Нүүр Өгүүллэг “ИНТЕРНЭТЭЭР ХАЙРЛАСАН БҮСГҮЙ” өгүүллэг “4-р хэсэг”

“ИНТЕРНЭТЭЭР ХАЙРЛАСАН БҮСГҮЙ” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
801

Дорнод аймгаас арваад километр зайтай байрладаг Чимгээ захирал болон Пүүжээ захиралын хамтран байгуулж буй цементний үйлдвэрийн хашаа холоос их содон харагддаг дотроо нэлээд зайтай

гурван метр орчим өндөр блокон хашаа байх бөгөөд дугуйтай гүйдэг хүнд төмөр хаалган дээр ирэхэд үйлдвэрийн харуул эрээн хувцастай эр хаалгаа нээлээ. Лексус машин зөөлөн явсаар үйлдвэрийн оффис

ажилчдын байр, гал тогоо байрлах хоёр давхар тоосгон байшингийн урд очиж зогслоо. Хашаанд 2 давхар байшингаас гадна үйдлвэрийн гурван давхар хэртэй өндөр сэндвичэн барилга, агуулах бололтой

хэдэн байшин, бас хэдэн контейнер харагдана. Үйлдвэрийн манаач настай эр хаалгаа хаагаад Чимгээ Ганаа хоёрын машинаас гаргасан зүйлсийг зөөлцөхөөр ирэхэд захирал Доржоо ахаа та Ганаатай энэ

юмнуудыг гал тогоонд оруулчихаад ирээч гэлээ. Ганаа өвгөн хоёр ажилчидаа дайлахаар авчирсан хоол хүнсний бага сага юмнууд, хэдэн шил арх.ийг гал тогоонд оруулахад тогооч нь бололтой гуч гаран

насны бүсгүй хоол хийж байгаа бололтой нэлээд завгүй ажилтай харагдахад тэд юмаа тавиад буцан гарав. Чимгээ машинаас өөрсдийн ачаа цүнхээ буулгаж байснаа Ганааг харж за эгчийн дүү наадуулаа авчих хоюулаа гэртээ орноо гээд цүнхээ барин түрүүлэн шатаар өгсөж хоёр давхарт гарч ирэхэд арваад хаалга байх бөгөөд энэ манай байр байгаа юм цаад талд нь хэдэн өрөө байгаа хоюулаа нэг нэг өрөө олж авнаа гээд тэр хоёр өөд өөдөөсөө харсан мухрын хоёр өрөөнд орцгоолоо. Хойд зүг рүү харсан цонхтой жижгэвтэр өрөөнд нэг ор, нэг модон шкаф, ширээ хоёр сандал тэргүүтэн байх бөгөөд дажгүй тухтай санагдав. Ганаа хувцсаа гарган шкафанд өлгөхийг өлгөж ороо үзэж цагаан хэрэглэлээ хийж тавиад буцан гарч ирэхэд Чимгээ дуудаж хоолоо идэцгээе гээд бууж гал тогоо руу ороход арваад хүн ширээ тойрон хооллож байлаа. Тэднийг хараад бүгд мэндэлж захад сууж

байсан халзан толгойтой өндөр эр: Захиралаа ажилаа хэзээ эхлэх вэ материал ирж байгаа юу гэхэд Чимгээ: Сайн байна уу Ганбаа ахаа та эмчлүүлэхээ болиод ирчихсэн юм уу? Бие нь гайгүй юм уу гэхэд өндөр эр: Өөө захиралаа бие гайгүй ээ ах нь эмээ аваад тогтмол хяналтанд орж байхаар болоод ирсэн шинэ ажил эхлүүлээд эмнэлэгт хэвтчихээр ажил хэцүүднэ шүү дээ гэлээ. Чимгээ хариуд нь: за та ирсэн юм чинь ээлж асуудалгүй болсон юм байна Би таныг орлох гээд энэ хүүхдийг аваад ирсэн юм. Одоо тэгвэл энэ хүүхдийг нярав болгоод та данс бүртгэлээ шилжүүлчих Танд амар шүү дээ Ганаа нярав хийгээд надад бичиг цаасанд туслаад шаардлага гарвал үйлдвэрт туслаад байж байгаарай материал ирж байгаа орой ирчих байх та нар хүлээж аваад тоог нь тулгаж бүртгээрэй! Энэ залууд бүгдийг нь хүлээлгэж өгөөрэй бас агуулахад байгаа материал бэлдэцээ ч гэсэн тоолоод нэмээрэй Нэгдсэн бүртгэлтэй байх хэрэгтэй Агуулахаас авах материалаа тоолоод Ганаагаас гарын үсэг зураад авч байх болно гэлээ. Тэнд байсан хүмүүс ч зөвшөөрөн толгой дохиж за шинэ дүү ирж чансаагинь үзэж чемоданыг нь ухна даа гээд инээлдэхэд Чимгээ захирал: За манайхаан хоолоо идээд өнөөдрийн бэлтгэлийн ажлаа эртхэн дуусгаад ачаа ирэхээр буулгачихаад хэдүүлээ нээлт хийж ганц хундага татая аа Сараа миний дүү энэ авчирсан махыг шарж хачирыг нь бэлдээд жимсийг нь зүсээд таваглачихаарай гэхэд тэнд байгсад алга ташин

орилолдож за гялс дуусгаад нээлтээ хийцгээе гэлцэн хоолоо идэцгээв. Ганаа Чимгээ хоёр ч тогоочийн аягалж өгсөн хоолыг авч тэдний дунд суун хооллоод Ганаа ажилчидтай хамт явж Чимгээ захирал тогооч Сараа хоёр галтогоог цэвэрлэж үлдэв. Ганаа нөгөө Ганбаа хэмээх өндөр эрийг даган бүх агуулах үйлдвэрээр явж тэдгээрт байх бараа түүхий эдийг бүртгэн бичиж данслаад нөгөө хэдийг дуудан нэг дор нь хурааж цэгцлүүлээд тэдэнтэй цуг үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг шалгах, цэвэрлэх, засах ажлыг хийлцэж байтал хотоос гарсан ачаа хүрэлцэн ирж нөгөө Баясаа ч инээсээр иашинаасаа үсрэн бууж угтагсадтай мэндлэн Ганаатай гар барьж, за манай анд нутагтаа дасаж дошиндоо догширч байна уу гэж марзганахад бусад нь инээлдэж за энэ Баясаа байхгүй бол ч бид нар уйдаж үхдэг газар шүү гэлцэн хөхрөлдөх нь Ганаад илүү дутуу зангүй шулуухан дажгүй залуус юмаа гэдэг бодол төрүүлэв. Ажилчин дарга нийлсэн хориод хүмүүс бүгдээрээ ачаагаа буулган төрөлжүүлж хураагаад Ганбаа Ганаа хоёр бүгдийг данслан бичээд ажил дуусаж орой болох үед тогооч Сараа ирж бүгдийг нь ажилаа дуусгаад гал тогоонд цугла гэж байна гэж хэллээ. Ганаа гал тогооны хажууд байх ариун цэврийн өрөөнд орж гар нүүрээ угааж хувцасныхаа шороог цэвэрлээд өрөөндөө ороход өрөөнд нь ажлын хувцас ойр зуурын хэрэгсэл тавьсан байлаа. Гал тогооноос хүмүүсийн чанга ярих инээлдэи сонсогдоход Ганаа

хувцасаа солин шатаар бууж гал тогоо руу ороход даруухан хэрнээ донжтой зассан ширээ тойроод ажлынхан нь хөгжилдөн сууж байв. Баясаа тогооч Сараатай бас ч зүгээргүй хоёр бололтой хамт суучихсан юм ярин инээлдэж байхыг харсан нэг нь чангаар за ингээд Сараа Баясаа хоёрын хурим эхэлэхэд бэлэн болоод байна хадаг сүү, сүй бөгжөө яараарай гээд л хөгжөөнө. Гал тогооны цаад өрөөнөөс гарч ирсэн Чимгээ оргилуун дарс барин буудуулж хүмүүс тойрон хундагалаад ширээ голлон зогсож нээлтийн үг хэлээд ажлын хамт олондоо амжилт хүсэж зоогоо барихыг хүслээ. Гадаад Монгол холимог янзаар бэлтгэсэн шарсан мах, байцааны навч, чанасан сүүлний өөх, агшаасан будаа тослож жигнэсэн гурил зэрэг нь хүмүүст ихэд таалагдаж буй нь илт зарим нь ч хэрчсэн жимсийг хоослож харагдана. Хоолны араас хундаганы ерөөл тавьсан 3 хундага явуулаад архи нь ч дуусаж Чимгээ захирал ч босон за ингээд та бүхэндээ шинэ ажлын нээлтэнд оролцсонд баярлалаа Сайхан хооллолоо Одоо ингээд амарцгаана биз дээ Харин маргаашнаас эхлэн ажлын талбар амралтын байранд архи дарсны асуудал гаргахгүй шүү Энийг онцгойлон анхаараарай За сайхан амарцгаагаарай гээд гарахад хүмүүс ч даган цувралдан өрөө өрөөндөө орцгоож тогооч Сараа гал тогоог цэгцлэхээр үлдэхэд Баясаа хамт үлдэв. Ганааг өрөөндөө орохоор завдтал Чимгээ дуудав. Хаалгаа хаачих энд суу гээд ширээний хажууд нөүтбүүкэн дээр нэгэн хүснэгт шивж суусан Чимгээ хажуугийн

сандалдаа суулгаад: За эгчийн дүү! Энэ ажил дөнгөж эхэлж байгаа учраас хэцүү ч юм гарна баярлах ч үе гарна Эгч нь чамайг энд надад түшиг болно гэж итгэж байгаа шүү Чи ч эгчдээ хэрэгтэй юм болохгүй байгаа зүйлээ хэлж байгаарай Хоюулаа ганц ганц пиво уугаад булагначихуу Зүгээр байгаа биз дээ гэхэд Ганаа толгой дохив. Чимгээ цүнхнээсээ лаазтай hite хоёрыг гарган нэгийг задалж нөгөөг Ганаад өгөөд за амжилтын төлөө дүү минь гэлээ. Тэр хоёр пиво шимэн жаахан ярьж суугаад Ганаа өрөөндөө ороод унтахаар хэвтсэнээ шинэ авсан том дэлгэцтэй утсаа гаргаж интернэт тохиргоог нь хийж хаягаа шалгалаа… Цахим хаяг нь Цацраанаагийн мэссэжээр дүүрчээ. Бараг 7 хоног холбоо бариагүй түүн рүү бараг 100 захидал иржээ. Ганаа тэвчээртэйгээр эхнээс нь шалгасаар 2 цагийн дараа дуусч хариу бичлээ. Үнэндээ Цацраанаа таг болохоор нь уурласан, гайхсан, санаа зовсон, гомдсон, олон захидал бичсэн байх бөгөөд Ганаа юуны өмнө уучлалт хүсээд болсон явдлыг товч дурсаж бас хөдөө аймагт үйлдвэрт ирсэн гэдгээ хэллээ. Цацраанаагаас хариу ирлээ. Тэр эхлээд зүгээр эсэхийг хь асууж мэдээд уураа гаргаж өгөитнь тэр. Тэгсэнээ яагаад архи уудаггүй байж уусныг асууж Ганаа хариуд нь салсан найз залуугийнх нь эгчийн тухай асуулаа. Тиймээ Ганаагийн бодсон зөв байлаа. Чимгээ захиралын таамаглаж хэлсэн сургамжийн үг, Ганаагийн бодсон хүн бүгд нэг л хүн Ганаагийн ангийн найз Зулаа дээр бууж таарлаа. Зулаагийн дүү эгчтэйгээ хамт сурдаг байсан бөгөөд элдвээр гуйсаар Цацраанааг найрч үерхэж эхэлсэн ч түүний бодлогогүй ойворгон зан, дээрэлхүү авир, бүдүүлэг хүн чанаргүй байдалд дургүйцсэн Цацраанаа түүнд татгалзаж үүнд хорссон залуу эгчдээ хэлсэнээр Зулаа Цацраанаа хоёрын ойлгомжгүй дайсагнал эхэлсэн байжээ. Тэр дайсагнал хаа байсан Оросоос хил алхан Монголд

ирэн Ганааг асуудалд оруулж тэднийг салгах шахна гэж хэн ч төсөөлөөгүй биз. Нэлээд удаан бараг л шөнөжин ярилцаж учраа ололцон эвлэрсэн Ганаа Цацраанаа хоёр цаашдаа хэн нэгнийх нь тухай хүн ярьвал зөвхөн хоорондоо ярилцаж байж л итгэж шийдвэр гаргахаар тохиролцон харилцан амлалт өгцгөөлөө. Мөн ажил хичээлээ зохицуулж цагаа тохируулан бусдад ачаалал өөрсөддөө асуудал дагуулахгүй харьцаж байхыг ч ярилцав. ‘Явган хүнээс хоцорвол Унаатай байгаад яанам Явуулын үгэнд итгэвэл Ухаантай байгаад яанам…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *