Нүүр Өгүүллэг “ЖАВХЛАН” өгүүллэг “2-р хэсэг”

“ЖАВХЛАН” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
376

Тавилан заяа гэдэг үнэндээ хүн өөрөө бүтээдэг л зүйл билээ.Анх Жавхлан их даруухан хүний үгээр дорой нэгэн байсан билээ.Сургуульд байхдаа үеийн охидтой бараг нийлдэггүй тараад л шууд гэртээ очин

ээжийн сургаалын дагуу хичээл хичээл бас дахин хичээл гэж л өнгөрүүлдэг хүүхэд насны зугаа тоглоом гэдгийг бараг л мэдэхгүй гэхэд хилсдэхгүй тийм л нэгэн байсан .Харин их сургуулийн

хоёрдугаар курст инженерийн ангийн Цэнгэлтэй үерхсэнээс хойш алтны дэргэдэх гууль шарлана гэдгийг утгаар нь үзүүлсэн.Хүн бүр түүний өөрчлөгдөж буйг гайхдаг байлаа.Гэрийхэн нь хүртэл ааш аяга

нь өөрчлөгдөн гэртээ тогтохгүй үргэлж гадуур явдагт нь дургүйлхэн байхад би насанд хүрсэн хүн хэмээн дураараа явсаар хөнгөмсөг залуугийн хэдэн сарын зугаа болсноо мэдсэн билээ.Хайртай гээд хэнэг

ч үгүй худлаа хэлсэнд нь эхлээд гомдон уйлдаг байснаа удалгүй өөрийнхөө бууж өгөн арчаагүй суугаагаа хараад толгой гудайлгүй явж эрчүүдийг хөлдөө сөхрүүлж явнаа хэмээн дотроо бодон өдийг

хүрсэн.Тэрээр албаар эрчүүдийг өдөөн хатгасан хувцас өмсөн алхаж тэднийг эргүүлдэхэд нэг удаа нүүр өгөөгүй билээ.Тэгсээр тэр байдалдаа бүүр дасаж эр хүний тухай бодох бодол нь улам багасаж тэднийг бүгд адилхан аархуу эмэгтэйчүүд биднийг тоглоом, дуртай үедээ л хаяна гэж хавь ойрын охид хүүхнүүдэд захина.Гэвч хүүхнүүд нэг л мэдэхэд эрчүүд харахаараа талимааран хэлснийг нь мартан нэг нэгнээ олоод ханилан суучихдаг.Харин Жавхланд залуус дурлан эргүүлдэгч хөндий хүйтэн гээд удалгүй зайгаа барина. * Тэр өдөр Жавхлан гол дээр ирээд ажлынхантайгаа бужигнаж байтал Саран хажуу талд айлсан буусан хэдэн залууст нүд унаган тэд нартай танилцмаар байна гэж үглэн байхад нь зэрвэс харвал өөрөөс нь хэд дүү бололтой дан харцуул бас л тэднийг харан сууцгааж байв.Удалгүй тэд усанд дуу шуутай сэлэхэд нь Саран хоёул эрэг дээр очиё гээд

чирсээр очсон билээ.Тэдэн дунд нэгэн залуу үнэхээр нүд унагам нааш цаашаа сэлэн бүхий л хүний анхаарал татан байв ч өөрөө онгирч байгаа шинжгүй байгаа нь Жавхланд таалагдсан юм.Уснаас гаран эрэг дээрээс үсрэх тэр агшинд өөрийн мэдэлгүй хөөх ямар гоё юм бэ гэж дуу алдсанаа ч анзаараагүй юм.Гэтэл орой нь хэний ч шахалт шаардлагагүй харанхуйд эр зориг гарган хүний амь аварчаад даруухан нь аргагүй явахад нь араас нь дуудаж дугаарыг нь нэртэй нь мэдсэн билээ. Элдвийг нэр дугаараа өгөөд түүнийг араас нь дуудаж миний нэрийг асууна даа гэж бодтол тэр ердөө тоосонгүй.Маргааш нь дуудан авч яваад хоолонд оруулан хамт гараад, за одоо л чи хамт баймаар байна дахиад уулзая гэж хэлнэ байх гэтэл баяртай баярлалаа

гээд буучих нь тэр.Жавхлан бүүр гайхав барагтай эр хүн ийм байдалд өдийд надад хэдэн янзын санал тавиад байж байгаа гэтэл энэ залуу бүүр л анхаарал татах юм гээд өнгөрөв.Тэгэх тусам түүнийг өөртөө үхтэл дурлуулаад дараа нь орхиж арчаагүй байдалд орхимоор ч юм шиг хор шар нь төрж байлаа. Тэгээд дахин хэд хоногийн дараа дуудан ирүүлээд албаар гэртээ дагуулан орж айлгах гэсэн боловч тэр үнэндээ жинхэнэ эр хүний мөн чанар гаргахад нь түүнийг явуулж зүрхлээгүй билээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *