Home Өгүүллэг “ИНТЕРНЭТЭЭР ХАЙРЛАСАН БҮСГҮЙ” өгүүллэг “2-р хэсэг”

“ИНТЕРНЭТЭЭР ХАЙРЛАСАН БҮСГҮЙ” өгүүллэг “2-р хэсэг”

0 second read
0
0
1,353

Өглөөний мэнд сайхан амарсан уу хайрын гэгээ минь гэсэн үгтэй гэгээхэн чатаар Ганаагийн өглөө эхэлнэ. Утас дата 2той байхад Ганаа баян ажил дээрээ компьютерийн ард ч аз жаргалтай хэвээр…

Интернэтийн найзтайгаа чатлаж байгаад л унтана, ажлаа хийх заваараа хоолоо идэх завсраа ч чатлана. Байнга л зургаа солилцож юу хийж байгаагаа тоочиж нөгөөх нь ч юу хийж байгааг нь байнга асууж

сонирхох бөгөөд Цацраанаа түүний ажлынхан болон гэрийнхэнийг нь бүгдийг нь эчнээгээр танина. Ганаагийн урьдны охин бүрийг сонирхож явдаг байсан зан огт байгаагүй гэсээр алга болж ажилаа л

хийхэд анхаарлаа зориулж мөн Цацраанааг бодож түүнтэй л чатлах бөгөөд хурдан цаг хугацаа өнгөрч тэр Монголдоо ирээсэй гэж л хүснэ. Цацраанаа бол Монголын дундаж амьдралтай айлын дундах охин

аавынхаа мэргэжлийг өвлөж сэтгүүлзүйн мэргэжлээр Москва хотын олон үндэстний их сургуульд суралцдаг эгчийнхээ гэрт амьдардаг охин бөгөөд дүү нь Улаанбаатар хотын ..-р дунд сургуульд суралцдаг,

аав нь нэгэн сонины газарт нэртхүндтэй сэтгүүлч нийтлэлч, ээж нь хавдар судлалын эмнэлэгт их эмчээр ажилладаг гэдгийг Ганаад Цацраанаа ярьж өгсөн бөгөөд зуны амралтаараа очоод гэрийнхэнтэйгээ танилцуулна гэж амлажээ. Тэр хэн хэн нь завтай интернэт орох боломжтой үедээ байнга л чатлаж хааяа видео дуудлага хийж нэгнээ эрхлүүлэн хэлээ хазна. Хэн нэгинь завгүй интернэт ороогүй үед чат фэйсбүүк нь хайрын, гомдлын, тунилтын мэссэж постоор дүүрэх өдөр бас байх бөгөөд эргээд учраа ололцох гэж нэг өдрийн аргадалт үргэлжилэх нь тэдний хувьд сонихон бас жаргалтай үе байдаг байлаа. Ганаа ч ажилдаа дадаж хажуугаар нь мэргэжлээ дээшлүүлэн нэг академи хэмээх боловсролын гэрчилгээт сургалтанд сурч өөрийгөө боловсруулан захиралынхаа хообоотой ажиллдаг ах эгч нарын нөлөө нэрийг ашиглахтайгаа болсон байлаа. Энэ нь түүнд Цацраанаа хэмээх цоглог охин зүрх сэтгэлд нь байр суур эзэлж ирээдүй хэмээх хамт алхах замын чиглэлийг тодруулж өгсөнтэй холбоотой билээ. Ганаа саяхан их сургуулийн ангийнхаа найзуудтай уулзаж нэгэн орой хөгжилтэй бас өнгөрсөнийг дурсан нэлээд суусан бөгөөд санамсаргүй ангийн уулзалтанд ирсэн нэг ангийн охин Москвад сурч байгаад ирсэн Зулаа түүнийг гадаа найзтайгаа юм ярьж

байгаад орж ирэх хооронд утсанд нь ирсэн чат дуудлагыг үзсэнээр асуудал үүслээ. Наадах чинь манай дүүгийн найз охин байсан юм ийм охин байсан юм уу гэж хоржоонтой ярьсан бөгөөд өнгөрсөнийг нь мэднэ наадах чинь нөхөртэй гэсэн юм ярьж зөрүүлээд асуусан зүйлд нь бяцхан яс хаян дүйвүүлээд орхилоо. Сэтгэл нь тавгүйтсэн Ганаа ширээн дээрх архийг татсаар нэг мэдэхэд ганцаараа нэгэн байрны орцонд сууж байх бөгөөд тэрээр хаана байгаа юу болсоныг санах гэж хичээсэн ч ангийнхантайгаа караокед хөөрч тэврэлдэн дуулж хундага алгасалгүй татаж байснаа л санах аж Гэтэл 2 цагдаа орж ирэн тухайн байрны жижүүрээс дуудлага авсан, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан, биеэ авч явах чадваргүй байна гээд авч явсанаар эрүүлжүүлэх байранд хонох нь тэр. Хан Уул дүүргийн эрүүлжүүлэх байранд хорь орчим хүнтэй чихэлдэн байж төлбөртэй амарсан түүнд

өглөө нь цагдаа нар дуудан байцаалт авч гэрээсээ хшн дуудаж тооцоогоо хийгээд явж болноо Утсаар ярь гэхэд Ганаа миний утас хаана байна гэхэд жижүүр цагдаа чамд биед чинь утас байгаагүй чамайг авчирах үед нэгжлэг хийхэд гарсан зүйлс энэ байна гээд гар цүнх, тамхи асаагуур бугуйн цаг тэргүүтнийг бичсэн бүртгэлийн дэвтрийг үзүүлээд за тэр утсаар яриад гэрээсээ хүн дууд гэлээ. Ганаа Шархаданд амьдардаг найзыгаа дуудан өөрийгөө гаргаж авахыг хүсэхэд найз нь удалгүй ирж эрүүлжүүлэх байрны төлбөрийг төлөн гаргаж аваад түүнийг баахан зэмлэлээ. Хамт сууж байгаад түрүүлээд явсан хүргээд өгье гэхэд дургүйцээд найз нь зүгээр энд ойрхон хүнтэй уулзана гээд явсан гэлээ. Ингээд залуу утсаа түрийвчээ алдсан хаясан алин болохыг ялгаж санасангүй цагдаа нэгжиж байхад утас байсан даа гэж бодовч гэрчгүй өөрөө согтуу бөйсан учир тэгээд л өнгөрчээ. Утасгүй болсоноор 2 хоног ажилдаа явалгүй гэртээ хэвтэж юм бодон

өнгөрөөсөн бөгөөд Цацраанааг бодож тэр надаар хол байдаг болохоор тоглоод байдаг юм байх даа уг нь надад үерхэж байсан залуу мөнгөтэй айлын охин дагаад намайг хаячихсан гэж ярьсан даа тэгээд тэр нь Зулаагийн дүү юм байх даа худлаа салаагүй л байсан юм байна ш дээ муухай хуурамч хүүхэн юмаа гэж бодон уур нь хүрч интернэт ч орсонгүй хоёр хонолоо. Ингээд 3 дахь өдөр нь өглөө захирал эгч нь найзынх нь гар утас руу залгаж юу болсон яагаад алга болсоныг асууж түүнийг ажилдаа яаралтай ирэхийг хүсэв…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…