Нүүр Өгүүллэг “БУЦААД ИРНЭЭ” өгүүллэг “4-р хэсэг”

“БУЦААД ИРНЭЭ” өгүүллэг “4-р хэсэг”

13 секунд уншина
0
0
361

Хүүе” гэх танил дуунаар Сочи эргэн харлаа. Түүний ѳѳдѳѳс зѳѳлнѳѳр инээмсэглэн зохисох залуу бол Сүхээ байж. -Харих гэж яваа юм уу? -Тийм ээ -Хамт автобусны буудалруу дѳхѳх үү? -Чи машинаа яасан юм.

Автобусаар явдаг байсан юм уу? (Инээв) -Ѳнѳѳдѳр машингүй явмаар санагдаад гэрийн зогсоол дээр үлдээсэн. Би автобусаар явж болохгүй юу? гээд инээмсэглэн Сочируу харахад -Заза алхья алхья Танайх хаана

юм? -Хороолол Аан зүг нэгтэй юм байна шдээ. Чи намайг ѳглѳѳ дайгаад аваад явж байгаа ч -Тэр болно шдээ чи дугаараа надад ѳгчих би чамруу ѳглѳѳ гарахдаа залгъя гээд дугаарын авснаар тэр 2-ын

автобус ч ирж автобусандаа суулаа. Сочи түрүүлэн автобуснаас буухаар болж Сүхээд баяртай гэж хэлээд буулаа. Тэр орой яагаад ч юм зѳѳлѳн салхи шившин үлээсэн намуухан орой байлаа. Хажуугаар

зѳрѳн ѳнгѳрѳх хосууд Сочи-ын сэтгэлийг унагааж байлаа. Тѳмѳрѳѳтэй амт жаргалтай мѳчѳѳ санан явхад араас нь “хѳѳе хѳѳе” гэсээр Сүхээ гүйн ирлээ. -Дуудаад байхад сонсохгүй юм аа – Аан би харин юм бодож

байгаад л…. Чи яагаад буусан юм бэ? – Гадаа гоё байна шдээ хамт юм ярьж алхах уу? Чи юу бодоо вэ? -Тэгэх үү яахавдээ бодох зүйл санаа зовох зүйл их байна аа гээд санаа алдав. – За юунд гутардаг юм бэ? Залуу нас гутарч суухад хэдий богино шүү зүгээр л амьдралын сайханыг мэдрэлдээ гээд Сочиг хүзүү хэсгээр нь тэврээд тоогойг нь илхэд Сочид их дотно санагдаж -Тийм дээ би залуу байна эрч хүчтэй байна аа гээд зориг орсон мэт дуун ѳндѳрсѳж ярьлаа. Ингэж л тэр 2 найзын хүрээнд илүү дотносож эхлэсэн юм. Энэ ѳдрѳѳс хойш Сочи Сүхээ 2 ажилдаа цуг явж цуг тарж сайн муу бүхий л зүйлээ хоорондоо ярьдаг тийм л найзууд болж хувирсан юм. Магадгүй Сочи Сүхээтэй учирсанаар Тѳмѳрѳѳгѳѳс брож шаналах нь байгасаж амьдралдаа

дэндүү итгэлтэй болсон гэлтэй. Ѳдѳр хоног үргэлжлэн ээлжлэн солигдсоор 12сарын 6 ѳдѳр ирлээ. Энэ бол Сочи Тѳмѳрѳѳ 2-ын анх танилцаж байсан ѳдѳр. Яагаад ч юм Сочи энэ ѳдрийг хүлээж байсан юм шиг ажлаа таран Сүхээг түрүүлээд явж бай би нэг газраар орчоод харъя гээд дэлгүүр орлоо. Дэлгүүрээс эрэгтэй хүний цамц бээлий 2 худалдан аваад баглаж боолгоод гэрлүүгээ явлаа. Энэ үед утсанд нь мессэж ирлээ. ( Чамдаа чи бид 2ын анх танилцсаны 3жилийн ойн баяр хүргье! ) гэсэн байлаа. Зүгээр л Сочигын сэтгэл харанхуйлах шиг болж инээх ч биш уйлах ч биш дуу ч гарах сѳхѳѳгүй хэнгэнтэл уйлж эхлэсэн юм. Зѳрѳн ѳнгѳрѳх хүмүүс түүнийг харан гайхаж байлаа. Дахин утас нь дуугархад гар нь болон хоолойн чичгэнэсээр утсаа авахад ѳдѳр бүр хүлээж санаж бэтгэрдэг байсан тэр л хүний дотно сайхан хоолой – Сайн уу? хайраа уучилаарай гэхээс ѳѳр надад хэлэх үг олдохгүйн гэхдээ чамтайгаа сүүлийн удаа ч болов уулзмаар байна. Чи над дээр ирж чадах уу? гэхэд уйлсан чигээрээ – Чи хэзээ залгаж байгаа юм бэ би чамайг зѳндѳѳ хүлээсэн санасан яагаад одоо залгаж байгаа

гэж чи хэн юм бэ? -намайгаа уучилаарай би эмнэлэгт байна чи хүрээд ирээч! Энэ үгийг сонсоод яагаад гэдэг асуулт тавихаасаа ѳмнѳ утсаа тасдан шуудл “Хаана аль эмнэлэг гэдгийн мэдэж аваад такси барихаар зам хажууд гүйн очлоо. Тэр үед Сүхээ машинаараа сигналдан ирж Сочи- г суу хэмээн дохилоо. Сочи машинд суун, үгч дугарч чадалгүй зүгээрл уйлсаар сууна. Эмнэлэгийн хаалгаар Сочи Сүхээ 2 хамт орон Тѳмѳрѳѳгийн сууж байгаа тасгийг хүлээн авахаас асууж Тѳмѳрѳѳгийн

тасгийн гадаа ирж зогслоо. Сүхээ -Чи орж чадна гэдэгтэй итгэлтэй байна уу? -Би итгэлгүй байна тэр минь ямар байдалтай байгаа бол гэхээс би айж байна. -Зүгээр дээ чи түүнд хайртай болохоор тэрний ямар ч үед хажууд нь байх ёстой. Зүгээр л зүрхээ сонс зүрх юу хүснэ сэтгэл түүнийг даган уусж чиний хийх үйлдлийг зааж ѳгнѳ гээд Сочи-г тэвэрлээ. Сочи ч тасгийн хаалгыг зүрх гарган онгойлгон орлоо.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *