Нүүр Өгүүллэг “ИНТЕРНЭТЭЭР ХАЙРЛАСАН БҮСГҮЙ” өгүүллэг “6-р хэсэг”

“ИНТЕРНЭТЭЭР ХАЙРЛАСАН БҮСГҮЙ” өгүүллэг “6-р хэсэг”

0 секунд уншина
0
0
586

Шинэхэн үйлдвэрийн ажил урагштай ажилчид ч урам зоригтой гаргасан бүтээгдэхүүн ч арвин байлаа. Чимгээ захиралд найынх нь зуучилж танилцуулсан Борис хэмээх Монголд оршин суудаг жар

гаруй насны химийн технологич мэргэжилтэй Орос эр тэдэнтэй хамт амьдарч үйлдвэрийн технологийг хариуцан гаргах болсоноор цементний чанарт санаа зовохооргүй боллоо. Ганаа үйлдвэрийн бүх

түүхий эд, гаргаж буй цементийг тоолох данслах, бараа хүлээж авах, ачаа ачуулах зэрэг ажлыг хариуцан хариуцан хажуугаар нь Улаанбаатар луу Чимгэээ захиралтайг хамт ирж очих, харилцагч

байгууллагуудтай гэрээ хийхэд байлцан туршлага суусаар байлаа. Мөн ажил дээр болон чөлөөт цагаараа шар Бористой хамт байж Орос хэл сурахаар оролдон үг заалгаж ойр зуурын үг бичин авч өрөөндөө

хадаж өдөржингөө тэр үгээ цээжлэнэ тэрээр дараа жилээс их сургуульд хуулийн мэргэжлээр хөрвөх сургалтанд сурахаар сэмхэн бэлдэж эхэлсэн байлаа. Цацраанаатай чатлаж ярихдаа ойр зуурын

Орос үг хэрэглэн харьцаж түүнд магтуулж заримдаа буруу хэлсэн гэж загнуулан өглөө бүр сэрээд уншдаг Цацраанаагийн мэссэж чатууд хүртэл Оросоор ирэх болжээ. Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд байх аав ээж нь ахынхтай нь айлсан амьдарч хэдэн малаа маллаж хэрэндээ л тохьтой байдаг бөгөөд Ганаа хэд хоногтоо багтаад нэг утсаар ярьж хэрэг гарсан үед нь хэдэн төгрөг дансаар явуулчихна бас хот орохоороо найз Жаргалсайханыхаар заавал орж ээжид нь замаас авсан цагаан идээ сүү дөхүүлээд гарахаа мартахгүй. Зун Цацраанааг ирэхээр ажлаасаа амралтаа авч найз бүсгүйгээ дагуулан нутагтаа очиж ирнээ гээд бас ч боломжийн зорилготой явааг хэн ч мэдэхгүй зөвхөн тэр хоёр л мэднэ. Чимгээ захирал Ганааг ирэх намар хуулийн эчнээ ангид оруулж өгөхөөр нэгэн сургуулийн удирдлагатай ярин тохирчээ. Хаврын хэдэн сар нисэх мэт өнгөрч зам барилгын улирал

эхэлсэн болохоор ажил их нийлүүлэлт ч их байдаг болж бүгд ажилдаа дарагдах нь тэр. Зуун хувь Монголын хөрөнгө оруулалттай жижиг ч гэсэн чансаатай үйлдвэр босгож чадсан Чимгээ, Баяраа, Ганаа Борис зэрэг хүмүүс Улаанбаатарын төв дунд байх Шангрила цамхагийн нэгэн ресторанд уулзахаар тохиров. Голд нь өнгө өнгийн сарнай цэцгээр баглаа үүсгэн чимэглэж, чамин дарс, виски, оргилуун дарс, төрөл бүрийн хоол зууш тэргүүтнийг өрсөн тансаг ширээний араас боссон Баяраа захирал зангиагаа засаж хундага өргөж: За ингээд нэгэн сайхан үйлдвэр байгуулагдаж эдийн засгийн эргэлтэнд хөлөө нэгэнт олжээ. Тэр бол танай үйлдвэр юмаа Та нарын ачаар манай барилгын компани хүртэл дутагдаж гачигдахгүй ажил уагштай сайхан байна. Монголдоо дотоодын хөрөнгө оруулалттай чансаатай үйлдвэр байгуулж хөл дээр нь босгож чадсан Чимгээ захиралдаа баяр хүргэе гээд алгаа ташихад дараагийн хундагыг Чимгээ өргөж уучлаарай өргөх үг байнаа гэхэд бүгд чимээгүй болон хүлээж Чимгээ алгуур босож бариухан дэгжин пиджакаа засаж долгионтой урт хүрэн үсээ арагшлуулан: За энэ газарт миний урилгаар ирсэн та нартаа баярлалаа Намайг үргэлж дэмжиж хамтран зүтгэж санаа тавин туслаж ирсэн Баяраа найздаа хайртай шүү чамд, энэ бүх амжилт бол чиний минь босгосон гүүр тавьсан зам юм шүү Би бол дээгүүр нь зүгээр алхаад л ирсэн хүн төдий билээ Чи байгаагүй бол би одоо хэн байхыг хаана байхыг би мэдэхгүйэ, чи бол найз минь туслагч минь итгэл найдвар минь юм шүү Чамдаа баярлалаа! Бас Борисдоо баярлалаа чи байгаагүй бол тэр үйлдвэрийн технологийг хэн

боловсруулах билээ. Борисдоо баярлалаа / Спасибо мой друг/ Чи бол жинхэнэ мужык шүү! Хамгийн чухал нэг хүндээ талархая! Ганаа! Чи бол үнэхээр итгэл даах багана, сэтгэл бадраах гал юм шүү Энэ хугацаанд эгчийгээ итгэж дагаж туслаж дэмжиж, тулж түшиж сэтгэлийг минь засаж зорилгыг минь тодруулж зоригжуулж шантралгүй энэ хүртэл зүтгэсэн хувиршгүй Ганаа нэрээ илтгэсэн чамдаа талархая дүүдээ баярлалаа! Баяраа найз минь надад өөрийгөө орлох өөр шигээ л сэтгэлтэй ийм сайн залууг надтай холбож өгсөнд дахин баярлалаа. Эгч дүүгийнхээ ачийг хариулахыг хичээнээ Хүслээр нь сургая ажлаар хангая унаа тэрэг орон байртай болгоё бүх зүйлд нь эгч нь үргэлж тусланаа гээд Ганааг үнсэж бүгдийг нь тэврээд эргэн суудалдаа сууж за төлөө гээд хүүхэд шиг гэгээхнээр инээсмэглэв Чимгээ захирал үйлдвэрийн ажилд зориулж банкнаас зээлсэн өрөө дарж бас машиныхаа мөнгийг ч төлөөд Ганаад өөрийнхөө унаж байгаад барьцаанд тавьсан байсан Rav4 машиныг авто сервист бүрэн үйлчилгээ хийлгэж өгчээ. Ганаа зүгээр байж байгаад л машинтай болж цаашдын зорилго нь тодорч сурах сургууль хийх ажилаа яриад тохирчихсон болохоор амьдралд өмнөхөөсөө илүү дурлан урам зоригтой ажиллаж амьдарч байлаа. Цацраанаа шалгалтаа өгч дуусаад сургуулиасаа гаран метрогоор гэрийн зүг явахдаа интернэт хаягаа шалгавал Ганаагаас олон захиа зураг ирсэн байлаа. Сайн уу хайрт минь Хайрын гэгээ минь Шалгалтаа өгч дуусаж байна уу? хэзээ ирэх юм бэ? Хоюулаа танай аав ээжтэй танилцаад зөвшөөрөл авч манай нутагт очиж амрана шүү. Манай нутаг сайхан нутаг шүү бид хоёрын унаа энэ байна сюрприззз… Гял цал машины зургийг хараад

Цацраанаа Ганаад дахин дахин итгэж, амласан амлалт ирээдүйнхээ төлөө үнэнчээр зүтгэж байгаад нь баярлан удаан мөрөөдсөн хүнтэйгээ удахгүй хамт байх болно гэхээс догдлон бас аав ээжүүд нь тэднийг юу гэх бол гэж бяцхан эмээж байлаа. Гэрийнхээ ойролцоох буудал дээр метроноос буусан Цацраанаа сэтгэл нь нэг нь сайхан аз жаргалаар бялхаж инээгээд баймаар гэтэл модод сэрчигнэн зургаан сарын бороо дуслаж сэтгэлийг нь улам гэгэлзүүлэх бөгөөд бодлыг нь сарниулан утас нь дуугарахад утсаа харвалмГанаагаас видео дуудлага ирж байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *