Нүүр Өгүүллэг “ЗӨРЖ ИРСЭН ХАЙР” өгүүллэг төгсгөлийн “3-р хэсэг”

“ЗӨРЖ ИРСЭН ХАЙР” өгүүллэг төгсгөлийн “3-р хэсэг”

4 секунд уншина
0
0
541

…Санаагийн нутагт хамаатан нь найр хийхээр болж Чамиа ажилаасаа чѳлѳѳ гуйлаа гэтэл дарга нь нэг зэрэг хоёуланд нь чѳлѳѳ ѳгч чадахгүй гэв.Яах уу гээд ханьдаа хэлтэл тэгвэл явахаа болих уу даа гээд

гунигтай суугаа нѳхрѳѳ хараад миний ханийг ирнэ гээд харж байгаа би үлдэе дээ чи хоёр хүүхдээ аваад явдаа гэхэд Санаа нүд нь сэргээд чи гомдохгүй юмуу гэв.Яахав дээ ажилтай юм чинь юу гэж гомдхов ямар

чи албаар үлдээсэн биш гээд тэднийгээ явууллаа.Ажил дээрээ сууж байгаад тарах үед гэртээ харихаар ганцаараа шүү дээ гэсэн бодол тѳрѳн машингүй бас алхаж таарах нь гээд гарлаа.Найз Ганаа руу

залгаад хаана байгааг асуутал эрт хэлэхгүй дээ би ойрхон айлруу явсан байна яахуу гэв.Утсаа салгаад урамгүй алхаж явтал ард мотоцикл ирж зогсоод та хаа хүрэх нь вэ гээд Эрдэнээ зогсож байв .Ѳѳ

харин харих гээд манай хэд нутаг явсан би ганцаараа үлдсэн гэтэл -Та завтай би бас завтай хамт жаахан юм ярьж суухуу үнэндээ надад танаас зѳвѳлгѳѳ авах юм байна гээд нүүр нь улас хийв. Түүнтэй

таарсандаа жаахан сандарсан ч тависан санал нь дажгүй санагдаад мм болохгүй юм ч юу байхав харин чамд хаана очиж зѳвѳлдѳг билээ дээ гэтэл -Та сундалчих би очих газраа мэднээ гэлээ.Түүний араар сундлан явахдаа эргээд хорин насандаа очсон мэт санагдаж нүүрнээс минь инээмсэглэл арилахгүй байлаа.Нэлээд хол газар гарч давхин хээр очин зогслоо буугаад цамцаа дэлгэн суулдаа гээд ѳѳрѳѳ зүлгэн дээр суулаа. За юу тохиолдсон асуудлаа хэл эгч нь мэдэх асуудал болов уу гээд түүнрүү хартал -Олон хоног нэг зүйл бодож явна би нэг хүнд их сайн болчихсон юмаа тэр хүн маань гэр бүлтэй тэгээд хэлэх эсэхээ мэдэдгүй ээ би учраа хэлбэл юу болох бол гээд надруу харлаа. -Бурхан минь би түүнийг ийм шийдмэг ингээд асууна гэж ердѳѳ бодсонгүй нѳгѳѳ хүнд зѳвлѳх гээд байсан эгч гуай амнаас гарах үг маань бид

хоёрын цаашид үргэлжлэх харьцаа байна гэдгийг бодоод гацаж орхилоо. Маш удаанаар тэр хүн чинь чамайг мэддэг юмуу чамд сайн юм болов уу гээд асуулаа -Намайг гадарлах байхаа харин сайн эсэхийг нь мэдэхгүй би тэр хүнийг бодохгүй байж чадахгүй болчоод байгаа юм хайр гэж хэцүү юм ѳглѳѳ сэрээд л үдэш унтах хүртэл юу хийж байгаа бол намайг хардаг болов уу гээд л -Тиймүү чиний хувьд хэцүү л байгаан байна харин цаад эмэгтэй чинь чамайг мэдэхгүй болохоор яаж чамайг харах вэ дээ гэхдээ амьдралтай хүнийг сонгодог яадаг хүн бэ чи чинь -Хүний зүрх сэтгэл чинь хувь хүнийг л харахаас цаана нь нѳхѳртэй байна уу гэдэг нь хамаагүй байдаг юм байна би тэрийг нь мэдсэн хэрнээ ийм болчлоо гээд санаа алдав Тэрнийг санаа алдхад зүрх минь хачин их булиглан бас ѳрѳвдѳв Бид хоёрыг ярьж суухад гэнэт хэсэг адуу тургилан ойрхон зуур ѳнгѳрлѳѳ гэтэл нэг шувуу

учиргүй дээгүүр нь эргэлдэн час часхийн дуугарч дороо эрэгцэн дэвнэ.Би тэр шувууг хараад л суулаа адуу яваад ѳнгѳрсѳн хойно ийш тийш нисэн сандарсан мэт байснаа доошлон хэсэг ѳвсѳн дунд ороод суучив .Тэнд үүр нь байсан бололтой бужигнаад ѳнгѳрѳх адууны хѳлд үүр нь эвдэгдсэн болов уу гээд тэгж их сандарсан бололтой.Надад яагаад ч юм энд ингээд удаан суувал би бас үүрээ гэрээ нураах юм шиг санагдан би чамд зѳвлѳх асуудал биш юм байна уучлаарай хоёулаа явах уу гээд бослоо Ѳѳ яасан бэ би ярьж дуусаагүй байхад та юунд яарсан юм бэ гээд намайг аргадан харах түүнийг хараад би хичнээн үлдмээр байсан ч Явалгүй болохгүй нь би хүнд юм гаргаж ѳгѳх байсан таг мартаж гэнэт санаад гээд түүнийг яарууллаа .За за та дараа надад сайн бодож байгаад зѳвлѳѳрѳй гээд тэр мотоциклоо асаав.Би дахиад л түүний ард суухдаа энэ сайхан залуу насны мэдрэмж дахиж ирэхгүйгээр надаас явсаныг мэдээд нүднээс минь нулимс урсаад л байв түүнийг араас нь улам чанга тэврэн уйлсаар яваад гэрийн гадаа ирж зогсоход би буухдаа хальтхан нулимсаа арчаад буулаа.Та яасан бэ гэхэд нь зүгээрээ салхинд нулимс гараад гээд инээлээ.Дотроо уйлж байвч гаднаа инээх ямар хэцүү байгааг минь чи мэдэхгүй л байгаа .Түүнийг явангуут гэртээ ороод асгартал уйллаа хэзээ ч минийх болохгүй болж ч болохгүй тэр хайрыг авч чадахгүй буцааж байгаа нь

харамсмаар.Надад юугаар ч сольж болохгүй алаг хѳѳрхѳн үрс амраг сайн хань байхад би чамайг чиний энэ хайрыг даанч алгаа тосоод авч чадахгүй нь дээ уучлаарай гээд шивнэн суулаа. Эрдэнээ түүнийг буулгачаад хичнээн их зориг гарган түүнийг авч явлаа даа ѳѳрийгѳѳ ойлгуулж чадсангүй .Надад дахин боломж байх болов уу гэж бодон явлаа. Заримдаа амьдралд хожуу боловч сэтгэл хѳдлѳгсѳн зүрх зүрхээ таньсан сайхан хайр байдаг ч зѳрж ирсэн хайрыг тэвчихээс ѳѳр аргагүй байдаг билээ.

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *