Home Өгүүллэг “ИНТЕРНЭТЭЭР ХАЙРЛАСАН БҮСГҮЙ” өгүүллэг “8-р хэсэг”

“ИНТЕРНЭТЭЭР ХАЙРЛАСАН БҮСГҮЙ” өгүүллэг “8-р хэсэг”

3 second read
0
0
1,104

Улаанбаатар хотыг зорин хурдалж яваа хоёр машины арын Rav4 машинд Ганаа Цацраанаа Дооров, Санжид нар сууж явах бөгөөд урд талын Prado машинд Ганаагийн том ах Буджав гэргий Цэрмаа болон

хүү Зоригоогийн хамт явна. Тэдний зорилго нь тодорхой бөгөөд юу гэвэл Ганаагийн найз бүсгүй Цацраанаагийн гэрт очиж хадаг барин бэр гуйж, сүй хадгаа тавихаар яваа нь энэ юм. Тэр хоёр хөдөө нутагт

сар шахам болоод буцаж яваа боловч хэдхэн хоносон юм шиг Цацраанаад санагдана. Анх хөдөө ирж байхад хөдөө явж байгаагүй малаас айхгүй ч ойртоод бариад авч чадахгүй, хөдөөгийн малчин

хүмүүсийн амьдрал ахуйг хүмүүсийн яриагаас сонсож, зурхгтаар харсанаас цаашгүй л хүн очиж байсан ч өөрийн юуг ч хурдан сурдаг сэргэлэн зангаар одоо бол мал хариулж, үнээ гүү саачихдаг, морь унаж

чаддаг, сүү хөөрүүлээд тараг бүрж, ааруул ээзгий ч хийчихдэг, мал гаргаж хүнс хийхэд гэдэс дотрыг нь цэвэрлэчихдэг болжээ. Тэднийг хөдөө байхад Баяраа захирал Чимгээ захирал хоёр хотод уулзаж байна

гээд залгаж ажил төрлөө ярьж, хотод ирэхээр нь хотод голдуу ажиллуулах болсоноо хэлж нэгэн баяр мэдээг дуулгасан нь Ах эгч хоёр нь нийлээд дүүдээ 2 өрөө байр гаргаж өгөх болсон. Баяраа ахынх нь анхны ашиглалтанд оруулсан байрыг улсын мэргэжлийн комисс хүлээж авсан учир борлуулалтаа эхэлчихсэн байгаа. Хотод ирэхдээ утсаар яриарай! Ах эгч хоёр нь тосноо гэсэн юмсанж. Ганаа хажууд нь урдах замаа ширтэн дуугүй явсан найз бүсгүйгээ харсанаа: Миний хайрт ядарч байна уу? суудлаа налуулаад жаахан унтчих юм уу хайр нь зүгээрээ ямар анх удаа машин барьж яваа биш гэхэд Цацраанаа: хайр нь зүгээр шдээ, харин аав ээж хоёр ядарч явна уу гуанзанд орж хоол цай идэх үү гээд ард суусан Дооров Санжид хоёрыг эргэн харахад хоёр хөгшин зэрэг зэрэг л: Ядрахгүй байнаа юундаа ядрах вэ дээ гэлцэхийг сонссон Ганаа машины голын толинд аав ээж хоёрыгоо харж: Аав ээж хоёр жаахан тэсчихээ бүгдээрээ налайх Налайх хавьд нэг газар орж сайхан хоол цай хийлгэж идээд, хөдлөе Би бас хүнтэй утсаар ярьж замдаа уулзах ёстой юмаа гэлээ. Санжид хөгшин өвгөн рүүгээ харж: Өвгөөн хэдүүлээ хаана очих билээ? Нямаагийнд очиж хэд хоноод буцах юм уу? Цаад Самбуу чинь ингэхэд хотод байдаг билүү? Ингэхэд миний хүү хаана амьдрах юм бэ? нөгөө гэрт нь байсан

найзындаа байх юм уу? Ямар одоо Цацраанаагийнд байна гэж юу байхав гээд л олон юм асууж гарахад Ганаа инээмсэглэн дуугүй л явлаа. Үнэндээ Ганаа өөрт нь захиралууд байр өгөх болсоныг аав ээждээ хэлээгүй гэнэтийн бэлэг болгон задлахаар нууцалж Цацраанаатай тохирчээ. Тэд явсаар Налайхын урдхан талд байрлах ‘Буудал Зоогийн газар’ гэсэн хаягтай тохилог хоёр давхар байшингийн гадаа зогсож бууцгаалаа. -За та нар ороод хоолоо захиалж бай! Би явж бие засаад утсаар яриад ирье гэсэн Ганаа нэлээд зайтай харагдах модон жорлон руу алхав. Хамт явсан хүмүүс нь дотогшоо орсоны дараа тэрээр утсаа гарган хэн нэгэн руу залгахад: За сайн уу? сайн явж байна уу миний дүү хаана явна? гэсэн Чимгээ захиралын дуу сонсогдов. Өөө сайн та сайн байна уу? Дүү нь Налайхын урд Урин зоогийн газар дээр явнаа. Аав ээж, ах эгч, Цацраанаа бүгдээрээ яваа, манайхан бэр гуйхаар явж байгаа гэхэд Чимгээ: Аан тиймүү миний дүүгийн амьдрал ч цэгцэрч эхэлж байна даа тээ? Ахиэгч хоёр нь яриад дүүдээ байр гаргаж өгөхөөр болсон. Баяраа ах чинь нөгөө хөөрхөн цогцолбор хотхоноо ашиглалтанд оруулж байгаа. байрнуудыг нь улсын комисс хүлээгээд авчихсан. Гурван давхарт 2 өрөө байр чамд зориулж ах эгч 2 нь тохижуулчихсан байгаа. Миний дүү хотод орж ирээд шууд байрандаа хүрээд ир! Ах эгч хоёр нь гэрт чинь хүлээж байя за баяртай аан тийм нэгдүгээр байрны голын орц 66 тоот шүү гэлээ. Ганаа гаднаас орж ирэхэд нөгөө хэд нь ширээ тойрон юм яриад сууж байлаа. Хайраа ээж хаана байх юм бэ гээд санаа нь зовоод асуугаад байхаар нь би хотын төвд байр түрээслэнэ гэсээн өөрөө хаана байдгийг нь мэдэх байх гээд хэлчихлээ хайраа гээд Цацраанаа нүдээ

ирмэхэд Ганаа: Харин тиймээ байр түрээслэхээр ярьчихсан байгаа биднийг очтол байрандаа хүлээж байя шууд ирээрэй гэсэн. Алив хайраа тэмдэглээрэй ‘Сэрүүн Дэнж’ хотхон 1-дүгээр байр 2-дугаар орц 66 тоот. За хайраа окий биччихлээ. Цацраанаа Ганаад сандал авч өгөөд: Нээрээ аав ээж! ахаа эгчээ! Бид хоёрыг анх яаж уулзсан, яаж манайд очсон тухай, яаж биднийг үерхэх бас хөдөө явах зөвшөөрөл авсан тухай бид яриагүй шүү дээ! Хайраа эхлээд ярь даа гэхэд Ганаа толгойгоо илээд сандалд сууж яриагаа эхлэв. Төмөр замын вокзал дээр Москвагаас ирэх вагон хүлээж байсан Ганаа Цацраанааг хаанаас гарч ирэх бол хэмээн ийш тийш харан зогсож байтал утас нь дуугарахад автал танихгүй дугаараас Цацраанаа байнаа чи хаана байна хайрт минь? Би вокзал дээр билетийн кассан дээр байна. Намайг ирээд аваач би ачаагаа даадаггүй ээ Сая 2 залуу намайг энд хүргэж өгсөн за хүлээж байя гэлээ. Ганаа сандран гүйсээр билетийн кассан дээр ирэхэд нэгэн тэргэнцэртэй охин хоёр том цүнхний хажууд сууж байлаа. Сэтгэлд нь олон зүйл бодогдсон Ганаа нүдэндээ ч итгэсэнгүй… Гэвч зориглон дөхөж очоод: ‘Уучлаарай! Өөрөө Цацраанаа мөн үү гэж асуухад тэр толгой дохив. Ааан…. тийм үү? Намайг Ганаа гэдэг… Чи… яаж … ирсэн… гээд дуугүй болоход охин тэргэнцэрийн дугуй өнхрөөд л ирсэн. Уучлаарай би хэлж чадаагүй юмаа намайг одоо уучлаарай! Чамд хэцүү санагдаж байна уу? намайг нэгэнт харсан юм чинь одоо надтай хамт байж чадахааргүй санагдаж байгаа бол шуудхан хэл дээ?

би чинь ийм л хүн шүү дээ гээд доошоо харахад Ганаа сандарч: Үгүй үгүй чи буруу бодоод байна Би тийм хүн биш шүү дээ Чамтай ярьдаг байсан тэр хэвээрээ л байхыг хүсэж байна. Итгээрэй энэ үнэн шүү гэхэд охин нээрээ юу? тэгвэл эхлээд найз нь гэртээ харьмаар байна гэлээ. Ганаа ч за явцгаах уу? Би машинаа хойно тавьчихсан юмаа. Чамайг түрээд гарах уу? гээд хоёр том цүнхийг үүрээд тэргэнцэртэй охиныг түрэн зам гарлаа. Охин ч инээмсэглэн баярлалаа гээд гараа сунган танилцъя Намайг Сайханаа гэдэг… Би Цацраанаа биш ээ Тэр ард чинь зогсож байна гэлээ. Гайхаж бас чихэндээ итгээгүй Ганаа эргэн харвал түрүүхэн тэднийг уулзаж, зам гарч байхад ойрхон явж байсан бор шаргал үстэй охин хоёр алхамын зайнд түүнийг ширтэн зогсож байлаа. Юу болоод байгааг сайн ойлгоогүй Ганаа: Та нар тоглоод байгаа юм уу? Би юу ч ойлгохоо байлаа. Юу болоод байгаа юм бэ гэж ширүүхэн асуухад Сайханаа гэхитэргэнцэртэй охин: Уучлаарай! Чамайг гайхаж байгааг ойлгож байна. Битгий уурлаарай гуйж байна шүү! Энэ бол миний санаа байсан юм! Бид 2 дунд сургуулийн нэг ангийн найзууд л даа. Уг нь би түүний оронд тэр сургуульд явах байсан ч тэр зун би осолд ороод ийм болчихсон юм. Тэгээд л найзыгаа өөрийнхөө оронд сурахаар явуулсан даа. бидний хайртай мэргэжлийг нэг нь заавал эзэмших ёстой байсан. Бид байнгын холбоотой байдаг. Цацраанаа чиний тухай надад ярьдаг

байсан бас өнөөдөр ирэхийг нь ч мэдэж байсан болохоор өнөөдөр би найзыгаа тосно гэж гуйсаар байгаад ахаараа энд хүргүүлж ирээд хүлээж байсан юм. Харин сая энд чамайг хүлээж байхдаа би энэ санааг сэдээд найз охиноор чинь зөвшөөрүүлсэн юм. Үнэндээ би чамайг сорьсон хэрэг л дээ яагаад гэвэл дунд сургуульд байхад хайртай дуртай гээд үхэн хатан араас гүйж байгаад үерхсэн залуу намайг осолд ороод суугаа болоход ганц ч утсаар ярилгүй алга болсон доо. Найз минь чамд баярлалаа!! Чи үнэхээр сайн залуу юмаа. Миний ганц сайн найзыг хайрлаж халамжилж хамгаалж яваарай! наадах чинь их эмзэг шүү! Хөөе Цацраанаа! Миний найз найз залуугаасаа уучлалт гуйгаад аргадаж учраа олоорой! хурдан дүрдээ орж байраа эзлэхгүй бол би булаагаад авчихна шүү гэж хэлэхэд нь түүний яриаг анхааралтай сонссон Ганаагийн сэтгэл сонин болж охиныг өрөвдсөндөө хоолой нь зангираад ирэхэд тэр буруу харан нулимсаа сэмхэн дарж амжив. Цацраанаа ч хуучныг дурсаж сэтгэл нь үймэрсэн бололтой гүйж ирээд тэр хоёрыг хамтад нь тэврээд уйлчихав. Хөөе уйланхайнуудаа та хоёрыг хамт амьдрахаар би зүтгэж очиж нулимсыг чинь арчиж өгөх болж байна уу гэх хөгжилтэй дуу гарахад тэд сая сэхээ аван бие биесээ харцгаав. Юундаа уйлдаг юм бэ та хоёр чинь одоо! би уйлаагүй байхад та хоёр уйлж болохгүй за юу гэсэн охин албаар инээж: За манайхаан явъя аа Найз нь өлсөөд байна харьж хоол идье гэхэд Ганаа Цацраанаа хоёр сандран машиндаа цүнхнүүдийг ачиж Сайханааг Ганаа тэврэн машины арын суудалд суулгаад тэргжнцэрийг нь эвхэн хажууд нь тавьлаа. Цацраанаа

найзтайгаа сууж байгаарай гэсэн Ганааг нэг тийш гүйгээд явчихад нь нөгөө хоёр гайхан үлдэв. Төдөлгүй Ганаа. 3 аягатай халуун кофе, хайрцагтай шарсан тахиа хачир төмстэй нь барьчихсан гүйж ирээд машиндаа суун: За манайхан жаахан юм идчих гэлээ. Хөөх баярлалаа ядарсан муу найзыгаа хооллох гээл гүйгээд байсиймуу гэж Сайханаа алиалаад хайрцагийг задалж нэгийг аваад за та хоёр ч бас ид гээд дунд нь тавьлаа. Тэндээсээ Сайханааг гэрт нь хүргэж оруулж өгөөд Ганаа Цацраанаа хоёр хороололд байх Цацраанаагийн гэрт ирэхэд хоцорч охиноо тосож чадаагүй аав ээж хоёр нь ирчихсэн хүлээж байв. Хаалга нээж өрсөн ээж нь дуу алдан охиноо тэврэн үнсэх чимээнээр аав нь гарч ирээд охиноо дээр өргөн үнсэв. Хоёр цүнх бариад зогссоор байсан Ганааг ээж нь сая харж: Өөө яанаа чамайг мартаж шүү дээ, ямар сайн хүү вэ таксины жолооч юм уу? охины найз юм уу гэхэд Цацраанаа инээж: Ааваа Ээжээ энэ миний ярьж байсан интернэтийн залуу! Танилц гэхэд аав ээж хоёр нь өөд өөдөөсөө харсанаа: За хүү минь ийшээ ор цай уу гэв. Ганаа гутлаа тайлаад зочны өрөөнд ороход ширээ засчихсан байх бөгөөд ээж нь цай аягалж өгөөд охиныхоо араас нөгөө өрөөнд ороход аав нь Ганаад ойртон сууж байцааж гарлаа.

Удалгүй Цацраанаа ээжтэйгээ орж ирэхэд харвал тэр үнэхээр хөөрхөн санагдав. Тэр долгиотсон,алтлаг бор шаргал үс, цайвар царай, давхраатай том бор нүд, гоё хэлбэртэй уруул, марзан Шаравын зураг шиг уран бие гээд үнэн гайхалтай төгс харагдана. Сэтгүүлч аав, эмч ээж 2 цаг шахуу тэднийг байцаагаад Ганааг явуулахдаа ирж байхыг хүсээд үерхэж болно, харин одоохондоо хамт хөдөө явахыг зөвшөөрөхгүй гэсэн. Ганаа ч ойр ойр очсоор, Цацраанаа ч гуйсаар байгаад л аав ээж хоёр нь аргагүй зөвшөөрсөн дөө.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…