Жаргалсайхан, Ганаа, Цацраанаа гурав Цацраанаагийн найз Сайханааг гэрээс нь очиж аваад тэр дөрөв гэртээ нэгэн оройг өнгөрсөн ирээдүйг ярилцан хөгжилдөж залуус пиво ууж, охид вино шимэн хөгжилдөж өнгөрөөлөө. Сайханаа нэгэн эмчийн зөвлөснөөр Япон улс руу өөрийн өвчний түүх, онош, шаардагатай эмчилгээний жагсаалтыг явуулахад хариу ирүүлсэн нь түүнд эмчилгээ хийлгэвэл хөл дээрээ босох магадлал 70 хувьтай гэсэн нь Сайханаа охинд итгэл найдвар төрүүлсэн бөгөөд энэ тухайгаа ярихад Жаргалсайхан юм бодон сууснаа: Манайхаан хандив

цуглуулвал яасан юм бэ? Манай улаан загалмайн ажил гэхэд олон улсын байгууллага болохоор олон улсын буяны байгууллагуудтай хамтран ажилладаг шүү дээ. Зарим үед тусламж хүссэн хүнд туслах нь ч бий. Харин үнэн зөв, сэтгэл татахуйц танилцуулга гаргах хэрэгтэй байх гэхэд Цацраанаа: Танилцуулгын эх зохиох ажлыг Ганаа Жагай хоёр хариуц! Би өөрийн сайт болон бусад мэдээллийн хэрэгслээр хандив гуйя Бусад буяны байгууллагуудтай харилцаж үзье Бүгдээрээ энэ охиныг хөл дээр нь босгоё Харин Сайханцэцэг та юу гэж бодож байна? гэхэд Сайханаа нулимс мэлтэгнэсэн нүдээр тэднийг харан: Баярлалаа! Миний төлөө гэсэн сэтгэлд чинь баярлалаа гээд бүгдийг нь тэврэв. Ингээд тэд ажлаа дороо эхэлж бэлтгэсэн танилцуулгаа интернэтээр буяны байгууллагууд, эрх мэдэлтнүүд рүү явуулж Жаргалсайхан бас өөрийн ажлын удирдлагадаа үзүүлж дэмжихийг хүссэн байлаа. Хэд хоногийн дараа барууны нэгэн буяны байгууллага болон Жаргалсайханы ажилладаг улаан загалмайн нийгэмлэг хамтран Сайханаагийн эмчилгээний зардлыг даах тухайгаа албан бичгээр мэдэгдсэнээр ээжийнхээ хамт Сайханаа Япон улсыг зориход Жаргалсайхан тэдэнтэй цуг явжээ. Энэ жил Дооровын бие сулдуу, тэнхээ доор байгаа нь хэн хүнд илэрхий болсон учир бүгд л санаа зовж Ганаа, Чимгээ хоёр хэд хоноод л очно. Гэрийнхэн нь үглэж ятгасаар өвгөнийг сумын эмнэлэгт хэвтүүлсэн боловч зөрүүд бас суурин газарт байж сураагүй өвгөн үглэсээр гэртээ гарчээ. Хатуу өвөл шувтрах тийшээ хандаж цагаан сар боллоо. Энэ цагаан сараар Ганаа сүүлийн арав гаруй жилд гэртээ анх удаа аав ээж, эхнэр болох бүсгүйтэйгээ

цугтаа шинэлж Дооров бие нь овоо сайжирч цагаан сар гарчихлаа одоо алзахгүй гэж ярин айлчилж ирсэн ахан дүүс, нутаг нугынхандаа дараа жилийн намар болох хуримын зар түгээж хүмүүсийн сэтгэл сайхан байлаа. Цагаан сар өнгөрөөгөөд ажил руугаа явсан Ганаагийн үйлдвэр дээр тоног төхөөрөмжийн эвдрэл гарч ажил саатсан учир түүнийг шалгаж тодруулах, засах, хэрэгтэй сэлбэгийг гадаадаас захиж авчруулах гээд бөөн хүндрэл гарч хэсэгтээ гэртээ харьж аав ээждээ үнсүүлж, хайртай бүсгүйтэйгээ уулзан санасан сэтгэлийг нь засаж чадсангүй утсаар ярьж дуугаа сонсгохоос цаашгүй санаа зовж байлаа. Борис Ганаа хоёр үйлдвэрийнхээ ажилчидтай эвдэрсэн төхөөрөмжөө засахаар ажиллаж Чимгээ Орос руу сэлбэгэнд явж захиалан авчирсанаар үйлдвэр хэвийн байдалдаа оров. Жирэмсэн эхнэр, өвчтэй байгаа аавдаа санаа зовж байсан Ганаа тэр оройдоо гэрийн зүг хүлгийн жолоо заллаа. Ганааг үйлдвэр нь доголдож харьж чадахгүй байгааг түүнтэй утсаар ярьж сонссон Батбэх Ханд хоёр хотоос иржээ. Ганааг санаж уруу царайлсан охиноо харж өрөвдсөн ээж нь сэтгэлийг нь засаж: миний охион удахгүй Ганаа нь ажлаа дуусаад хүрээд ирнэ шдээ харин миний охин аав ээжийгээ ирсэнд баярлахгүй байгаа юм уу гэхэд охин нь : Үгүй ээ баярлалгүй яадийн бээ би зүгээр л Ганааг санаад байгаам байхгүй юу гэж эрхлэхэд аав ээж хоёр нь түүнийг шоолон инээлдэв. Батбэх Ханд хоёр хөдөө хэд хонож тэр хэдэд туслаж

агаарт жаахан байгаад явахаар болжээ. Тал нутагт төлийн дуу цангинаж малчны хотонд хурга ишиг тоглосон хаврын нэгэн хавсаргатай өдөр хонинд явсан Буджавыг хонио гэртээ ойртуулан дөхөж явтал өөдөөс нь тосон алхаж очсон Дооров өвгөн: Миний хүү гарсан төлөө аваачиж тавиад цайгаа уугаад ирээ Аав нь хонио дөхүүлж байя гээд үлдэв. Дооров жаран хэдэн жил энэ хорвоод амьдрахдаа цэрэгт мордож эх орноо баруун хягаарт нүд цавчилгүй манаж явсан эр цэргийн гурван жилээс өөрөөр энэ л нутгаа орхиж явсангүй. Өсөхөөс өтөлтлөө мал маллан амьдарсан тэрээр хань ижилтэй болж үүр хүүхдүүдээ өсгөн эндээс л амьдралд нь хүргэсэн болохоор энэ л нутагтаа хайртай. Гэрийнхээ баруун талын жижиг толгой дээр суун хонио харангаа гаансаа гарган тамхиа нэрж өнгөрсөнийг бясалган ирээдүйг төсөөлж суусан өвгөн бага хүүгээ бодож: Муу хүү минь ажил нь болохгүй байгаа дуулдсан гайгүй байгаа ойрд ирсэнгүй, Энэ тулгар биетэй охин нөхрөө санаад царай дараад байдаг, аав ээж нь ирчихээд байхад нээх тоохгүй юм гээч Ганаагаа л санаад байх шиг байна. Би хүүгээ зүүдэлсэн удахгүй ирэх байхаа, одоо энэ бэрээ нэг төрүүлээд бага ачаа харчихвал ч…нялх хүүхэд шиг эрх ч золиг болдоо гэж бодон инээд нь хүрэв. Том хүү нь хар багаасаа л аавыгаа дагаж нутагтаа амьдарсан болохоор амьдрах ухаан, мал маллах арга ухаанаар түүнээс дутахггүйн дээр өөрийг нь

залгамжлан нутагтаа үлдэх нэг Дооров байгаа гэж бодоход сайхан санагдана. Тэгтэл машины дуу гарч бага хүүгийнх нь машин гэрийн зүг давхиж явна. За ашгүй дээ хүү минь ирлээ. Очиж уулзая ээ дээ энэ бэр мөдгүй төрөх болсон гэж бодоод өвгөн хонио захлуулан гэр лүүгээ аажмаар хотлуулж орхиод гэрийн зүг нуруугаа үүрэн алхаж явтал нүд нь манасхийгээд л явчихлаа. Гадаа хурга ишиг, хашаа хорооны ажилтай ноцолдож байгаад гэртээ орохоор алхаж явсан Санжид хөгшин өөдөөс нь алхаж яваад сөхрөн унах нөхрөө харж уулга алдан: өвгөөн! яаваа? Алив Будаа рүү минь аав чинь гэж хашгираад түүн рүү ухасхийхтэй зэрэгцэн хурганы тэжээл бэлдэж явсан Буджав хажууллан унасан аавынхаа зүгт гүйлээ… Буджавт тэврүүлэн ирсэн өвгөн ухаан орж эргэн тойрноо харж: Би зүгээрээ Хөгшөөн! Хүүхдүүд минь! Битгий сандар Бэр сандарчих вий Бага ачийгаа өлгийдчихвөл ч сайхан сэтгэл амрах гээд байна шүү. Миний хүүхдүүд том болжээ Аав нь та нараараа бахархаж байна гээд дуугүй болж хэдэн мөчийн дараа амьсгалаа татчихав. Санжид хөгшин өвгөөн яасан бэ чи минь яачихаваа дуугараач дээ битгий яваач гэж уйлан хашгирхад Цэрмаа учраа олохгүй уйлж, Буджав Ганаа хоёр: Аав аа ааваа гэж зэрэг хашгиран харайж хүрлээ. Удаан уулзаагүй хайртай хүндээ эрхлэн суусан Цацраанаа гэнэтийн аймшигт явдалд цочирдсондоо хүүхэд нь хөдлөж гэдсээр нь хатуулан базлуулахад нөхрийнхөө гараас зуурав. Гэнэт өвдсөн Цацраанаа сандаргаж Батбэх сум руу эмч дуудахаар давхиж Ханд, Цэрмаа Санжид гурав Цацраанааг хэвтүүлэн тайвшруулж, Буджав Ганаа хоёр илүү гэр цэгцлэн аавыгаа оруулж

толгой дээр нь зул барин гэрийн өрхийг бүтээлээ. Батбэх сумаас эмч, багийн дарга хоёрыг бас сумын Мааньт хэмээх өвгөн ламтай цуг авчирчээ. Шөнөжин өвдсөн Цацраанаа үүр цайсны дараахан амаржиж гэрээс энэ хорвоод шинээр мэндэлсэн охин дуугаа хадаан байхад юу ч болоогүй мэт цэлмэг тэнгэрт наран мандаж эх дэлхийг алтан шаргал туяагаараа гийгүүлж эхлэв. – Үхэх төрөхийн завсарт – Өлгий авсыг хүн бүхэн дамждаг – Зулайгаар гарч чөлөөлөгдөн – Умайгаар амилах хүний сүнс мөнхөд эргэдэг.

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *