Нүүр Өгүүллэг “ХАЛУУН УСНЫ ГАЗРЫН ЗАЛУУ” өгүүллэг төгсгөлийн “3-р хэсэг”

“ХАЛУУН УСНЫ ГАЗРЫН ЗАЛУУ” өгүүллэг төгсгөлийн “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,088

Эрдэнэбат Тэгшээг анх – нэг л сайхан тунгалаг харцтай эгч юм надаас ихээр бодоход гурав, дөрөвхөн л насаар эгч байх гэж бодон сонирхон хардаг байсан бол аажимдаа цаанаа л нэг түшигтэй, намбатай байдал

нь түүний товчхон асуулт, хариулт нь хүртэл оновчтой болохыг анзаарч угаас олон үгтэй чалчаа хүнд дургүй тул татагдаж эхэлсэн аж. Өөрийг нь сэм ажиглан байхыг анзаарч эхэлсэн тэр цагаасаа яагаад ч

юм түүнийг хэн нэгнээс харамлах сэтгэл төрдөг болжээ. Одоо залуу сэтгэлдээ нийцсэн нэг их том бэлэг бурхны мутраас гардаад авчихсан юм шиг баяртай байх агаад хэн нэгэнд ам алдан ярихааргүй тийм

сайхан нууц болгон сэтгэлдээ хадгалж Тэгшээд ямар нэг эрсдэл тохиолдохоос маш их сэрэмжилж байлаа. Гэвч тэдний энэ учрал цаашид хэрхэн өрнөх болоод магадгүй төгсгөл ирж мэдэх мөн тэр цагт

хэрхэн шийдэх тухайгаа бодохыг ч хүсэхгүй байв. Тэгшээ нэг өдөр – нөхөр маань надад – дуртай даа биш гурван хүүхдээ бодоод л амьтны нүдэнд чамтай амьдарсан болж харагдаж явна, чи бүгдийг мэдсээр

байж яаж ингэж мэдээгүй юм шиг царайлж энэ гэрт юу ч болоогүй юм шиг сууж чаддаг байна аа, би өөр хүнд хайртай болоод удаж байна, би чиний оронд байсан бол аль хэдийн баяртай ч гэлгүй явчих байсан гэж хэллээ гэж хоолойгоо чичрүүлэн яриад – одоо надад энэ гэрээс явахаас өөр зам үлдсэнгүй, Дарханд байдаг авга эгчийндээ очвол ажил төрөл олдох болов уу, энд дүүгийнхээ амьдралд дараа болохыг хүсэхгүй байна том хүү минь оюутан, бид гурав орох оронгүй айлд нэрмээс болж байхаар дүүгийн амбаарт байгаа аавын гэрийг авч яваад барьдаг бол, яг үнэндээ яаж амьдрахаа сайн мэдэхгүй байна даа гэж уйлан ярихад Эрдэнэ түүний нулимсыг арчиж үнсэн – би чамд тусална аа, эхлээд чи дүүгийндээ хоёр хүүхэдтэйгээ оччих, дүү бэр хоёртоо үнэнээ хэл, би унаа олж дүүтэй чинь хамжилцаж ачиж өгье, зардлыг чинь ч өгье, та нарт төвхнөтөл мөнгөний хэрэг их гарна гэж хэлэхэд Тэгшээ Эрдэнийн мөрийг түшин – за тэгье, баярлалаа гэж хэллээ. Хэд хоногийн дараа Тэгшээг хоёр хүүхэдтэй нь дүү Дүүрээ нь гэртээ аваачжээ, тэгэхдээ хүргэн ахдаа – танд эгчтэй минь амьдрах хэцүү байгаа бол энэ хүн ах дүүсээ бараадсан нь дээр, харин хүүхдүүдийг чинь таниас хөндийрүүлэхгүй хүссэн үедээ нааш цааш

ирж очиж байна биз гэж хэлэхэд хүргэн ах нь хар цагаан дуугүй гэртээ үлджээ. Мөн удалгүй Эрдэнийн олсон машинд Тэгшээ аавынхаа гэрийг ачуулан хоёр хүүхэдтэйгээ Дархан хотын зүг хөдлөв, тэднийг явснаас хойш Эрдэнийн сэтгэл санаа тогтохоо больж утсаар яривч зүрх сэтгэл нь ханахгүй хий хоосон мэт санагдах болсон тул Дүүрээтэй уулзаж халуун усны газраа тал үнээр нь аваад аажимдаа үлдсэн мөнгийг нь авах наймаа санал болгоход аль хэдийн эгч Эрдэнэ хоёрын байдлыг ажигласан Дүүрээ зөвшөөрч үнэ өлтгөндөө мал өгье гэхэд Эрдэнэ ч зөвшөөрч хэдэн хүнээр малаа нядлуулж махыг нь зоогийн газар, гуанзнуудад тараан зарав. Ийнхүү нутгаасаа алхам ч холдохгүй гэж ганцаараа үлдсэн Эрдэнэ хотод амьдардаг ах, эгч хоёртоо шилжих болсноо хэлж хотод биш Дарханд амьдарна гэхэд тэр хоёр нь эхлээд жаахан гайхсанаа угаас нэг үг хэлбэл яг тэрэндээ хүрдгийг нь мэдэх тул – аан тийм үү тэг дээ гэхээс өөр үг хэлсэнгүй. Тэгшээ Эрдэнийн

ирэхээр болсныг сонсоод чихэндээ итгэж ядан ахин лавлаад догдолсон сэтгэлээ дарж ядан хоног тоолон хүлээж байлаа. Тэгшээ – аав ээжийн минь хайрласан нэр үнэхээр Тэгшдүүрэн юм аа гэж эцэг өвгөдөөсөө өвлөж ирсэн бурхандаа цай, хоолны дээжээ өргөхдөө олон жилийн өмнө бурхны оронд заларсан аав, ижий хоёртоо талархан залбирч нүднийхээ аяганд аяндаа мэлтэрсэн нулимсаа цамцныхаа заханд шингээв ээ Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *