Нүүр Өгүүллэг “ИНТЕРНЭТЭЭР ХАЙРЛАСАН БҮСГҮЙ” өгүүллэг “7-р хэсэг”

“ИНТЕРНЭТЭЭР ХАЙРЛАСАН БҮСГҮЙ” өгүүллэг “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
533

Зуны дэлгэр цаг нэгэнт ирж хөдөө нутагт зуншлага сайтай сайхан зун болж байлаа. Чандмалан буусан гурван гэрийн гадаа морины уяан дээр эмээлтэй хоёр морины дэргэд зүс ижилсүүлсэн хоёр хонгор морь

толгой хаялан ижил сүргийнхээ зүг харан үүрсэнэ. Хот айлаас зайтайхан зоосон уяан дээр бас дэл сүүлийг боосон нас насны морьдыг уралдуулахаар уяаж байгаа бололтой сойжээ. Гэрээс

Ганаагийн аав намхандуу буурал эр сайхан эмээл хоёрыг гарган тавиад гэрийн баруунаа байх гүүн зэл рүү хараад: Чимбаа миний хүү мордоод гүүгээ хураагаад ирээ. Зоригоо миний хүү өвөөгийнхөө

дуранг аваад ирээч Өвөө нь хонины араас мордохоос гэж хэлэхэд зүүн гэрээс арваад насны хоёр хүү годхийн гарч өвөөгийн оноосрн тус тусын үүрэгт ажлыг гүйцэтгэхээр ухасхийлээ. Баруун талын шинэхэн

бүрээстэй гэрээс Ганаа цагаан саарал дээл дээр дурдан бүс ороож, цагаан бүрх малгай духдуулж, хромон гутал өшиглөн гарч ирээд: Өө ааваа та морь эмээллэх нь үү? гэхэд аав нь тэгье ээ миний хүү

Цацраатайгаа морь унаж нутнийнхаа айлуудаар орж хөгшчүүлдээ золгоно байгаа. Сумъяа гуай, Дамбаа өвөө, Сугар гуай, Жийжаа хөгшин бүгд л чамайг нутагтаа ирсэнийг сонссон ирж золгоно гээд л хүлээж байгаа байх Миний хүү нутагтаа ирэлгүй арваад жил боллоо. Энэ хооронд бас нутгийн чинь өвгөд хөгшидөөс хэд нь чулуу дэрлэж хээрт залагдсан шүү дээ. Дараа ирэхэд чинь бас зарим нь үгүй болсон л байх байх. Муу аав ээж нь ч гэсэн хэдий л даа аж даа. Миний хүү нутагтаа ойр ойрхон ирж нутгийн уул усандаа сүжиг сэтгэлээ өргөж явдаг юм шүү гэхэд Ганаа аавыгаа харан: миний аав ч нутагтаа нэр хүндтэй хүний тоонд ордог хүн дээ. Энэ хоёр минь хөгширч байна шүү зайлуул. аав ээжийнхээ нэрийг унагахгүй, нутгийн нэр хөөдөхгүй л явахсан гэж бодох юм даа хэмээн бодол гүйлгээд За ааваа хүү нь бодож л явна Та минь тэр тэнгэр энтэр лүү явах болоогүй шүү Юун яаруу юм бэ Цацраанаа бид 2 удахгүй хүүхдүүдээ авчирч үлдээнэ малын зах, Монгол ахуй сургаж өгөх ёстой юм байж бас зугатаад тэнгэрт очиж суучихаад залхуураад сууж байх нь ээ гэж марзганахад аав нь мушилзан инээж: Хээ бас болоогүй байх нь үүрэг дуусаагүй байхад явж болохгүй нь ээ. За тэгээд тавилан мэдэж дээ хүү минь хүүгийнхээ хүүхдүүдийг үзээд жаал зугаа юм зааж өгөөд үхвэл ч

нээрээ болох нь тэрээ Үгүй нээрээ та хоёр чинь тэгээд хэзээ хүүхэд шуухадтай болох улс вээ Энэ охины аав ээж, садангийн хүмүүстэй ч танилцаагүй хадаг сүй тавьж гуйж бэрээлээгүй байж чи энэ охиныг дагуулаад ирдэг чи бид ч баахан ёс алдаад л байна уу даа гэлээ. Нээрээ тийм шүү ааваа Цацраанаагийн аав ээж боловсролтой сайхан хүмүүс байдаг юм. Ер нь ээж та хоёр яаравчилж өдөр судар лам хартайгаа уулзаж яриад явж бэрээ гуйна байгаа тал дутуу ч гэсэн Монгол ёс уламжлалаа дагах хэрэгтэй байхаа. Хүү нь ямар ёс сайн мэдэх биш аав минь гэвэл Ганаагийн аав булцуу Дооров хэмээх сайхь эр: – За тэгвэл Мааньт өвгөнтэй уулзаж тал асууж өдөр харуулаад та хоёрыг буцахад хамт явж бэрээ гуйдаг хэрэг дээ, тэгж тохирох уу хүү минь гэлээ. Арын том цагаан гэрт Ганаагийн ээж Санжид, том бэр Цэрмаа хоёр Цацраанаатай цуг хонины гэдэс арилган бага бэрдээ зааж өгч байгаа бололтой хөгжилдөж байлаа. Ингээд л боллоо доо Монгол хүн чинь

Монгол ахуй уламжлалаа мэддэг, малаа маллаж, эдэлж хэрэглэж, төхөөрч малын гэдэс гүзээ, сүү цагаан идээгээ боловсруулж чаддаг байх хэрэгтэй юм шүү дээ. Та нар ч тэгээд сургууль ном, гадаад дотоод гэсээр байгаад Монгол амьдралаа мэдэх зав гардаггүй байх даа. Хотын хүүхэд гэхэд миний охин сайн хийж байна шүү. Охин минь хийж болмоор байна уу гэж Санжид хөгшинийг асуухад Цацраанаа инээмсэглэн сурнаа ээжээ эгчээ би удахгүй бүгдийг чаддаг болчихноо заагаад л өгчихвөл сураад авчихна гээд инээхэд нөгөө хоёр нь өхөөрдөж сэргэлэн хүн ч аливааг хурдан сурдаг шүү миний охин ч удахгүй мундаг бүх юмыг мэддэг чаддаг болноо гэсээр Санжид хөгшин Цацраанаад тал өгөв. За охин минь гараа угааж хувцасаа солиод цаад эрчүүд дээрээ очихгүй бол цаад Ганаа чинь чамайг энд дэмий юм хийлгэж цаг алдлаа гээд загнаж магадгүй гэхэд Цацраанаа гараа угааж гэрээс гаран Ганаа Дооров хоёр дээр очлоо. Юу хийж байгаа юм бэ хайраа хайр нь хонины гэдэс цэвэрлэхэд туслаж заалгаж сураад ирлээ гэхэд Ганаа түүн рүү харж: Ааан миний хайр мундаг шүү яасан буруу хийж ээж бэргэн хоёрт загнуулаагүй биз цаадуул чинь бас ширүүн шүү гэхэд Цацраанаа үгүй ээ юун загнах намайг сайн хурдан сурдаг юм байна гэж магтсан гэхэд өвгөн бэр болох гэж буй охиноо өхөөрдөн харж за болж болж охин минь хувцасаа сольж Ганаатайгаа морь унаж хийморио сэргээж нутгийн айл амьтнаар орж хөгшчүүлд золго доо Миний охин морь унаж чадна биз гэхэд Цацраанаа би унаж

үзсэн шдээ ааваа гэхдээ айгаад байдиймаа гэж хэлэх зуур Ганаа түүнийг мөрөөр нь тэвэрч зүгээрээ дорхноо сураад мориндоо дасчихна. Хоюулаа өнөөдөртөө ойр зуур мордож хонины наагуур цаагуур орж байгаад чамайг сайн унаад сурчихаар маргаашнаас гадуур гарая даа. Хайр нь хайрыгаа морь унахыг сургаад өгье Ааваа өнөөдөртөө хонины зээрдийг Цацраанаад унуулая ааваа тэгээд орой хонгор морийг унуулж дасгаад маргааш гарая миний хайр гэрээс аавын хуучин хөх дээлийг аваад ирээч хайр нь дээлээ солиод хоюулаа мориор явж хонь эргүүлж голд услаад ирье гэлээ. Дооров за тэгвэл миний хоёр хүү болгоомжтой яваарай цаад хашин зээрд чинь хөл муутай шүү алив аав нь эмээлийг нь солиод өгье, миний хоёр хүү хонио услаад ирэхэд гэдэс болж байна биз гэлээ. Ганаа Цацраанааг түшиж мордуулаад өөрөө уургын хүрнээ унаж тэр хоёр зэрэгцэн хонины араас гэлдрүүлэв. Цацраанаа наадам, амралт зугаалгын газарт ганц хоёр удаа морь унаж зургаа даруулж үзсэнээс биш морь унаж байгаагүй учир бага зэрэг айж байсан ч Ганаа түүнийг тайвшруулж чадна гэсэн итгэл өгч байсан болохоор удалгүй дасан яаж мордож буух, жолоогоо хэрхэн залж морио эргүүлэх, зогсоох гээд бүгдийг ойлгодог болж морь унах нь айдас биш харин сонирхолтой санагдаж байлаа. Тэд гол дээр очиж хонио ус руу оруулаад өөрсдөө морио авгайвчилж мордоод гол руу ороход Цацраанаад аймаар санагдсан ч төдхөн айхаа болиод усны мандал ширтэх зуур Ганаа хүүе хайраа

наад морь чинь хэвтлээ ташуурдаарай гэж хашгирахад цочин ташуураараа ороолгож орхиход хашин зээрд ус малтан хэвтэхээр завдаж байснаа болин урагш алхан уусаа гудгудхийн залгилав. Яанаа энэ морь яагаад усан дотор хэвтэх гээд байгаа юм бэ тэгдэг нь яаж байгаа юм бэ би яахын гэж гайхаж орхисон Цацраанааг асуухад Ганаа инээж наад морь чинь чамайг усанд оруулах гэж байгаа юмаа гээд инээснээ царайгаа төвлөж, адуу ус ууж усанд хөрвөөх дуртай байдаг болохоор зарим морь унаж услахад усанд хэвтэж хөрвөөх гээд байдаг юм бүр хөрвөөх гэж үзнэ гээч хурдан босгож хөдөлгөхгүй бол тэгээд хувцастайгаа усанд орно шдээ гээд морьдоо уснаас гаргав. Тэд хонь ус уухыг харан голын эрэг дээр хэсэг суунгаа Ганаа Цацраанаагийн гараас барьж: Манай нутаг таалагдаж байна уу? Манай аав ээж, хөдөөгийн амьдрал ямар санагдав. Морио сайн унаад сурчихаар чинь хоюулаа орой тэр адилхан зүстэй хоёр морийг унаж сурнаа тэгээд хоюулаа маргааш тэр хоёр морийг унаж айлд очно гэхэд Цацраанаа: Танай нутаг сайхан юмаа хөдөө ер нь бүх юм ангийн сайхан тайван юм байна, надад их таалагдаж байна, бас морь унах, хонины гэдэс арилгах хонь хариулах гээд сонирхолтой их юм сурч байна. Аав ээж чинь сайхан хүмүүс юмаа хайраа! Ямар азаар би чамтай танилцаваа Ийм сайн залууг олчихдог би азтай юмаа гээд эрхлэн инээж түүнийг налав. Ганаа түүнийг тэврэн зөөлөн үнсээд хайраа би бас азтай шдээ

чамтай таарч танилцаад хайраа болгочихсон гэснээ: Өө нээрээ хайраа аав өдөр судар харуулаад бид хоёрыг буцах үед хот орж аав ээжтэй чинь танилцаж, чамайг гуйж хадаг сүйгээ тавих гэнээ. Угнь гуйж хадаг сүй тавьж бэрээлээгүй бүсгүй хадмын нутагт ирдэггүй учиртай, эхнэрийн нэрд муу гэдэг. Гэхдээ зүгээрээ удахгүй гуйчих юм чинь хайраа гэхэд Цацраанаа баярлан инээж хөөх тийм үү? ямар гоё юм бэ хайраа тэгвэл хоюулаа аав ээжүүддээ хэлэх үгтэй болох нь дээ тээ гэлээ. Гэнэт морь үүрсэхэд цочин харвал хажуугаас хоёр морьтон давхиж ирэх харагдаж манай хоёр хурдхан босож тэднийг угтан алхав. Нутагтаа ирээгүй удсан Ганаад тэр хоёрын царай танил тод харагдаж сарлаг Чимбаа, Болдоо хоёр мориноосоо буун харайж: За сайн байцгаана уу? гэж мэндлэхэд Ганаа Сайн, Сайн байцгаана уу? Күэ мөн энэ хоёр нүүрийг харалгүй ямар их удваа гээд инээхэд тэд зарим нь нутгаа голоод сэхээтэн болоод явчихаар мань мэт нь л сахиж үлдэхиймдаа За тэгээд холын од, багын андаа харах сайхан байна гээд тэврэлдэн золгоод сууцгааж яриа эхлэв. За тэгээд найз сонин юу байна? нутагтаа удах уу? Ямар сайхан бүсгүй дагуулчихаа вэ? танилцуулж мутарт нь хүргэж алдрыг нь дуулгахгүй юмуу гэж Чимбаа хэлэхэд Ганаа хайраа танилц манай найз охин Цацраанаа Орост төгсөөд сая Монголдоо ирсэн, бид хоёр удахгүй гэрлэх бодолтой байгаа гэхэд Чимбаа, Болдоо хоёр Цацраанаатай гар барин танилцаж. хотын бүсгүй Оросын сэхээтэн бүсгүйг сайн хараад авъя гэж

марзганан Цацраанааг ичээв. Тэднийг гэртээ ирэхэд утсанд нь дуудлага иржээ. Ганаа Чимгээ захирал, Баяраа ахтайгаа ярьсаны дараа Цацраанаа ээж рүүгээ залгав. Ээж нь хөдөө явж үзээгүй охиндоо санаа зовж байсан ч Цацраанаа хөдөө ирээд сайхан байгаа тухай, морь унасан, хонины гэдэс цэвэрлэж үзсэн тухай, үнээ, гүү сааж сурах тухай хөгжилдөн ярьж ээжийн сэтгэлийг амраагаад, хадам аав ээж болох хүмүүс нь өөрт хэрхэн хөл алддаг тухай ярьж мөн Ганаагийн аав хамт очиж бэр гуйи тухай ч дурсаад амжив. Андуудаа маргааш орой бүгдээрээ манайд цуглаж нэг сайхан хөгжилдөх үү Та нар цаадуулдаа хэлээд цуглуулаадхаач Найз нь ямаа бооё хэдүүлээ орой машины хөгжим тавиад сайхан сууя л даа өмнөх шигээ бас тэгээд өвөртөө юмтай л ирнэ биз би бас юм гарганаа хха гэхэд Чимбаа, Болдоо хоёр уухайн тас за андаа тэгий тэгий, Ганаа чи маргааш хаагуур явах вэ гэхэд Ганаа найз нь маргааш өдөр найз бүсгүйтэйгээ нутгийн хөгшчүүдэд золгох санаатай, тэгээд орой хэдүүлээ сайхан парти зохиоё гэхэд нөгөө хоёр за бид хөдлөе тэгээд маргааш оройн шоун дээр уулзая гээд тэд мордон давхиж одлоо. Ганаа Цацраанаа хоёр маргааш нь өнгө ижил саарал дээлээр гангарч ижил хонгор мориор хослон нутгийн айлуудаар орж хөгшчүүдэд золгоод нар жаргахын алдад гэртээ ирлээ. Тэгтэл ч Чимбаа, Болдоо, Суурьхүү, Сарнай, Дулмаа, Хашаа, Доогий тэргүүтэй Ганаагийн багын найзууд нь морьтой, машинтай, мотоциклтой эрэгтэй эмэгтэй цуглан ирцгээлээ. Дооров,

Ганаагийн том ах Буджав 2 аль хэдийнээ ямааны хорхог бэлэн болгожээ. Гэрээс айраг, цай идээ, сүү тараг, аяга таваг гарган машины гэрэлд залуус тойрон сууж хорхогоо задлан идэж, уригдан гарч ирсэн Ганаагийн аав ээж, ах эгч, унтахаар явж залубс үлдэв. Удаан уулзаагүй найз нөхөд уулзаж буу халан хөгжилдөж, нийт дунд нь Цацраанааг танилцуулсаны дараа хүүхнүүд Цацраанаатай нийлж Ганаа эрчүүдтэйгээ нийлэн буу халж, дунд нь Ганаа авчирсан Вискигээ задлаж араас нь нутгийнхан авчирсанаа гаргаж, тойргоор дуу дуулж, дараа нь машины хөгжим тавин бүжиглэж ёстой л бут авч байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *