Нүүр Өгүүллэг “ЗӨРЖ ИРСЭН ХАЙР” өгүүллэг “2-р хэсэг”

“ЗӨРЖ ИРСЭН ХАЙР” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
984

….Чамиа хүүхэд байхаасаа л эхийн хайр үзээгүй тэрээр хоёр ойтой байхад нь ээж нь хорвоогийн мѳнх бусыг үзүүлсэн аав нь харин хорин нас хүртэл нь хойд эхийн гар харуулалгүй ѳсѳгсѳн .Тэрээр аавтайгаа

хамт ѳссѳн болохоор ч тэр үү эрэгтэй хүнтэй ойлголцохдоо илүү хялбар санагддаг.Сургууль тѳгссѳн зунаа л насны ханиа олоод суусан.Амьдралын тѳлѳѳ хамтдаа зүтгээд арав гаруй жил болоод хоёр

хѳѳрхѳн үртэй болсон амьдрал түүнд хатууг үзүүлсэн ч сайн хань заясан нь бурхан бас байдаг л юм байна гэсэн бодол хааяа тѳрүүлдэг.Тэрээр Санааг анх хараад л яасан давгүй залуу вэ гэж бодоод

түүнтэй танилцан хамт байхын тулд сурч байсан сургуулиа орхин түүний ажилдаг үйлдвэрт очоод орчихсон.Хамгийн дуртай мѳрѳѳдлѳѳ орхин байж түүнийг сонгон очсон газраасаа насны ханиа аваад

суучихсан.Ѳѳрийн сонголтондоо ердѳѳ харамсаж байгаагүй .Харин ажил дээр нь дандаа харцуул голдуу байх нь нэг талдаа амар ч нэг талдаа хэцүү.Үргэлж л марзагнаж маазарсан эрчүүдтэй ангалзаад

байлтай нь биш бүүр нүүр ѳгѳхгүй ярвалдаад байхгүй тэгсгээд л дундыг барьж харьцана.Харин хаа очиж нѳхѳртэйг нь мэддэг болохоор ч тэрүү элдвийн эргүүлэх асуудал бага.Энгийн л нэг ѳдѳр ажилаа эхлүүлж суутал шинэ хүн ажилд орох гээд ирлээ гээд оруулж ирэв.Хорь гаран насны залуу сайн байцгаана уу гээд орж ирлээ. Дарга энэ залуугийн анкет бѳглѳѳд үнэмлэхий нь канонд гээд яриа тарсны дараа хэлээд бусад нь гарцгаав.Би ингэж л анх тэрнийг харсан. Хэдэн сар хамт ажилахдаа ѳглѳѳ бүр түүний харц халуу дүүгтэл ширтэн байгааг мэдрэхдээ зүрх тэрүүхэндээ булгилахыг мэдрээд яагаад байгаагаа ѳѳрѳѳ ч мэдээгүй.Санааг эзгүйд хонь гаргуулах гэж гэртээ дагуулж ирээд яриж хѳѳрч суухад түүний ѳѳрт нь тийм ч муугүйг мэдэж авсан.Үнэндээ Санаатай ханилсанаас хойш арван хэдэн жил болохдоо ѳѳр эр хүний тухай бодож байсан нь нэгээхэн ч үгүй.Харин энэ удаад залуухан даруухан тийм хүн ѳѳрт нь харц унагаахыг мэдрээд эхлээд үгүй байлгүйдээ гэж бодсон ч улам бүр анхааралд нь

ѳртѳѳд байхаар сайхан ч юм шиг гэхдээ нас зѳрүүг санан айх зэрэгцэн байлаа.Хүний амьдрал таашгүй зүйлээр элбэг ажээ.Хүн ѳѳрѳѳ л үзэн байж мэддэг тэрнээс урд нь нас зѳрсѳн хайр дурлал гэж байдаггүй мѳнгѳ эсвэл ѳѳр зүйлээс л болж тэд хамтдаа гэж боддог байсан.Надаас тэр лав мѳнгѳ хайгаагүй бас хоёрын хоёр хүүхэд нѳхѳртэйг минь мэдсээр байж надаар яах гэсэн юм бол гэж ѳѳртѳѳ яридаг байлаа.Гэхдээ л дахин шинээр хайр мэдрэх яагаад ч юм сайхан байлаа .Шууд ирээд хэлэхгүй ѳдѳхгүй ч түүний намайг гэх бүх зүйл илт мэдэгдэж байсан .Үнэнийг хэлэхэд хэзээ ч хан ь үр хүүхдээ орхихгүй

миний гэр бүл маш бат бѳх ч надад тэрний харц хайрыг боль надаас хол гэж хэлэх эрх байсангүй.Намайг ѳѳрѳѳр харж буй залууд зориулаад ч байгаа юмуу эсвэл намайг хүн ѳѳрѳѳр хардаг юм байна гэсэн бодолдоо болоод ч тэрүү ѳглѳѳ гарахдаа гоёж заримдаа амандаа дуу аялдаг болсон намайг хань минь анзаарсан байлаа.Миний хань чинь улам л хѳѳрхѳн болоод л залуужаад байна уу гэж хэлэх түүний үгнээс л би ѳѳрийгѳѳ ѳѳрчлѳгдсѳнѳѳ мэдсэн бас давхар айдас тѳрсѳн .Би чинь юу л болоод байна даа …..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *