Нүүр Зөвлөгөө ХӨЛИЙН ҮЕНИЙ ӨВЧНӨӨС ЭМГҮЙГЭЭР САЛАХ 6 АРГА

ХӨЛИЙН ҮЕНИЙ ӨВЧНӨӨС ЭМГҮЙГЭЭР САЛАХ 6 АРГА

2 секунд уншина
0
0
228

Ойролцоогоор хүн амын тал хувь нь тэр дундаа эмэгтэйчүүд голцуу хөлийн үе мөчний эмгэг туссан байдаг. Үүний шалтгаан нь хөлд эвтэйхэн бус тохиромжгүй гутал удаан хугацаагаар өмссөний улмаас гэмтэлтэй болдог. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэндээ энэ зовиураас хэрхэн салж болох арга замыг хэлж өгөх болно.

  1. Гутлаа тайлаад хөл нүцгэн яв.

Та аль болох ямар нэг хугацаагаар хөл нүцгэн явахыг эрмэлзэх хэрэгтэй. Хөл нүцгэн явснаар хөлийн булчингуудыг бэхжүүлж таны хөлийн хурууны үе буцаж байрандаа ороход дөхөм болно. Хөл нүцгэн алхахад хөндүүрлэх өвчтэй байвал зузаан хивсэн дээр алхаарай.

  1. Улаан чинжүү хөлний үрэвчлийн үед тустай.

Улаан чинжүү нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлээд зогсохгүй таны цусны урсгалыг сайжруулна. Чинжүүгээ жижиглэж хэрчээд өвчтэй хэсэгтээ тавина. Ингэхийн тулд та оливийн тос болон вазелин хэрэглэж болно. Оливийн тос болон чинжүүгээ 1: 2 харьцаагаар холино. Үрэвсэлтэй хэсэгтээ түрхээд гадуур нь боолт тавиад 15 минутын дараа аваарай.

Хэрэв таньд хурцадмал байдал үүсгэж хэтэрхий их түлж байгаа мэт мэдрэмж төрж байвал улаан чинжүүнийхээ орцыг багасгаж болно.

  1. Хөлийн булчингийн дасгал хийх хэрэгтэй.

Энэ дасгал нь хөлийн булчинг бэхжүүлж таны өвдөлтийг багасгахад тустай. Уг дасгалыг анхааралтай бүрэн гүйцэт хийх хэрэгтэй. Хөлийн ул шулуун байдлаар 10 секундын турш хөлийн өсгийгөө өргөхгүйгээр хөлийн хуруунуудаа шал руу шахаж өгнө. Дараа нь дээш нь болгож 10 секунд хүлээнэ. Дасгалыг 5 удаа давтан хийнэ.

Өөр нэгэн дасгал нь алчуур ашиглан хийнэ. Шалан дээр авчуур тавиад хөлийн хуруунуудаа ашиглан алчуурыг базна. Дараа нь шулуун байдалдаа эргэж орно. Уг дасгалыг 5-10 удаа давтан хийгээрэй.

  1. Мөс өвдөлтийг багасгана.

Мөс нь хөлний үеийн үрэвслийн өвчнийш багасгахад тустай. Танд нэг дөрвөлжин мөс байхад хангалттай. Мөсөөр 10-20 минутын турш жин тавина. Өдөрт 2 удаа байж болно.

  1. Касторын тос хэрэглээрэй /Касторовое масло/

Касторын тос нь антиоксидантаар баялаг бөгөөд вурусын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Уг тосыг ашиглан үрэвсэл болон өвдөлтөө намжааж болно.

Та 50-100 мл касторын тосыг жижиг саванд хийгээд бүлээсгэх хэрэгтэй. Бүлээн болсон тосоо алчууранд шингээгээд өвчтэй хэсэгтээ тавьж бигнүүр хийнэ. Өдөрт 1-2 удаа санасан үедээ 20 минутын турш бигнүүр хийж тавиарай.

  1. Чиг барьж боосноор таны хөлийн үе хэвийн байдалдаа эргэж орно.

Чиг барьж боох нь хамгийн зөв арга юм. Нэгдүгээрт гутал өмсөхөд хөлийн байрлалыг буруу чигт очихоос сэргийлнэ. Хоёрдугаарт таны хөлийн хурууг хэвийн байдалдаа эргэж очиход маш их тустай.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *