Нүүр Сонин хачин Дуучин П.Баярцэнгэл: Хүйтэн хөнжлөө хэн нь дулаацуулах вэ? гэж хуруудаж явсан үе ч бидэнд бий

Дуучин П.Баярцэнгэл: Хүйтэн хөнжлөө хэн нь дулаацуулах вэ? гэж хуруудаж явсан үе ч бидэнд бий

4 секунд уншина
0
0
442

Universe best songs 2009,2010 наадмын шилдэгийн шилдэг 25 нэг Holly Dolly гэх дуугаараа олон түмэнд танигдсан дуучин бол Т.Баярцэнгэл юм. Түүний хувьд Дорнод аймгийнх бөгөөд 2011 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн байна. Тэрээр нилээдгүй хэдэн кинонд дүр бүтээсэн бөгөөд түүний хамгийн анхны гол дүр нь Анчид УСК байсан юм.

Түүнчлэн П.Баярцэнгэлийн хувьд гэргийтэйгээ бага ангиасаа эхлэн үерхсэн бөгөөд одоогоор тэд хоёр дэрсхэн охидтой. Мөн тэрээр нэгэн удаа амьдралынхаа тухай : Анх 7 буудалд ахынхаа хажуу өрөөнд орж амьдраад амьдралаа эхэлж байлаа. 7 буудлаас Дарь-Эхрүү нүүсэн. Нийт 5 удаа нүүж байраа сольж байсан.

Нэг дурсамж ерөөсөө санаанаас гардаггүй юм. 7 буудалд амьдардаг оюутнууд байсан. Өвөл нь аймар хүйтэн. Бид 2 орой орж ирээд л хоолоо хийж идчихээд хоорондоо хуруудна. Юуны төлөө хурууддаг байсан гээч хожигдсон нь түрүүлж хөнжилдөө орж хөнжилөө дулаацуулна.

Ихэнхдээ би хайраасаа түрүүлж хөнжилдөө орж дулаацуулахын тулд албаар хожигддог байж байлаа. Ингээд эргээд бодоход эндээс л хайр ундарч байсан юм шиг ээ хэмээн дурссан байдаг аж. Хайр гэдэг бол шооны хоёр тал лугаа адил хэн хэн нь хожиж болохуйц хамгийн шударга тоглоом юм.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *