
Ганаа жирийн л малчин айлын хүү бөгөөд нутагтаа дунд сургуулиа төгсөж хотод очиж ажил хийнэ сурна гээд л Улаанбаатарыг зорьсон нь саяхан. Хот ороод эгч ах нарынхаа дунд айлчлан тэнэж ажилгүй
явсаар нөгөө оюутан болох хүсэл нь сургуулиа сонгож чадаагүй, төлбөр мөнгө байхгүй, өөд нь татаж харж үзэх дээд зиндааны хамаатан байхгүй зэрэг шалтгаанаар хойшлогдож тэрээр хөдөө гэртээ
буцах хүсэлгүйн учир хэсэгтээ л хотын гудамжинд лааз өшиглөжээ. Ингэж явахдаа тэрээр гудамжинд Христийн шашны нэгэн урсгалын итгэгя хүмүүстэй тааралдаж ятгалганд нь орон Библийн сургалтанд
сууж эхэлсэнээр амьдрал нь бас л сонин зүйлтэй таарах нь тэр. Христүүдтэй хэсэг хамт байж юм юманд нь оролцож байсан ч тэдний номлол зорилго Ганаад төрөлхийн үндсэрхэг үзэл, Монголч
сэтгэлгээтэй нь таарч өгсөнгүй тул харин хотод хэсэг байж ядаж л зүг чигээ олж төөрөхөө больсон хүү өөрийн зорилгоо хэрэгжүүлж нэгэн их сургуулийн элсэлтйн шалгалтанд орж түүх нийгэм судлаач

мэргэжлээр элсэн суралцах боллоо. Төлбөр мөнгөө ах эгч нараасаа болгон сурах хугацаандаа бас ч муугүй оюутан болж оюутны хэдэн жил харвасан сум шиг л өнгөрчээ. Тэрээр интернэтийг нэлээд сайн сурч зав л гарвал интернэт хэсэн чатлаж суух түүний утсанд чатладаг охидын дугаар дүүрэн. Хааяа заримтай нь уулзана хамт тоглож кино үзнэ шоудана гэхдээ дотносох нь үгүй. Оюутан залуу сургуулиа төгсөн хонхны баяр тэмдэглэж архи ууж дарвиж явахдаа найзуудтайгаа маргалдаж улмаар гудамжинд явсан хүмүүстэй зодоон хийснээр цагдаад баригдаж хэрэт орох шахсан үед гадаадад байх ах эгч нь хэргийг нь эвээр зохицуулж гадаадад ажил хийх санал тавьсанаар тэрээр Солонгос орныг зорихоор шийдлээ. Хангүр оронд очоод бусдын
л адил гэрээний ажилтан гэгдэж хэл мэдэхгүй учир Солонгос хүмүүсийн дохиогоор тататунга хийн ойлголцож ажилаа хийсээр нэг жилийг ардаа орхисон хүү нутаг буцахыг хүсэх болжээ. Хүнд ажил өдөр шөнийн хооронд ч тэр интернэтэд чатлах хобигоо бас л орхисонгүй чатлаж охидтой ярьсаар байдаг нь түүний стресс ажлын дарамт ядаргааг нэг талаар хөнгөлнө. Хангүг оронд хэд хэдэн ажил сольж орхисон залуу хураан олсон мөнгө ч үгүй нэг л өдөр сэмхэн Монгол руугаа халаас хоосон буцан одлоо. Монгол орон сайхаан тиймээс ч талын салхи залгиж морин дэл дээр дураараа давхидаг

Монгол хүн гадаад оронд идээшдэггүй биз. Ганаа Монголд ирж найзынхаа хамаатны компанид ажилд орж захиралын өрөө сахин зарлагад гүйж бичиг цаас эмхлэн ийш тийш зарагдах бөгөөд энэ ажил нь ч суурин суух дургүй түүнд таалагддаг байлаа. Фэйсбүүкээр ажилаа амжуулдаг цаг болсон болохоор Ганаа бас л интернэтээр охидтой холбоо тогтоохоо мартахгүй… Тэрээр Орост сурдаг нэг охинтой интернэтээр танилцсанаас хойш тэр охинтой чатлах тэрэнтэй холбоо барихыг л хүлээдэг болжээ…