Нүүр Өгүүллэг “ХАЛУУН УСНЫ ГАЗРЫН ЗАЛУУ” өгүүллэг “2-р хэсэг”

“ХАЛУУН УСНЫ ГАЗРЫН ЗАЛУУ” өгүүллэг “2-р хэсэг”

2 секунд уншина
0
0
823

Тэгшээ юу хэлэхээ мэдэхгүй зогсож байтал халуун усны газраас гарч ирсэн хүн залууг түшин оруулахад ганцаар хоцорч зүрхээ булгилан цохилохыг л гагцхүү анзааран хэсэг зогсоод гэрлүүгээ алхав. Гэртээ

дөхөх тусам хацар нүүр нь халуу оргиж байх шиг санагдан – хэрвээ нөхөр маань ирсэн байгаа бол би яаж нүүрийг нь харна аа гэж гэм хийсэн юм шиг халган үүдэндээ түр зогсоод хаалгаа нээн орвол охин

нь галаа түлэн хоолоо тогоондоо үйсэн байв. Тэгшээ хувцсаа тайлан сольсон хувцсаа угаалгын машинд хийгээд галаа нэмэн – миний охин дүү нь даалгавараа хийсэн үү гэхэд охин нь – сая хийлгээд

дуусгачихсан – ах ярьсан таны утсыг холбогдохгүй байна гэж байна лээ гэхэд – аан халуун ус хүн ихтэй ээж нь fb ээ ухсаар байтал утас унтраад аа гэвэл – яана аа ээж минь та ямар залуухан бүсгүй биш дээ

тэр fb д чинь олигтой юм бараг байдаггүй ш дээ гэж зэмлэхэд Тэгшээ дуугүй л инээмсэглэв. Удалгүй хоол болоход нөхөртөө халуун саванд хоолыг нь хийж тавиад бүгд хоолоо идэн тогоо шанага аяга халбагаа

угааж, хогоо шүүрдэн гэрээ цэвэрлээд орондоо орцгооход бага ангид сурдаг хүү нь ээжийнхээ мөөмийг барин өвөрт нь унтлаа. Охин хүү хоёр – аав хаачив ч гэж сурсангүй. Гэвч Тэгшээгийн нойр хүрэхгүй эргэж хөрвөөсөөр хашааны хаалга дуугарахыг чих тавин чагнавч чимээ гарахгүй л байх агаад Тэгшээ – бодвол нөгөө нэг хүүхэдтэй хүүхний дээ байгаа байхдаа гэж санаа алдан бодоод мөн түрүүчийн үнсэлтийг санаж уруулаа тэмтэрч үзэн хэвтэв. Энэ явдлаас хойш Тэгшээ гэрийнхээ ойр байх халуун усанд хоёр гурван удаа ороод өөртөө – чи тийшээ явах хэрэггүй байх шүү дэмий юм дэмий гэж хэлэвч сэтгэл нь тийш тэмүүлсээр байлаа. Ийн гурван сар хиртэй тэсээд байж байтал нэг орой найз хуурай эгчийнхээ дэлгүүрээс охиныхоо 20 000 аасаа авч өгсөн торон хөхөвч плавкийг өмсөн

аминдаа л нөхөртөө аятайхан харагдах гэж хичээсэн нь талаар болж нөхөр нь – хнн чиний наад унжсан хөх, гэдэс хоёрт зохилоо юу гэж шоолонгүй хэлсэн үг Тэгшээгийн зүрхийг зулгаах шиг л санагдаж бушуухан босон дээлээ өмсөхөд нөхөр нь – за чи чинь хаачих нь вэ арай гүйж нисэх гэж байгаа юм биш биз гэж мар мар хөхрөхөд Тэгшээ арайхийн – бие засаад ирье гэхэд нөхөр нь дуугарсангүй. Тэрээр гэрийнхээ хажууд суугаад хэсэг уйлаад сайхан цэвэр агаарыг хамраараа шуналтай сорон амьсгалж суусаар нилээд удан гэртээ ортол нөхөр нь нам хурхиран унтаж байлаа. Хамтдаа унтахгүй удаж байгааг нь анзаарсан охин нь -нагац ахынд очиж хүүхдүүдтэй нь тоглож хононо гээд дүүгээ дагуулан явсан аж. Хэд хоногийн дараа Тэгшээ нөгөө халуун усны газраа зорин очжээ. Залуу түүнийг инээмсэглэн угтаад – сайн уу та манайхаар ирэхгүй байхаар тань миний санаа зовлоо гэхэд – сайн сайн, би хөдөө яваад аа гэхэд – өө тийм үү та жаахан хүлээхэнэ дээ гэв, Тэгшээ толгойгоо дохин сандалд сууж дэмий л утсаа оролдоно, тэрээр халуун усны газрын залуу түүнийг аль түрүүнээс хойш харсаар байгааг анзаарч жаахан ичингүйрэвч анзаараагүй царайлан сууж – миний нэр уул нь Тэгшдүүрэн юмсан тэгээд тэгш дүүрэн амьдарч байгаа нь хаана ч байгаа юм, дүүд минь миний нэрний Дүүрэнг оруулж Дүүрэнбаяр гэж нэрлэсэн нь миний дүүрэнг өгчихсөн юм шиг гэж бодсоноо – хэ хэ би

энийг бараг наснаасаа олон шахуу бодож байна даа муу ёр байгаа даа муу дүү минь сайн ханьтай хөөрхөн үрстэй сайхан амьдарч байна тэгэхээр л боллоо, би яахав ийм тавилантай төрсөн л хүн юм байгаа биз гурван хүүхэд минь л сайн сайхан явбал би сайхан амьдарсаан л гэсэн үг гэж бодож суутал – Тэгшээ эгч тэнд ороорой гэх дуулдахад Тэгшээ босч өрөөнд орон хувцсаа тайлаад байтал гэнэт хаалгыг нь тогшив, гайхсан бүсгүй буруу өрөөнд нь орчихов уу гэж бодон – хэн бэ гэхэд – эгч хаалгаа би байна гэх нь халуун усны газрын залуугийн дуу мөн байв, Тэгшээ – яасан бэ гэвэл – хүн харах нь хаалгаа нээлдээ гэхэд цамцаараа биеэ халхалсан бүсгүй хаалгаа тайлж өгөхөд залуу орж ирээд хаалгыг түгжин – би нурууг тань угаагаад өгье гэхэд Тэгшээ сандарсан дуугаар – би өө.. рөө гээд суухад залуу бүсгүйн цамцыг аяархан авч хажуу тийш тавиад бүсгүйн уруулд дөхөхөд Тэгшээ өөрийн мэдэлгүй нүүрээ даран уйлж эхлэв, залуу бүсгүйн унжсан үсийг хойш болгон хавчаараар нь тогтоогоод гарыг нь буулган нулимсыг нь арчиж нүд, хамар, хацар, уруул дээр нь үнсэж эхлэхэд Тэгшээ хөдөлгөөнгүй суусаар байх тул залуу цамцаа тайлж бүсгүйг цээжиндээ наан тэврэхэд бүсгүй нүдээ нээж чадахгүй нөгөөх нөхрийнхөө хэлсэн -унжсан хөх харвинтай гэдсээ л бодон ичиж – чи над шиг хөгшин хүүхнээр яах нь вэ одоо гарчих гэхэд залуу – та их сайхан бүсгүй ш дээ та наснаасаа овор багатай харагддаг энэ үнэн шүү гэж түүний мөр хөхийг үнсэнгээ хүн сонсож мэдэхээр чанга хэлэхэд

Тэгшээ – яана аа яасан чанга хэлдэг юм бэ гэж сандарсандаа нүдээ нээвэл залуу бүсгүйн бүсэлхийгээр чанга тэврэн – хэ хэ сонсвол сонсоно л биз гэхэд. бүсгүй – чимээгүй л дээ гэв, аль хэдийн хувцсаа тайлсан залуу бүсгүйг тэврэн шүршүүрийн дор очиж ус гоожуулахад бүсгүйд эхлээд хүйтэн даруу нь бүлээн сүүлдээ халуу шатсан мэдрэмж төрөх агаад залуугийн үнсэлтэнд автсан бүсгүй өөрийн эрхгүй нүдээ дахин аньж гарынх нь аясыг дагаж түүнд бүхнээ даатгахад нэгэн гайхамшигтай бүжиг хийж байх шиг санагдан байв аа. Тэгшээд – ийм сайхан учрал анх удаагаа тохиож байгаа мэт хачин санагдахад – би чинь одоо юу л хийж байна даа одоо энэ залуугийн нүүрийг яаж харна аа гэж бас л санаа нь зовж эхлэв, залуу мэдсэн юм шиг нурууг нь савандаж хөөсрүүлэн угаангаа – чиний бүтэн нэр хэн бэ гэж дотнохоноор асуухад бүсгүй – Тэгшдүүрэн гэхэд – сайхан нэр юм аа нэр чинь үнэхээр тохирч гээд миний нэр Эрдэнэбат гэснээ – за боллоо чи ер нь ингэж над шиг сайн угааж үзээгүй байх шүү гээд – за алив одоо миний нурууг угаа гэхэд Тэгшээ залуугийн нурууг савандангаа сая л араас нь өргөн булчинлаг цээж хөрслөг бор арьс, цэх нуруу шөрмөслөг гуя, булчинг нь сайн харж байлаа, бүсгүй – одоо боллоо гэхэд залуу эргэн бүсгүйг тэвэрч үнсэн – би ч бас ингэж сайн угааж байгаагүй байх шүү гэв, хоёул хувцаслахад бүсгүй сандран нойтон биед нь хувцас нь

наалдахад залуу татан засаж өгөөд – ирэх долоо хоногт ирнэ биздээ гэхэд Тэгшээд хэлэх үг олдсонгүй залуу – би хүлээнэ шүү гээд түрүүлэн гарч явсны дараа бүсгүй хэсэг сууж байгаад өрөөнөөс гарч шуудхан хаалга зүглэжээ. Тэгшээгийн унжсан хөх, харвинтай гэдсийг үл тоох Эрдэнэ долоо хоног бүр халуун усны газраа түүнийг хоног тоолон хүлээдгийг бүсгүй мэдэх тул дуу аялан инээмсэглэн алхах болов, тэрээр – миний нэр сайхан нэр шүү түүний минь нэр ч бас сайхан нэр гэж боддог болжээ.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *