Home Өгүүллэг “ЖАВХЛАН” өгүүллэг “1-р хэсэг”

“ЖАВХЛАН” өгүүллэг “1-р хэсэг”

18 second read
0
0
1,405

Нар уг нь мандсан л баймаар учиргүй их унтсан мэт бие нь хачин сайхан амарсан байлаа .Элдэв эргэж хараад Жавхланг харлаа .Түүний өтгөн сормуустай нүд галбир сайтай хөмсөг үнэхээр сайхан, аньсан

байхдаа хүртэл ийм үзэсгэлэнтэй байхдаа яах вэ дээ гэж шүүрс алдав.Тэгээд нүдэн дээр нь зөөлөн үнсээд дахин, хамаг л бие нь хөвчрөн түүнийг зөөлөн зөөлөн үнсэн сэрээж оролдож эхлэв.Жавхлан

нойрмоглон нүдээ харахгүй чигтээ -Чи намайг амраахгүй байхаар шийдээ юу хоёулаа жаахан амраад авахгүй л бол удахгүй ажлын цаг болох гэж байна. -Хайрт минь би зогсохоосоо нэгэнт өнгөрсөн чи минь

ийм сайхан байхад би яах юм -Би ядраад байна шүү дээ шөнөжин ноолоод байх юм гээд цааш нь түлхэв,би өглөө эрч хүчтэй байх ёстой битгий ингэлдээ.Элдэв дахиж түүнд хүрсэнгүй уурлуулаад бүүр хамт

байхаа больчих бий гэж айв.Төгс төгөлдөр энэ бүсгүй яагаад түүнтэй уулзаж байгаад тэр эхлээд гайхаж байлаа.Түүнээс салгаад саачих зүйл юу ч байхгүй ,харин орондоо бол өөрийгөө тийм ч муугүйг мэдэх ч

Жавхлан энэ ажилд тийм ч дуртай биш болохоор бүүр гайхдаг билээ.Энгийн л нэг царайтай байдаг л нэг ажилчин залуу гэхэд Жавхлан шиг сайхан хүүхэн түүнтэй хамт нэг дор амьдарч буйд заримдаа итгэдэггүй .Ажлын залуус түүнд атаархан яаж дэгээдсэн юм гэж их асууна. Үнэндээ тэр Жавхаад дэгээдүүлсэн юм хэн ч итэгмээргүй. Нэгэн үдэш хэдэн найз нарын хамт Туул голын хөвөөнд мах шарж идээд хэвтэж байтал хажууханд нь хэдэн залуус ирж айлсан буув.Тэд майхан барин зарим нь хоол хийн хагас нь хөгжим тавин шуугилдан тэр хавийн хамаг хүний анхаарал татан байлаа.Элдвийн найзууд тэднийг хараад давгүй охидтой юм гэлцэн бие биенээ нудран тэр минийх тэр минийх гэлцэн байснаа за усанд орох уу гээд хашгиралдан усруу цүл палхийн орлоо.Элдэв хүүхэд насаа Орхоны хөвөөнд өнгөрүүлсэн болохоор муугүй усчин ,нааш цааш сэлэн ид хаваа гайхуулан байлаа.Эрэг дээр гаран шууд үсрэн орохыг харсан хүмүүс дуу алдана.Орой болж хавь ойрын залуус бүгд л халамцуу, дуулах нь дуулж гал тойрон суух нь галын гэрэлд харагдана.Тэгтэл Элдвийн гэдэс гэнэт эвгүйрч ойрхон бургасанд орж суув.Хажууханд нь хоёр эмэгтэй шивнэлдэж -Хүүе ээ ямар шулуухан хүн бэ хи хи хи -Харанхуйд хүн байгааг мэдээгүй л юм байгаа биз яахав адилхан хүн юм чинь -Жавхаа цаасаа өгдөө гээд удалгүй цааш

явах чимээ гараад алга болов.Элдэв бас босоод залуус дээрээ очоод бужигнан суутал нөгөө хэдэн залуусын дунд зодоон болов.Чанга чанга дугаралцан бие биесээ заамдалцах хоёрыг салгах гэж хүүхнүүд нь болиоч тавиач ичээсэй гэлцэн хашгиралдана. Мөд салах шинжгүй муу муухай үг хэлэх залуучуудыг гэнэт нэг хүүхэн суран бүсээр чад чад хийлгэн ороолгоход цочсондоо хоёулаа гараа тавиад эргэж харав. -Яаж байнаа чи муу гээд гараа зангидан дайрхад өөдөөс нь айсан шинжгүй дахиад ороолгов. Гэтэл нөгөө залуу нь -Болж муу новш гээд тачигнатал инээв.Тэр зуур нөгөөх залуу бүүр уурсан дахин барилцаж авлаа.Салахгүй зууралдах хоёрыг өнөөх хүүхэн ус цацаад дахиад л салгачив. Энэ бүгдийг харж зогссон Элдэв амандаа -Хөөх энэ чинь харин жаатай эмэгтэй байна даа гэхэд найзууд нь -Энүүнтэй суусан хүн лав алуулах юм байна айхгүй байна шүү гэлцэв . Хоёр залуу хүйтэн усанд цохиулан бараг архи нь гарав уу гэлтэй хоёр тийш боллоо.Гэтэл удалгүй -Хүүе ээ нөгөөх чинь усруу орчлоо гэж нэг хүүхэн хашгирав. Хүмүүс бүгд түгшин бие биенээ харан байснаа том гэрэл барин голруу гүйлдэв . Элдэв гол дээр очин хартал гэрэл тусгасан зүгт нэгэн хүн усанд гараа сарвагануулан урсаж байв.Тэр зуур шууд л усруу үсрэн оров.Хамаг чадлаараа сэлсээр очиж бариад буцааж эрэгрүү сэлэхэд өөдөөс нь хүмүүс тосон авлаа. -Ямар тэнэг амьтан бэ үхэж яах нь вэ одоо бүүр хамт олноо хэрэгт оруулах нь -Эр хүн байж чи ганц үг даахгүй намайг шоронд оруулах гээ юу арчаагүй амьсгаа вэ гээд л дор бүрнээ шуугилдана . Өнөөх эр мэдэж байгаа ч шинж алга дагжин чичирч суулаа.Элдэв тэндээс холдон буцах гэтэл -Хүүе залуу хүлээгээрэй гээд өнөөх хүүхэн дэргэд нь ирэв. -Чамд ёстой их баярлалаа аврагчийг маань хэн гэдэг билээ -За зүгээр дээ иргэний

үүргээ л гүйцэтгэсэн намайг Элдэв гэдэг гэхэд -Яасан даруухан залуу вэ дургүйцэхгүй бол дугаараа өгөөч -Утсаа өгч бай гээд бичиж өгсөн билээ.Тэр орой найзууд нь түүнээр бахархаж өнгөрүүлсэн билээ.Гэтэл маргааш нь утсанд нь мессэж ирэхэд харвал өчигдрийн эмэгтэй байна таныг хоолонд уривал та дургүйцэхгүй биз дээ хэмээсэн байлаа.Элдэв сандарч догдлон зөвшөөрч орой болохыг тэсэн ядан хүлээв.Гэтэл яаг тарах гэж байтал нөгөөх эмэгтэй залгаад ажилаа заагаад өг би очоод авъя гэлээ.Элдэв ажлын газраа зааж өгөөд хэсэг ажилчидтай гадаа тамхилан зогстол жижиг саарал тэрэгний цонхоор -Элдэв ээ гэж дуудав.Түүнийг явахад ажилчид араас нь -Манай Элдэв машинтай хүүхэнтэй болсон юм уу за за гарч өгчээ гэж инээлдэв. * Бүдэг ногоон гэрэлтэй том заалны захын ширээнд тэр хоёр хооллож дарс шимэн суулаа.Элдэв машинд суусан цагаас л бүсгүйг ямар хөөрхөн хүүхэн бэ

гэж дотроо шагшин байн байн харж явсан сан . ресторанд орж ирээд ширээнд очин суутлаа ганц ч үг дугараагүй болохоор жаахан сүрдэж өөрийгөө голонгуй болж өөртөө итгэх итгэл нь бүүр алга болсон билээ . Харанхуйд түүнийг ийм хөөрхөн байсныг ч мэдээгүй хэрэг.Гэтэл бүсгүй сая л ам нээж -Жавхлан намайг тэгж дуудахад болно -Өө нэрийг чинь асуугаагүй байсан шүү дээ уучлаарай гээд өндөлзөв. -Зүгээр дээ биеээ барих хэрэггүй тайван байлдаа сандраад байна уу?гэснээ зөөгч дуудан хоол захиалж бас дарс захиалсан билээ.Чимээгүй хооллож дуусаад Жавхлан дарс хундагалаад -За сайхан танилцаж, хүний амь аварсан чамд талархаж байгаагаа илэрхийлж энэ хундгыг нэг тогтооё гэв.Элдэв сандарсандаа нэг амьсгаагаар ууж орхив.Сая л нэг юм бие нь тавирч юм ярихтай болов.Аажуухан бие биеийнхээ тухай мэдэлцэж нэлээн удаан сууж байгаад тэндээс гарч такси дуудан Жавхлан эхлээд түүнийг хүргэж өгөөд буцсан билээ.Тэр өдрөөс хойш хэдэн өдөр түүнийг л бодон утасруу нь залгах гэснээ хичнээн ч удаа больж чадахгүйдээ өөртөө уурлан байсан билээ.Гэтэл бас л нэг орой гэртээ хэвтэж байтал Жавхлан залгаж -Би жаахан ууж сууна чи намайг ирээд аваач гэв.Элдвийн дотор бөөн баяр болж хаана байгааг

заалган очтол нэлээн уусан бололтой байж байлаа.Түүнийг түшин гарч машинд нь суулгаад гэрийг нь заалган хүргэж ирэв.Тансаг байрны гадаа ирээд гурван давхарт гарч ирэв.Гэтэл түүнийг цуг орооч гэлээ.Элдэв гэрт нь ороод л хэнд санаархаж байснаа бодоод өөрөөсөө ичив.Тэр бол хэзээ ч хүрэмгүй оргилд байгаа хүн юм гэж бодон -За сайхан амраарай гээд гарах гэтэл түүнийг тэврэн зогсоогоод -Битгий явалдаа надтай үлдээ ч чамаас л би хүний мөн чанарыг ,бялдууч зангүй жинхэнэ эр хүнийг олж харах юм.Энэ үгийг сонсоод Элдэв ойлгосон ч үгүй яагаад гэвэл хачин сайхан үнэрт мансууран зогссон билээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…