Нүүр Зөвлөгөө БОДИТ ТҮҮХ: АМЬДРАЛЫН ХАНИА ЯМАГТ ХАЙРЛААРАЙ

БОДИТ ТҮҮХ: АМЬДРАЛЫН ХАНИА ЯМАГТ ХАЙРЛААРАЙ

0 секунд уншина
0
0
154

Нэгэн өдөр насанд хүрэгчдэд зориулсан оройн ангид сэтгэлзүйн багш орж ирмэгцээ “Тоглоом тоглоцгооё” гэхэд “Ямар тоглоом?” гэж суралцагчид асуулаа.

Багш сайн дураар нэг суралцагч гарч ирэхийг хүсэхэд Ализа самбарын өмнө зогслоо. Ализа самбар дээр өөрийн амьдралд маш чухал гэж тооцсон 30 хүний нэр бичихээр болов.

Тэрээр гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс, хөршүүдийн нэрсийг жагсаалаа. Багш “хамгийн чухал биш” гэж үзсэн гурван нэрийг арч гэлээ. Ализа хамт ажилладаг хүмүүсийн нэрийг арилгав. Багш дахин таван нэр арчихыг хүслээ. Ализа хөршүүдийнхээ нэрсийг арилган хартал дөрвөн нэр үлдсэн байлаа. Түүний ээж, аав, нөхөр, ганц хүү нь…

Зөвхөн Ализа тоглоогүй болохыг ангийнхан ухаарч чимээ аниргүй болжээ. Багш дахин хоёр нэр арилгахыг хүслээ. Ализа маш хүнд сонголт хийх хүрэв. Тэрээр тааламжгүйхэн эцэг эхийнхээ нэрийг дарлаа. Багш “Дахин нэгийг арч” гэж хэлэхэд Ализа улам хямран гар нь чичирч, нүдэнд нь нулимс хуран ганц хүүгийнхээ нэрийг арилгаснаа эхэр татан уйлжээ…

Багш Ализаг суудалд нь суулгав. Хэсэг хугацааны дараа багш “Яагаад нөхөр гэж ? Өсгөж өндийлгөсөн эцэг эх, тээж төрүүлсэн хүү биш гэж ? Та хэзээ ч өөр нөхөртэй болж чадна шүү дээ !!!” гэв.

Анги нам гүмд дарагдав. Хүн бүр түүний хариултыг мэдмээр байлаа. Ализа намуухан, аажуухан байдлаар “Эцэг эх минь нэг өдөр намайг орхиод тэнгэрт халина. Миний хүү өсч том болмогц сурахаар эсвэл ажил хийхээр, за ямар нэгэн шалтгаанаар яваад өгнө. Надтай нэг амьдралаа үнэнхүү хуваалцах цорын ганц хүн бол миний нөхөр” гэж хэллээ.

Бүх суралцагч босон амьдралын үнэнээ хуваалцсан түүнд талархан алга ташицгааж гэнэ. Энэ бол үнэн. Амьдралын ханиа ямагт үнэлээрэй. Дан ганц нөхөр ч гэлтгүй эхнэр ч мөн үүнд багтана. Бурхан хоёр сүнсийг нэгтгэсэн тул эн тэргүүнд уг харилцаагаа тэтгэж явах нь чамаас хамаарна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *