Нүүр Сонин хачин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын талаар Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар юу хэлэв

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын талаар Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар юу хэлэв

5 секунд уншина
0
0
457

Өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр ЗГХЭГ-ийн дарга нэр дэвшигч Ц.Нямдорж болон ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигч Х.Нямбаатар нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийн үйл явц ямар байгаа талаар дараах байр суурийг илэрхийллээ.

Ц.Нямдорж: Цаад талд нь асар их хуйвалдаан явагддаг -Х.Нямбаатар сайд хариулах нь оновчтой. Улаан цайм нүдэн дээр хэлмэгдүүлэлт хийсэн учраас энэ асуудлыг УИХ-ын гишүүнийхээ хувьд ярьж эхэлсэн. Дараа сайдын ажил хүлээж хөөцөлдсөн. Нэлээн цэгцрээд, хууль бус арга хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн, тамласан гэдгийг эргэлзэх аргагүй баримтаар тогтоосон.

Холбогдох хүмүүс тодорхой хариуцлага хүлээгээд явж байтал замаас нь будлиулаад хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад хүмүүсийг нь сулласан л үйл явц болж өнгөрлөө. Захиалагч, хамтрагч, хамжигч гээд байгаа шүүхийн шийдвэр бичсэн хүмүүсийн нэрийг бүх дарга нарт хэлсэн. Харамсалтай нь сулруулсаар сулруулсаар явж байгаад хаях юм байна гэх мэдрэмж байсан. Намайг явсны дараа энэ ажлаа хийсэн 2016 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сар гээд тооцохоор зургаан жил энэ хоёр хэлмэгдэж, ял эдэлж байна. Яагаад энэ хүмүүс суллагдахгүй байна гэхээр энэ хэргийг шийдвэрлэсэн бүх хүмүүс ажлаа хийж байгаа. Ганцхан дээд шүүхийн Ерөнхий шүүгч солигдсон. Улс төрийн зорилгоор үүнийг яриагүй.

Үндсэн хуулийн, хуулийн бүх заалтуудыг зөрчсөн үйл явц. Тагнуулын байгууллага бүгдийг мэдэж байгаа. 2013 оны наймдугаар сард Н.Алтанхуягийн Засгийн газрын үед эхэлсэн ажиллагаа. Энэ хэргийн харьяалал тогтоохдоо энэ бүх ажлыг хийсэн Төв аймгийн шүүхэд өгсөн. Дараа нь Төв аймгийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн. Тагнуулын газар дээр шалгагдаж байсан хэрэг дээр АТГ гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Хачин байгаа биз. Таслан зогсоох хуулийн бололцоо байгаа. Шинээр эхэлсэн нөхцөл байдлын улмаас эсэргүүцэл бичих эрх Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорт байгаа. Олон удаа энэ аргаа хэрэглээч гэж хэлээд дийлдээгүй. Цаад талд нь асар их хуйвалдаан явагддаг. Цаашид энэ асуудлаар ярина. Энэ зүгээр нэг асуудал биш. Гэмгүй хүнд хэрэг тохдог явдал Монголд байж болохгүй. Х.Нямбаатар: Хэрэгт холбогдсон хүмүүсийг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж сул чөлөөтэй явж байна.

-Энэ их удаан үргэлжилж байгаа процесс. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр хэргийн оролцогчдоос маш олон удаа хүсэлт гаргаж хэргийг бүтэн жилээр хойшлуулсан. Арга бараад Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хязгааргүй хүсэлт тавьж хэргийг шийдвэрлүүлдэг процессийг хумьсан. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.

Ингээд хэрэгт холбогдсон хүмүүсийг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж сул чөлөөтэй явж байна. Эрүүгийн хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх процесс энэ хүрээд гацчихаад байгаа гэсэн тайлбарыг өгдөг. Хамгийн сүүлд Төв аймгийн шүүгч Энхмаа гэдэг хүн Б.Хурц нарт холбогдох хэргийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Одоо ирэх гуравдугаар сарын 1-ээс Шүүхийн хууль хэрэгжиж эхлэхэд үр дүн гарах байх. Улсын дээд шүүхэд нэр бүхий шүүгчид байгаа. Тэд энэ хонгилын системыг авч үлдэж байгаа

Эх сурвалж: paparitsi.mn

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *