Нүүр Бурхан шашин СУВАРГА БҮТЭЭХИЙН АЧ ТУС

СУВАРГА БҮТЭЭХИЙН АЧ ТУС

0 секунд уншина
0
0
205

Суварга бүтээснээр буян үйлдэж буй ач тус агаад гэгээрэлд дөтлөн хүрэх замд өнөөг хүртэл төөрч ирсэн төөрөгдлөөс аварч байгаа хэрэг юм.

Суварга бүтээснээр хүмүүн бид өөрсдийхөө бурханлаг чанарыг нээж, түүнийг сэвтүүлж буй гэмийг ариусган, мууг сайнд урвуулан, эрдэм болгоныг гүйцээж, хоосон чанар хийгээд билиг оюуныг олох гэгээн үйлсийг бүтээж буй хэмээн ойлгох нь зөв ажээ. Суварга бүтээхийн өмнө газраа зөв шинжин сонгож, бэлгэдэл төгс өдөр эхэлбэл зохино. Буруу хэмжээсээр үйлдвээс тухайн газар нутгийн хүн ард зовлонд учрах үүдийг нээж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Аливаа суварга нь суурь баригч арслан ширээ, угийн суварга, үрийн суварга гэсэн бүрдэлтэй.

Голд нь амин мод суулган заасан ёсоор шүншиг эд өргөж, ганжуур судрыг залах учиртай бөгөөд энэ нь аврал буяны хур бууж шүтээн чанар цогцолдог байна. Суварганы чулуу шороог үүрэн тусалсан хэн бүхэн амин насны хамаг зэтгэр арилж, урт настай удаан жаргалтай, өвчин зовлонгүй болно. Суварганы аливаа зүйлийг урлан үйлдэгч хэн бүхэн энэ болон хойд насандаа ухааны таван орноо мэргэн болно. Суварганы зүгт чиглэн долоон алхам явбал төрөлдөө асар ариун хүний биеийг олж, өөрийн төрлөө дурдан мэднэ. Амаар туслан үйлдэгч хэн бүхэн мэргэдийн эрдмээр чимэгдэх болно.

Аливаа хорлолоос суварга бүтээх үйлийг сахин хамгаалагч хэн бүхэн цаг бусын үхлийн хамаг аюулаас гэтлэх болно. Суваргыг бүтээх үйлийг даган баяссан хэн бүхэнд бурханы эрдэм ухаан хоцролгүй хүрч сэтгэлийн угт байнга учрах болно. Суварга бүтээх үйлсийг бие, хэл, сэтгэлээрээ дэмжин ивээн тэтгэж, хандив өргөл өргөж, хамаг ажилд оролцож, сүжиглэн тахих аваас дээдийн буян болно. Бүтээсэн суваргыг эргэж мөргөн, тахил өргөснөөр Гурван цагийн хамаг бурхан, бодь сэтгэлтэн нарын таалал шүтээнд бодитойгоор шингэн оршиж, аливаа үйлс сэтгэлчлэн бүтэх зам мөр бий болно.

Суварганд усан тахил өргөснөөр хэн бүхэн ундаасах өвчингүй төрнө, хүж өргөснөөр хэн бүхэн ариун чанарыг олно, зул өргөснөөр хэн бүхэн мунхаг харанхуйгаас гэтэлнэ, идээ зоог өргөснөөр бүгд самадийн идээгээр амьдрах болно, хөг дуу өргөснөөр номын эгшиг дууг арван зүгтээ дуурсгана, мандал өргөвөөс хоёр чуулганыг огоот төгсөх болно хэмээн номлодог.

Суварганы бохир хир буртагийг арчин үйлдвээс хэн бүхний хамаг хилэнц түйтгэр бүрэн арилах болно. Суварганы эвдрэл гэмтлийг засан үйлдвээс энэ насандаа үйлдсэн дөрвөн нүгэл өршөөгдөж, юу хүссэн сэтгэл бүтнэ. Суварганы шаварыг илэн үйлдвээс тэрхүү шорооны тоосон лугаа адил мянган хүрдэнг оршоогч хаантан болно хэмээдэг.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Бурхан шашин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *