
….Эрдэнэ үргэлж нэг юм хараад тэр зүйлээ биш тэс ѳѳр зүйлийг бодон удаан суудаг.Энэ удаад бас л түмэн зүйлийг ѳнгѳрсѳнѳѳ бодож сууна.Ер амьдралдаа 30 наслахдаа ѳѳрийн үеийн бүсгүйд хараа тавьж
шохоорхож байсан нь нэгээхэн ч үгүй яагаад ийм болсоноо ѳѳрѳѳ ч мэдэхгүй .Бурхан мэлмийг нь хаачихсан аятай ѳѳрѳѳсѳѳ үе мултарсан эгч бүсгүйтэй анх учирсанаас ч болсон уу бүү мэд.Тэрээр хамгийн анх
цэргээс ирээд удаагүй байрныхаа эгчтэй учирсансан.Юм үзээгүй залууд тэрээр хорвоогийн цэнгэл эдлүүлж дээр нь халамж гэж ярих юмгүй ганц хүүхэдтэй тэр хүнийг орхилгүй орж гарсаар нэлээн удаж
буй.Үеийн найзууд нь анд алсын хараатай байр бэлэн юманд санаа зовохгүй амьдрахнээ гэхэд нь үгүй ээ жинхэнэ хайр ирвэл би энэ хүнийг орхино гэж хэлнэ Тэгж яриж буйдаа огт харамсдаг ч үгүй
байлаа.Нэг удаа аав нь ажил ярисан маргааш очиж ороорой гэв.Аавыхаа хэлсэн газар очивол ѳглѳѳний наряд ѳгч байлаа. Ѳрѳѳний хоймор 2 ширээ байх бѳгѳѳд нэгэнд нь ѳвѳгжѳѳр хүн уурхайн дарга

гээд хажуу ширээнд нь мах шѳл тэнцүүхэн нүдэнд дулаахан эгч сууж байлаа.Тэнд туслах жолоочоор орлоо.Тэгээд л хорвоогийн ѳдѳр хоног ээлжилж тэр хамт олонд дасаж хүн болгонтой ахаа эгчээ болон ажилдаа ч дѳртэй болсон.Шинэхэн орсон болохоор хүн болгон болж ѳгвѳл юуханд ч зарчих санаатай.Эхэн үедээ хий гэснийг нь хийж байсан боловч заримдаа сонсоогүй дүр эсгэн дүлий дүмбэ оргино.Харин ажлын нягтлан болох ѳнѳѳх эгч ѳдѳр бүр үнэхээр таалагдаж байлаа.Хѳгжилтэй үргэлж инээд алдан явах Чамиа эгч 2хүүхэдтэй нѳхѳр болох Санаа ах хамт ажилдаг.Тэр хоёр эгээл хоорондоо дэндүү зохицсон хосууд.Ажлын мааз жолооч нар Чамиа эгчийг цаашлуулан байхад Санаа ах ингэжил байдаг гэсэн шиг даган инээж сууна.Харин би л тэдэнд дургүйцэн дотроо хардмар болно.Ажил дээрх ганц эмэгтэй болохоор бүгд л түүнд тал засаж хүн болгон л тэр хүний аясаар байдаг.Тэрээр бага зэрэг захирангуй хэрнээ аргадсан ч юм шиг ѳнгѳѳр залуусыг юуг л бол юуг хийлгэж дѳнгѳнѳ.Ѳнгѳн дээрээ ил хэлэх хүн үгүйч түүний эзгүйд зарим нэг нь дургүйлхэнэ.Тэр болгонд яагаад ч юм дотроо ѳмѳѳр ч л сууна.Яаж ингэж энгийн хэрнээ энэ олон хар юмнуудыг хѳдѳлгѳѳд байдаг юм бол түүний увидас нь юу вм бол гэж бодож суудагсан.Тэрээр нэр шигээ чамин эгч би түүнтэй нэлээн олон удаа ярилцах завшаан тохиолдсон тэр намайг дүү гэж
голохгүй яаг л үеийн хүн шиг тоож ярина.Бас нэг сайхан нь дэндүү залуу сэтгэлгээтэй миний үеийн залуусын үг хэллэг тэр битгий хэл хип хоп хѳгжим хүртэл машиндаа сонсоод л явна.Нэг удаа манай үндсэн жолооч нар хол тээвэр хийхээр явсан юм.Тэгхэд Санаа ах ч явлаа.Орой ажил тараад харих санаатай зогсож байтал Чамиа эгч дуудаад чамд хийх ажил байхгүй бол эгчдээ тус болооч гэрт хонь ирчижээ хажуу айлын ахтай элбээд гаргаад ѳгѳѳч гэж гуйлаа.Би ч дуртай зѳвшѳѳрѳв.Ингээд тэднийд очтол охин хүү хоёр нь бас айлын хүмүүс байж байлаа.Хонио гаргаад Чамиа эгч гэдэс цэвэрлэх зуураа галд элэг шарж чадахуу гэв чадалгүй яахав гээд чухам гараа гаргаж шарж ѳглѳѳ.Хүүеээ ямар гоё шардаг юм бэ чамд ер нь чадахгүй юм байна уу аан гээд инээх Чамиа эгчийн хацар хонхойгоод үнэхээр
хѳѳрхѳн.За юм хийж ѳгсѳн хүнээ юугаар шагнах билээ байз гэснээ ѳдий хорин дѳрѳв тав хүрсэн залуу ганц нэг пиво бол ууна биздээ хэмээн пиво задлаад ѳглѳѳ.Цэргээс ирсэнээс хойш найз нартайгаа юу эсийг хийхүү гѳвжил явсан болохоор аваад уужил орхилоо.Чамиа эгч бас хоолоо даруулж нэгийг уугаад за 2уулаа дэмий ярингаа дахиад нэгийг уучих уу гэлээ.Хоёр пивоны ард гарсан би чинь халаад наснаасаа давсан яриа ярихад тэр мѳн л миний ярианд тааруулан эгээ л үеийн хүнтэйгээ суух мэт яриа ѳрнүүлж байсан.Тэр оройноос хойш тэр хүн хананд хадсан зураг шиг цээжинд минь дүүжлээтэй болчих нь тэр.Харах бүрт цоглог дэгжин эгчмэд бүсгүйг хайралмаар хаяахан хажууд нь суухдаа налаад хэвтмээр санагдана.Санаа ахад үнэндээл атаархана.Ядахад Санаа ах ярихдаа миний хань айлын бага би яаг л

аав шиг нь эрхлүүлдэг гуч хол давсан гэхэд хүүхэд шиг гэнэхэн амьтан гээд л ярина.Нээрэн л зарим нэгэнд гомдохдоо муухай за чи гэж ирээд л дуугаа хураана.Удалгүй нѳгѳѳ хэд нь аргадана.Хэрэв аргадахгүйл бол ярих ч үгүй .Ийм л нэг бүсгүйд энэ насны нандин хайраа ѳгч орхих нь тэр.Хайраа би нялх гэгээхэн охинд ѳгнѳ гэж л боддог байсаан.Тэгсэн харин хоёр хүүхдийн ээж хань нь хайраар бялхаасан ѳѳрѳѳсѳѳ арав илүү эгчид ѳгчихсѳн.Хаанаас ирээд миний хадгалж байсан хайрыг минь харамлах аргагүй болтол надаас авчихсан юм бүү мэд…