Нүүр Өгүүллэг “ХАЛУУН УСНЫ ГАЗРЫН ЗАЛУУ” өгүүллэг “1-р хэсэг”

“ХАЛУУН УСНЫ ГАЗРЫН ЗАЛУУ” өгүүллэг “1-р хэсэг”

1 секунд уншина
0
0
811

Халуун усны газар хүн ихтэй тул Тэгшээ fb ээ ухан сууж байв, халуун усны газрын залуу хүмүүсийг -энэ тэр өрөөнд ор гэж хэлэх нь дуулдана. Тэгшээд түүний хоолой яагаад ч юм таалагдана, хүмүүстэй

эелдэг харьцах түүний зан байдал түүнд нэг их амгалан тайван байдлыг мэдрүүлдэг тул гэртээ ойр байх халуун усанд оролгүй эднийхийг зорьдог юмсанж.Мэдээж нөхрөө байгаа үед ойрхон газраа л

усанд орно. Бараг сайхан үг амнаасаа унагаж мэдэхгүй гэмээр авиртай нөхрийнхөө хараал, басамжилсан үгсийг энд л мартдаг билээ. Тэгшээ утсаа оролдовч угтаа залуугийн үйл хөдлөлийг сэм ажиглан эргэн

тойрны хүн хар, өөрийнхөө амьдралыг мартан сууж – эгч та тэр өрөөнд ор гэх үед л сэхээ орон – за гээд босохдоо – хойноос ороод ирдэг бол гэж хачин бодол нэхэж өөрөөсөө ичих аж. Уснаас гарахад нь

эелдгээр – за баяртай эгч, баярлалаа гэж хэлээд үлдэнэ. Бүсгүй 7 хоногийн алдсан эерэг энергиэ эндээс аваад гэрлүүгээ инээмсэглэн дуу аялан явдаг байв. Ийн зорьж, хүсдэг бодлоо боддогоороо бодож, дуу

аялан явсаар нэг жил хоёр жил өнгөрөв. Залуу найз бүсгүйтэй болсон харагдав. Бүсгүйгээ энхрийлэн тэвэрч ямархан нэгийг шивнэн инээлдэж аз жаргалтай байхыг нь харж Тэгшээ ч дотроо – сайхан юм аа надад ийм сайхан мөч өдрийн од шиг ховор байж дээ эхний хэдэн сард л байсан байхдаа гэж бодон хосуудыг өхөөрдөн харна. Араас ороод ирдэг бол гэх бодлоо ч бүр таягдан хаяв. Өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрч Тэгшээ шанхандаа мөнгөрөх үсээ харж хорвоогийн жам гэдэг хаалга тогшиж ирээд хажууд суух болсныг мэдэвч сэтгэлдээ аз жаргалаа цуглуулж нөгөөх халуун усны газраа боломжтой үедээ зорьсоор ажгуу. Энэ удаа залуу байсангүй, Тэгшээ жаахан гунигтай усандаа орчхоод гарч явтал – эгч гэх танил дуу

дуулдав, эргэн харвал халуун усны газрын залуу хөл дээрээ тогтож чадахгүй шахам гуйвж байх нь харагдав. Тэгшээ – үгүй энэ чинь согтуу юм уу эсвэл бие нь муу байгаа юм уу гэж бодон дэргэд нь очвол залуу – та сайн уу гэснээ суун тусахад Тэгшээ түшин авав. Залуу халамцуу байх агаад – та их сайхан хүн шүү гэснээ зогьсож яриа нь тасалдсанаа үргэлжлүүлж – дүү нь хүнд хаягдчихсаан, сар шахуу хүлээлээ, ирсэнгүй, би түүнд хань болж чадахгүй хүн гэнэ ээ гэж уйлах нь гэлтэй хоолой нь хэсэг сааралтсанаа – та надад сайн тийм ээ, би мэднэ

ээ гээд өндийж алхах гэснээ Тэгшээгийн энгэрийг түшин нүүрээ наахад бүсгүйн бүх биеэр тог гүйх мэт жирэлзэн энэ мөчийг удаан үргэлжлээсэй гэж хүсэх бодлоо арай ядан үлдэн хөөж халуун усны газрын хаалга онгойход – алив туслаарай халуун усны газрын залуу согтчихож гэж хэлэв. Залуу гэнэт Тэгшээгийн уруулд хүрч зөөлнөөр үнсээд – уучлаарай гэж шивнэжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *