Нүүр Сонин хачин ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН АНУ ДАХЬ МӨНГӨ УГААЛТ БУЮУ ТАНСАГ ХАУС, АГУУЛАХ, ОФФИСЫН БАРИЛГУУД

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН АНУ ДАХЬ МӨНГӨ УГААЛТ БУЮУ ТАНСАГ ХАУС, АГУУЛАХ, ОФФИСЫН БАРИЛГУУД

1 минут уншина
0
0
492

-ОФФШОРЫН БАРИМТУУДЫНХ НЬ ГАЛ ДЭЭР МӨНГӨ УГААСАН БАРИМТУУД НЬ НЭМЭГДЭЖ, УДАХГҮЙ ТҮЙМЭР ДЭГДЭХ ВИЙ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга авлига, хээл хахуулиар олсон, төсөл, тендерээс луйварсан бохир мөнгөнүүдээ АНУ-д гаргаж угаадаг ноцтой баримтуудыг хүргэж байна. Түүний Монголын төр, төсөв, төсөл, түмний халааснаас 17 жил хумсалсан хөрөнгө нь Монгол дахь компаниудынх нь дансанд багтахаа больж, оффшор бүсийн компаниудынхаа дансанд хийдэг болсныг батлах баримтууд оны өмнөхөн илчлэгдсэн. Тэгвэл энэ удаад түүний АНУ дахь “мөнгө угаалтын машин”-ыг ил болгож байна. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн эзэмшилд байдаг “Түмэн хишигтэн”ХХК-иараа дамжуулан АНУ-д тансаг зэрэглэлийн хаус, агуулах, оффисын барилга худалдан авч, буцааж зарах байдлаар мөнгө угаадаг баримтууд нь АНУ-ын төрийн байгууллагуудын бүртгэлийн мэдээллийг байршуулдаг www.truthfinder.com сайтад дурайтал гарч ирж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын эзэмшлийн “Түмэн хишигтэн”ХХК 2014 оны хоёрдугаар сарын 20-нд нийт 700 мянган ам.доллар буюу хоёр тэрбум 30 сая төгрөгөөр АНУ-ын Нью Йорк мужийн Ниагра хотод агуулахын зориулалттай нэг, оффисын зориулалттай нэг барилга худалдсан авсан баримт байна. Нэг өдөр хоёр үл хөдлөх хөрөнгө худалдан авч, тэр өдрөө буцаагаад зарсан нь мөнгө угаасан гэж үзэх баттай баримт болж байгаа юм. Түүнчлэн мөнгө угаах ажилдаа гадаадууд, гарын хүмүүс, төрсөн дүү, бэрээ хүртэл татан оруулсан нь баримтаар нотлогдож байна.

Баримт 1: АГУУЛАХ

АНУ-ын төрийн байгууллагуудад бүртгэгдсэн хувь хүн, аж ахуйн нэгжийн нэр, хаягийг байршуулдаг www.truthfinder.com сайтаас “Түмэн хишигтэн” гэж хайлт хийж үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “Түмэн хишигтэн”ХХК 2014 оны хоёрдугаар сарын 20-нд АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотын Ниагра гудамжний 822 тоотод байрлах агуулахын зориулалттай 2000 м2 талбайтай барилгыг 350 мянган ам.доллар буюу нэг тэрбум 15 сая төгрөгөөр “MATC” компаниас худалдан авсан баримт гарч ирж байна. Өнгөц харвал, “Түмэн хишигтэн” компани Америкийн компаниас агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу худалдаж авсан мэт л харагдана. Гэхдээ энэ сэжүүрийг цааш нь судалж үзвэл огт энгийн нэг наймаа биш харин нарийн зохион байгуулалттай, шат дамжлагатай мөнгө угаалт байсныг мэдэж болно.

Тухайлбал, Ниагра гудамжны 822 тоотод байрлах агуулахын барилгыг John P.Bartolomei гэх иргэн эзэмшдэг байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 86 200 ам.доллар байж. Гэтэл 2014 оны хоёрдугаар сарын 20-нд иргэн John P.Bartolomei агуулахын барилгынхаа үнэлгээг 263 мянган ам.доллараар өсгөж, “Niagra 822” компанид 350 мянган ам.доллараар зарсан байгаа юм. Агуулахыг худалдаж авсан “Niagra 822”компани тэр өдрөө “MATC” компанид мөн 350 мянган ам.доллараар зарж, “MATC” компани цааш нь Ерөнхийлөгч Х.Баттулгын “Түмэн хишигтэн”ХХК-д зарсан байна. Улмаар “Түмэн хишигтэн”ХХК 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд дээрх агуулахыг буцаагаад “Niagra 822”компанид 350 мянган ам.доллараар заржээ. Ганцхан агуулах нэг өдрийн дотор гурван компани дамнан зарагдсан нь гайхмаар биш гэж үү. Ингэхдээ бүр анхны үнэлгээг нь 263 800 ам.доллараар өсгөөд зарж байхад Ерөнхийлөгч Х.Баттулгын компани худалдаж авч байна гэдэг ямар ч тэнэг хүнд мөнгө угаалт гэдэг нь ойлгогдоно.

Баримт 2: ОФФИС

Ерөнхийлөгч Х.Баттулгын “Түмэн хишигтэн” компани 2014 оны хоёрдугаар сарын 20-ны тэр өдөр АНУ-д ганцхан агуулах худалдаж аваагүй. Тодруулбал, дээрх Ниагара хотын Ниагара гудамжний 822 тоотод байрлах агуулахын барилгын хажууханд буюу 818 тоотод байрлах 63 200 ам.долларын үнэлгээтэй оффисын зориулалттай байрыг мөн л 350 мянган ам.доллараар худалдан авсан худалдан авсан баримт www.truthfinder.com сайтад байна. Худалдан авч, цааш нь зарсан дамжлага нь агуулахын барилгынхтай яг адилхан буюу уг оффисын барилгыг иргэн John P.Bartolomei Niagra 822” компанид 350 мянган ам.доллараар зарж, “Niagra 822” компани тэр өдрөө “MATC” компанид зарж, тус компани цааш нь “Түмэн хишигтэн” ХХК-д зарсан байна. Мэдээж “Түмэн хишигтэн” компани мөн л “Niagra 822” компанид заржээ.

Ингэж 2014 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр иргэн John P.Bartolomei болон “Niagra 822”, “MATC”, “Түмэн хишигтэн” гэх гурван компанийн хооронд нийт 700 мянган ам.доллар буюу хоёр тэрбум 30 сая төгрөгийн наймаа хийгджээ. Наймаа гэхээсээ илүү Ерөнхийлөгч Х.Баттулгын мөнгө угаалтын машин энэ өдөр АНУ-д анх удаа ажилласан гэвэл онох байх.

МӨНГӨ УГААЛТ ИНГЭЖ ЯВАГДСАН ГЭВ ҮҮ

www.truthfinder.com сайтад “Niagra 822”, “MATC” гэх компаниуд нэг хаяг дээр бүртгэлтэй, нэг эзэмшигчтэй гэж бүртгэгдсэн байна. Мөн энэ наймааны гол оролцогч, иргэн John P.Bartolomei дээрх хоёр компанийн хажууханд оршин суудаг гэж бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, иргэн John P.Bartolomei болон “Niagra 822”, “MATC” компаниуд бүгд нэг тал байж таарах нь. Энгийнээр тайлбарлавал, АНУ-ын иргэн John P.Bartolomei Ниагара дахь агуулах, оффис хоёроо зарсан болж Х.Баттулгын мөнгө угаалтад түр ашиглуулсан гэсэн үг. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга “Түмэн хишигтэн” компаниараа тухайн хоёр үл хөдлөх хөрөнгийг худалдаж авч, цааш нь зарсан болж харагдаад 700 мянган ам.доллараа угаагаад авчихсан хэрэг. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга Монголоос хууль бусаар гаргасан 700 мянган ам.доллараа АНУ-д агуулах, оффис зарж олсон мөнгө гэж харагдуулахын тулд ийм хуурамч наймаа зохион байгуулсныг эх сурвалж онцолжээ. Аливаа авлига, хээл хахуулиар олсон бохир мөнгөний гарал үүслийг зохиомлоор өөрчлөх, нуун далдлах энэ мэт аргыг олон улсад мөнгө угаалт гэж нэрлэдэг. Тэр тусмаа бохир мөнгөөр гадаад улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад тухайн улсынхаа компанид буцааж зарах нь мөнгө угаалтын хамгийн шалгарсан арга гэгддэг.

Тэгвэл дээрх угаагдсан 700 мянган ам.доллар хэрхэн яаж Монголоос гарсан бэ гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “Түмэн хишигтэн” компанид өөрийн цэвэр хөрөнгөөр АНУ-д хоёр үл хөдлөх хөрөнгө 700 мянган ам.доллараар худалдаж авах санхүүгийн чадвар байхгүй. Татварын ерөнхий газрын мэдээллийн сангаас хайж үзвэл “Түмэн хишигтэн”компани нь АНУ-д дээрх хоёр үл хөдлөх хөрөнгийг худалдан авч байх үеийн буюу 2013, 2014 оны татварын тайландаа жилдээ 160 сая төгрөгийн орлоготой, 800 сая төгрөгийн зарлагатай буюу алдагдалтай, өртэй компани гэж мэдүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, АНУ-д агуулах, оффис худалдаж авах нь байтугай өдөр тутмын зарлагаа дийлэхгүй “Түмэн хишигтэн” компанийн зөвхөн нэрийг нь ашиглаад авлига, луйварын 700 мянган ам.доллар буюу хоёр тэрбум 30 сая төгрөгөө АНУ руу, тэр тусмаа үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү оруулсан хэрэг. АНУ-ын www.truthfinder.com сайтаас ухаж үзвэл мөнгө угаалт болдог өдөр буюу 2014 оны хоёрдугаар сарын 20-нд агуулах, оффисын эзэн, мөнгө угаалтын гол оролцогч АНУ-ын иргэн John P.Bartolomei иргэн Ч.Ганбат гэх иргэнээс их хэмжээний мөнгө хүлээн авсан байжээ. Уг мөнгийг шилжүүлсэн Ч.Ганбат гэгч нь “Шинэ төмөр зам”-ын төслөөс мөнгө завшсан хэрэгт холбогдож, улмаар гадаад руу зугтааж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын хүн юм.

Өөрөөр хэлбэл, Х.Баттулга өөрийн гарын хүн буюу Ч.Ганбатаар дамжуулан АНУ руу хууль бус мөнгөө гаргаж, улмаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ганц өдөр эргэлдүүлээд цэвэр мөнгө болгож авсан нь нотлогдож байгаа юм.

ХАМСААТНУУД БА МӨНГӨ УГААДАГ САЛБАРУУД

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ дахь мөнгө угаалтандаа өөрийн төрсөн дүү Х.Баттуул болон түүний эхнэр Н.Алтанцэцэг нарыг татан оролцуулж, мөнгө угаах газруудаа тэлж, угаах мөнгөний хэмжээгээ ч өсгөсөөр буй ажээ. Жишээ нь, Х.Баттуул, түүний эхнэр Н.Алтанцэцэг нар АНУ-д тансаг зэрэглэлийн хоёр хаус худалдан авч, түүнийгээ зарж, мөнгө угаалтад оролцсон баримт www.truthfinder.com сайтад байна. Тодруулбал Н.Алтанцэцэг нь 2015 оны долдугаар сарын 23-нд АНУ-ын Вашингтон хотын баячуудын дүүрэгт 756 780 ам.доллар буюу хоёр тэрбум 200 сая төгрөгөөр гурван давхар тансаг зэрэглэлийн хаус худалдан авчээ. Улмаар тэр өдрөө өөрийн нөхөр Х.Баттуулд 2.2 тэрбум төгрөгөөр зарж, Х.Баттуул буцаагаад эхнэр Н.Алтанцэцэгтээ 2.2 тэрбум төгрөгөөр зарсан байна. Эхнэр, нөхөр хоёр нэг нэгэндээ нэг өдөр нэг хаусыг хоёр удаа зарсан нь инээдэмтэй мэт харагдавч, энэ бол өнөөх л мөнгө угаалтын технологи явж буй юм. Түүнчлэн Н.Алтанцэцэг АНУ-ын Виржиниа мжумын Вашингтон хотод байрлах 300 мянган ам.доллар буюу 876 сая төгрөгийн үнэтэй хаусыг нэгэн гэр бүлд зарсан гэх баримт ч www.truthfinder.com сайтад байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЭРХ МЭДЛЭЭРЭЭ ХЯНАЖ ЧАДАХГҮЙ ГАНЦ ЗҮЙЛ БУЮУ ЦАХИМЖСАН ЭРИН ЗУУН

Оффшор, авлига, хээл хахуультай тэмцдэг гэх Ерөнхийлөгч Х.Баттулгын жинхэнэ дүр ганцхан сайтад байршсан баримтуудыг иш татахад ингэж тодорч байна. Түүний 2014 оны хоёрдугаар сарын 20-нд болсон 700 мянган ам.долларын мөнгө угаалт, 2015 оны долдугаар сарын 23-нд болсон 756 800 ам.долларын мөнгө угаалт бол ердөө л мөсөн уулын орой буюу АНУ-ын ганцхан сайтад байршсан баримт юм. Гэхдээ тэр өөр аль улсад, хэдэн сая ам.доллар угааж, оффшор бүсийн дансууд руугаа шилжүүлж байгаа нь ил болох нь цаг хугацааны л асуудал. Ерөнхийлөгч Х.Баттулга олон хань хамсаатантай, тэд нь түүний төлөө ажилчин шоргоолж шиг нарийн зохион байгуулалттайгаар ажилладаг байж болох ч бид технологийн эрин зуунд амьдарч буйг санах хэрэгтэй. Чухамдаа тэр хэчнээн сайн нуулаа ч энэ мэтээр ил болсоор л байх болно.

Эх сурвалж: Ergelt.mn

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *