Home Өгүүллэг “ДУУСАШГҮЙ ТАВИЛАН” өгүүллэг “6-р хэсэг”

“ДУУСАШГҮЙ ТАВИЛАН” өгүүллэг “6-р хэсэг”

0 second read
0
0
1,837

Гарьд аймгийн наадамд морь нь айргийн тавд ороогүй ч нилээн дээгүүр уралдав. Гарьд хөөрөн наадам дууссан ч тэр хавиар үргэлжлүүлэн баярласаар арваад хоногийн дараа сая гэрээ гэнэт санав

бололтой харихаар зэхэж байтал ангийнхаа гурван залуутай таарчихав. – Хүүе энэ чинь Гарьд уу, ямар сонин хүн бэ, за сайхан наадаж байна уу? – Сайхаан сайхан наадацгааж байна уу? – Уулзаагүй

удаж алив уулзсаных манайд очье хэмээн Дөл гэх залуу уриалан гэрлүүгээ дагуулан явав. Ангийн дөрвөн найз уулзаад ярих юм мундах биш. Тэр хирээр архины хоосон лонхнууд ар араасаа суларч тэдний

яриа ч бүр чангаран бие биенийхээ дууг давж гарахаар орилолдон байтал Дөл гэнэт өмнөө байгаа ширээгээ шаан нөгөө гуравтаа хандан – Чимээгүй байцгаа … хүүе чи дуугаа жаахан аяд гэм надад нэг санал

байна – За битгий солиороод бай чи хэн болчихоод хэний дууг хориод байгаа юм хэмээн Гарьд ташаагаа тулан өндийгөөд иртэл нөгөө хоёр ч хэрэг бишдэж магад хэмээгээд Гарьдын хоёр талаас барин доош

чангаана – Гарьд аа чи байз л даа. Бид гурав нэг их мөнгөний ажил яриад байгаа юмаа. Харин тэрийг гүйцэлдүүлэх чам шиг зүрх зоригтой хүн хэрэг болоод хэмээн Дөл дуугаа намсган хэлбэл Гарьд тамхиа асаагаад – Хэ цэс та нарын ажил ч дээ. Тэгээд ямар ажил юм мал хусах юмуу, хүн нухах юмуу? – Аль нь ч бишээ. Бид амар ахиухан хэмжээний мөнгө хаанаас олж болох талаар багагүй судаллаа. Тэгээд эхний удаад их биш ч гэлээ багагүй тогтмол орлоготой байдаг энэ бензин түгээгүүрийг дээрэмддэг юмуу – Үхсэн тэгээд тэрэнд чинь аль хэр байх юм бол доо – Долоо хоногийн нэг өдөр ирж орлогоо авдаг юм билээ. Тэгэхээр нэг орлогоо аваад явсанаас нь гураваас дөрвөн өдрийн дараа хийвэл овоохон юм байна байх – Ээ мэдэхгүй тэгээд л та нар шиг мангарууд ирээд дээрэмдээд аваа гээд энэ дөрвөлжин байшиндаа тэр их мөнгийг хадгалж байх уу … ха ха ха хэмээн Гарьд хэлээд үнэн сэтгэлээсээ инээд алдахад нөгөө гурав хормын төдий харц солилцоод – Манаач нь гэж ганц өвгөн, маниасаа дор унхиагүй нэг залуу хоёр хашаанд нь ээлжилж байдаг – Би тэгээд юу хийнэ гэж? – Чи яахав тэр өвгөний ээлжин дээр тааруулаад цаадахаа саатуулаад байж бай, ар хударгаар нь бид гурав амжуулчихна – Тийм амархан байдаг юм бол ядаад байх юу байна, одоо очсон ч яахав гэтэл Дөл нүд нь сэргэн – Өвгөн нөгөөдөр гарна. Өчигдөр орлогоо аваад явсан болохоор нөгөөдөр хамгийн тохиромжтой үе болж байна уу? Гарьд уусан архи

нь цөсийг нь хөөргөн юу хийх яах гээд байгаа учраа ч олохгүй худлаа магтаалд хөөрөн бодож санах юмгүй хэлсэнийг нь зөвшөөрвөл нөгөө гурав нүдээ ирмэлцэн Гарьдад хөөргөн ахиу өгсөөр тасраагаад авав. Гарьд хурхирч эхэлхэд Дөл нөгөө хоёртоо хандан – За ашгүй сайн хүн санаагаараа гэгчээр огтын төлөвлөөгүй байсан хүн өөрөө ороод ирлээ – Маргааш эрүүл болчихоороо арай ярианаасаа буцах юм биш байгаа – Хэрэв тэгвэл яаж ярихаа би мэдэж байна. Манай энэ хөөрүү хөнгөн байсан хэвээрээ байх шив дээ. Манаач Гарьдын царайг л тогтооно, бид гуравыг гэж мэдэх нэг ч хүн байхгүй. Бензин хийж авах дориухан савнуудаа бэлдэцгээ. Гарьдыг сэрэхэд би хажууд нь байж байхгүй бол болохгүй. Энэ мангарт бензин хусна гэсэн бол ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байсан байна шүү, хөөрхий залуу – За хоёр сав байхад болно биз дээ хэмээн нэг нь Дөлийн өөдөөс дульдрайтан асуугаад өмнөө байх архиа уутал Дөл – Мангар минь ээ хоёрхон саваар хэдий хэр бензин авах гээв чи. Хорийг олж чадахгүй бол ядаж таван сав ч болтугай бэлдээч – Аан тэгэх л байх за за явлаа гэсээр нөгөө хоёр урд хойноо орон хэлхэлдээд гэрээс нь гарав. **** Саран шөнөжин Галхүүтэй бага залуу насаа дурсан ярьсаар бараг үүр хаяарахын үед унтахаар хэвтсэн ч яагаад ч юм унтаж чадахгүй дэмий л охиныхоо зулайд хошуугаа наан түргэн амьсгаадах амьсгалаа мэдэгдүүлэхгүйг хичээн хэвтэнэ. Нөгөө орон дээр Галхүү чангаар хурхирч эхэлхэд гэнэт цочсоноо өөрийгөө шоолоод унтчихсан байв. Хоёр цаг хирээтэй л унтсан байх сурсан цагтаа босон үнээгээ саачихаад ороод иртэл Галхүү боссон байв. – Босчихсон юмуу жаахан хажуулахгүй дээ – Зүгээр зүгээр сайхан унтлаа. Гарьд ороод ирвэл юу ч гэж бодох юм билээ – Сүртэй ш дээ цаадах чинь мөд ирэхгүй ээ. Наадам дуусаад тэндээ хэд хоног архидах биз – За үгүй байлгүй дээ – Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэдэг байхаа. За тэр яахав гээд тогоогоо тавин галаа үйгээд цай үйв. **** Гарьд маргааш нь босоод урд шөнийн ярьсан бүхнээ нэхэн санаад бантсандаа хэлсэн өдөр нөгөө гуравыгаа даган явлаа. Гадаа хэдий нь харанхуй болж айлууд эхнээсээ унтаж эхэлцгээж буй бололтой. Аймгийн захдуу байх бензин түгээгүүрийн бараа харагдахад Дөл Гарьдад хандан – Миний найз ингээд ганцаараа явна. Цаад хөгшинтэйгээ морио ярь. Морь гэхээр бүхнээ мартдаг хүн гэсэн – Тэгээд та нарыг явсаныг би яаж мэдэх юм – Бид болчихоороо чамд галаар дохио өгнө – За за тэгээд олигтойхон харагдахаар үзүүлээрэй дээ хэмээгээд өөр юу ч хэлэлгүй амандаа хараал урсган тамхиа татан алхсаар явж очив. Хашаанд тулж очоод хэрхэн яаж яриа эхлэхээ мэдэхгүй үүдэнд нь дэмий холхин байтал манаач өвгөн ирэв бололтой гар чийндэнгээ нүүрэнд нь тулгахад Гарьд хурц гэрэлээс цочин нүүрээ бууруулбал манаач өвгөн – Хүүе чи энд юугаа хийгээд байгаа юм яваач – Сайн байна уу та Монгол хүмүүс байна даа эхлээд мэнд мэдье. Сайхан наадав уу? – Сайхаан сайхан ч гэж ингээд ажилтай байна. Үүгээр эргэлдэж болдоггүй юм хүүхээ – Би харин сая аймгийн

наадамд нэг үрээгээ уралдуулахаар ирээд айргийн тавд ороогүй ч чамлахааргүй уралдсан шүү – Өө за уяач хүү юу тэгээд хэр уралдав хэмээгээд хаалгаа том онгойлгон Гарьдыг оруулав – Би харин энд буусан айлаа олдоггүй нэг мэдсэн энд ирчихлээ. Явган гарчихсан чинь хөл ч өвдөөд та хүйтэн уух юм өгөөч – Ээ харлаа алив хэмээгээд өөрийнхөө суудаг манаачийн жижиг байрандаа авч ороход Гарьд нүдээрээ нөгөө гурав хашааны хаалгаар орж байхыг харав. Гарьд хэзээний яриа болохоор ар араас нь ярьж бүр анх удаагаа морь уясан болохоор туршлагагүйтлээ та надад хэлж зааж өгөөч хэмээн шалахад өвгөн ч дуртай нь аргагүй мөн өтгөн хар цайнаасаа оочлон тахиа нэрээд ярьж гарав. Зогсоохгүй л бол өвгөн яриад байх шинжтэй. Бүр ямар ажил хийж байгаагаа ч мартсан бололтой инээд алдан залуу насандаа мөн анх удаа морь уяхдаа даага уяж өөрөө мэдэхийрч эрдэн, хөөрцөглөн уралдуулсанаа яриад тэр уралдаанд морь нь сураггүй болж бүх даага ирээд дууссаны ард унаж яваа хүү даагаа хөтөлчихсөн уйлсан ирж байгааг хараад өөрийн эрхгүй шарандаа уйлсанаа ярин хөхрөнө. Тэд ийнхүү сууж байтал гэнэт тэднийг цочтол их дуун гаран яг л бөмбөг дэлбэрч буй мэт чимээ гарахад өвгөн түрүүлэн Гарьд араас нь үсрэн гараад харж байгаа зүйлдээ итгэж ядан яахаа мэдэхгүй хэсэг хөшиж орхив. Өвгөн: Ээ халаг минь, ээ тэнгэр минь … юу болох нь энэ вэ … би одоо яанаа … тэрээр амандаа үглэн хаачихаа мэдэхгүй нааш цааш холхино. Гарьд манаачийн байрнаас хөдөлж ч чадахгүй нүднийх нь өмнө шатаж дэлбэрэх бензин түгээгүүрийн их галыг хараад яг л дайны талбарт очсон мэт болоход нэг нь дэлбэрэв бололтой их дуун гарахад Гарьд өөрийн мэдэлгүй доош толгой дээгүүрээ гараа салаавчлан хэвтээд юу болоод байгааг үнэхээр ойлгож ядан дэндүү их айсанаас нүдээ ч нээж чадахгүй хэвтэнэ. Гарьд болж байгаа бүхнийг ойлгож ядан байтал хүмүүс шуугилдахад сая толгойгоо өндийлгөв. Хүмүүс дор бүрнээ бөөгнөрөн байвч хэн нь ч ойртож чадсангүй. Гэтэл ч өвгөнийг хоёр хүн сугадан доош тонгойн гүйж байгаа нь хальт харагдахад Гарьд ч орилсоор хойноос нь босон гүйв. Гарьдын дуунаар эргэж харсан цагдаа түүн дээр гүйсээр ирэн

сугадан хөдлөхөд хойно нь дахин их дуун гарч тэнд байсан хүмүүс олон өнгөөр орилолдон эмх замбараагүй байдал үүсэхэд цагаан хоолойгоор: Энд цугласан хүмүүс бүгд тараарай. Хурдан тарахыг анхааруулж байна хэмээн дахин, дахин орилж цагдаа нар цугласан бүгдийг тарааж үүнтэй зэрэгцэн гал командын машины дуу ч хангинан ирлээ. Гарьд нэг л мэдэхэд цагдаад байцаагдаад сууж байна. – Гарьд минь дахиад асууя та тэнд юу хийж явсан? – Би … би буусан айлаа олдоггүй … тэгээд хэмээн гацан сандран хэлтэл мөрдөгч залуу – Гарьд минь сандраад яахав. Хаана хэнийд буусан? – Нөгөө юу … манай сумын хэд майхантай буусан – Тэгээд, юун буусан айл билээ? Хэмээн нухацтай асуувал Гарьд хөлсөө арчихад гар нь чичирч харагдана – Мөрдөгчөө би их айснаасаа болоод сандраад юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна … тамхи байна уу? – Би тамхи татдаггүй хэмээн үгээ зөөж хэлээд өөдөөс нь харан харц салгахгүй суухад Гарьд бүр ч ихээр сандран дээлийнхээ энгэрийг ухан хөлсөө нэг арчин, хоолойгоо норгох гэсэн мэт шүлсээ дуулдахуйц гүдхийн залгихад мөрдөгч үргэлжлүүлэн: За яахав чамайг тайвширтал чинь түр саатуулъя дараа нь айж сандрахаа байсан цагт эхнээс нь бүгдийг нь үнэнээр нь хэлээрэй. Хэзээ үнэнээ хэлж буруугаа хүлээнэ тэр цагт л гарна хэдий удахаа өөрөө мэднэ биз хэмээгээд үүдэнд бэлэн хүлээж байсан хоёр цагдааг дуудан Гарьдыг түр саатуулах байрлуу явуулав. Гарьдыг гарсаны дараа өмнөө байгаа протоколоо дахин эхнээс нь хэд дахин ч уншсан юм нэгийг бодон гөлрөн сууж байснаа толгой сэгсрээд мөн харихаар босов. Долоо хоногийн дараа Гарьд овоо байгаа байдалтайгаа дасан тэр мөртөө мөрдөгчид юу хэлэхээ сайтар бодоод өнөөдрийн дуудах цагаа хүлээн хэнтэй ч юу ч ярилгүй бодлогширон сууж байтал түүнийг дуудаж байна хэмээгээд аваад явав. – За овоо тайвширч чадав уу? хэмээн өмнө нь асуудаг байснаасаа тэс өөрөөр нэг л дотно найрсаг өнгөөр асуувал Гарьдын дотор хургаад байсан айдас арилж бие нь нэг л сайхан тавираад ирэх шиг болоход инээмсэглэн шилэн хүзүүгээ маажаад яг л хэрэг хийчихээд аавдаа загнуулаад араас нь аргадуулах гэж байгаа хүүхэд шиг гэнэн нүдээр мөрдөгчийг хараад – Тэглээ одоо л юу болоод байгаа билээ гэж эрүүл ухаанаар бодож байна шүү – Сайн байна тэгвэл тэр шөнө юу болсоныг ярьдаа – Би анх уясан үрээ минь аймагт айргийн тавд ороогүй ч бодож байснаас минь илүү сайн хурдалсан болохоор би хөөрөөд … – Тэр яахав гол юмаа ярь – Үгүй та таслалгүй сонсож бай л даа тэгэхгүй бол би сандраад хойно өмнө нь оруулаад хольж хутгаад өөрөө нөгөө яриандаа бантаад бүр учраа олохгүй болчихоод байна шүү дээ – За тэгээд? – Хэдэн өдөр л энд наадамлалаа. Тэгээд буцдагийн даваан дээр … хэмээн хэсэг гацаад / ангийн гурван хүүхэдтэй гэж нэг хэлэх гэснээ тэр чигт нь нуухаар шийдээд / … тэгээд буцдагийн даваан дээр нөгөөх чинь олон өдөр уусан болоод тэр юмуу бие хүнд оргиод явж чадах юм биш. Ганцхан

шил ар.хи уучихаад л хөдлье гэж бодоод дэлгүүр орж архи аваад хэнтэй уухаа мэдэхгүй зогсож байтал нэг залуу тааралдсан. Бас л хөөрхий минь над шиг дотроо засах юм хайж явсан нэгэн байсан. Бид хоёр очих газар байх биш дахин нэг шил архи аваад бензин түгээгүүрийн тэр хавьд л байх нэг жижиг довцог дээр гараад уусан. Яриад л уугаад байсан угийн дэвсгэртэй байсан болохоор хэн хэн нь нилээн муудаад би нэг мэдэхнээ тэндээ тасраад унтчихсан байсан юм байна. Тэгээд нэг сэртэл гадаа тас харанхуй баримжаалан явсаар байгаад том хашаан дотор жижиг гэрэл тусахаар нь бас боломж олдвол шараа тайлаад нэмчих санаатай харуулдаж байтал хаалга онгойн нэг өвгөн гараад ирсэн. Би ч учир байдлаа хэлээд ам их цангаж байсан тул хүйтэн уух юм уухаар орсон юм байна. Гэтэл ч өвгөн надаас ямар хэрэг зоригоор явж байгааг асуугаад би ч учраа хэлж үрээгээ ярьтал өвгөн бас моринд дуртай байгаад тэгээд л бид хоёр морьдын талаар ярилцаж байтал гэнэт л их чимээ гарч улаан гал гарсан байсан. Би үнэхээр юу ч мэдэхгүй маш их айж сандарсан … нээрээ шүү … одоо хэр нь итгэж чадахгүй байна. Хөөрхий өвгөн гайгүй юу? Нэг харах нь ээ өвгөнийг хоёр залуу авч явж байгаа харагдахаар нь би ч хамаг тэнхээгээрээ орилоод бостол намайг бас нэг нь ирж авсан. Ердөө л энэ мөрдөгч минь миний мэдэх юм ингээд л боллоо … Гарьд жинхэнээсээ сая нэг сэтгэл нь уужрав бололтой уртаар амьсгаа аваад түшлэгээ налан одоо түүнийг юу гэх бол хэмээн ажиглан жижиг жартгар нүдээ улам онийлгон мөрдөгчийг цоо ширтэн суулаа. Мөрдөгч залуу Гарьдын хэлсэн бүхнийг үг нэг бүрчилэн бичиж аваад – За би хэлсэн бүхнийг чинь бичиж авлаа. Одоо дээшээ танилцуулчихаад дахин дуудъя – Та хэлсэн биз дээ … намайг бүх үнэнийг хэзээ хэлнэ тэр үедээ эндээс гарна гэж … би өөрийн мэдэх санах бүхнээ хэллээ … одоо явж болохгүй юмуу … яагаад … Гарьд өөрөө бодохдоо энэ бүх зохиосон зүйлсээ гацаж түгдрэлгүй сайн ярьчихвал шууд ингээд гараад явна гэж бодож байсан нь талаар болсонд ийнхүү бачимдан орилсоор чирэгдэн өрөөнөөс гарав. **** Дөл хоёр нөхрийн

хамт Гарьдын араас нуугдан харан зогсоно. Гэтэл нэг нь тэвчээргүйтэн – Яанаа энэ Гарьд дөнгөх байгаа – Аяар гэм жаахан хүлээж бай … Гэтэл ч төд удалгүй тэдний бодсоноор болж өвгөн түрүүлэн араас нь Гарьд хашаагаар нь ороод явчихав. Нөгөө гурав сурамгай гэгч нь шил даран ар араасаа явсаар Гарьдыг манаачийн байрлуу ороход хамгийн сүүлд Дөл орон хаалгийг нь чимээгүйхэн хаагаад нөгөө хоёрыгоо газарчилан урд нь орон гүйгээ алхаа хоёрын хооронд явсаар бензин түгээгүүр дээр ирцгээв. – Энийг яаж ажилуулах юм бэ? хэмээн нэг нь асуутал Дөл шүлсээ хаян – Новш гэж нээрээ яаж эндээс авдаг юм бол – Өө чи өөрийгөө учиргүй ухаантайгаа гайхуулаад л бид хоёрыг гүйлгээд байдаг энийгээ ч тооцоолоогүй байсан юмуу гээд өөр нэг нь арай чангахан хэлтэл Дөл долоовор хуруугаа амандаа аваачин чимээгүй хэмээн дохиод нүдээрээ хормын төдийд орчиноо гүйлгэн харвал түгээгүүрийн хажуухан нэг 30 машин зогсож байгаа харагдах нь тэр. – Алив хоёроо битгий юу ч болоогүй байхад гоншигноод бай. Тэр гучийн тэвшин дээр юм байх шиг байна. Энэ лав хоосон биш байгаа байх. Шалавлахгүй бол өнөөх өвгөн чинь гэнэт гарч ирээд бүх юм нураачихаж магад хэмээн явдал дундаа дуугаран тийш гүйтэл яг л түүний бодсоноор болж тэвшин дээр нь 200.н поошигонд дүүрэн түлш байгаа шинжтэй үнэртэхэд Дөл тэвшин дээр гаран поошигын тагыг эргүүлэн онгойлгоод хуруугаа хийж үзээд баярлан нөгөө хоёртоо: Би хэлээгүй юу энд дүүрэн түлш байна. Алив савнуудаа өгөөд бай хэмээгээд дээлийнхээ энгэрээс шаланк гарган поошигонд нэг талыг нь хийн нөгөө талаас нь сорвол гашуун түлш уруулд нь хүрэх төдийд

авчирсан савныхаа амсарлуу шургуулчихав. Ингээд нөгөө гурав ч санасандаа хүрч авчирсан савнуудаа дүүргэж аваад сая нэг амьсгаа авахтайгаа болов. Амьсгаагаа даран гучийн дугуйг налан хөлсөө арчаад – Ингэж олон хоног ярьсан ажлаа амархан бүтээх гэж – Тэглээ тэглээ за ганц тамхилчихаад хөдөлцгөөх үү дээ – Гарьдад хаана очоод хөдөлсөнөө мэдэгдэцгээх үү? – Аан тэр яадаг юм ярьж байгаад л гараад ирнэ биз. Нэг бол өвгөнтэй шөнөжин буу халаад хоносон ч яадаг юм. Ямар бид мөнгө авсан биш маргааш олоод ирвэл мөнгө авч чадсангүй гэдгээ л хэлцгээе. Анхнаасаа ямар түлш авах гэж байгааг мэдсэн биш хэмээн Дөл мэдэмхийрэн инээгээд тамхи асаан шүдэнзээ няслав. Гэтэл нэг нь – Тиймээ тийм Гарьд ямар бидний хамсаатан найз ч биш. Өөрөө л хөөрүү, хөнгөндөө хүний юу ярьж хэлж байгааг ч гүйцэд ойлгоогүй дагаад намираа биз дээ … ингэж хэлээд тамхи асаах гэтэл салхинд унтарсанд дахин хоёр ширхэг шүдэнз давхарлан зурж тамхиа асаагаад шүдэнзээ унтраалгүй хажуудаа байгаа түлш авсан саваа онгирон шүдэнзтэй гараараа алгадан инээснээ өнөөх шүдэнз хурууг нь түлэхэд сандрахдаа доош шидвэл хормын төдий хөл дор нь цэнхэртэн зам татуулан жирэлзэхэд Дөл – Тэнэгээ чи гал алдчихлаа хурдлаараа … хашгирч дуусалгүй хажуудаа байгаа саваа ч авалгүй босон хариахад нөгөө хоёр ч даган хэдэн алхам холдож амжив уу үгүй юу ард нь их дуун гарч түлш ачсан машин дэлбэрэх нь тэр. **** Саран Галхүүг явуулчихаад яагаад ч юм амандаа дуу аялан бага насны дурлалаа бодон өөртөө л жаргалтай байлаа. Охинтойгоо элдэвийг ярин ярьсан яриандаа ганцаараа инээн баясана. Хэнийг ч юм хүлээн алсын барааг нэг л мэдэхэд ширтэн зогссон ч дахин ээж, охин хоёр дээр хүн ирсэнгүй хоёр хонов. Гэнэт Саранд нэг л муу совин татаад болох биш. Тэрээр охиноо хооллочихоод өөрөө хоолоо идэх гэтэл хоолойгоор нь давсангүй. “ Гарьд минь чи минь гайгүй байгаа, яагаад гэнэт муу совин татаад явчихав аа. Өдийд уг нь ирэх болчихсон л баймаар. Маргааш чамтай хамт явсан Дондогийнд очдог юм билүү. Үгүй тэгээд юу ч гэж асууж очих билээ. Ямар манай нөхөр яасан юм бол гэхүү, хэрэв муу юм болсон бол өдийд надад мэдэгдэлгүй л яахав. Ногоороод архиа уугаад өөрийгөө баясгаж яваа биз. Би тэр үед

өвөөгийнхөө үгийг сонсох минь ч яав даа. Гарьдийг ийм гэж хэн мэдлээ арай ч дээ. Ээж нээрээ явж, явж Галхүүгийн аавтай суучихдаг нь юув дээ. Яанаа би хэдэн настай болоод хэдэн настай хүн шиг ийм юм бодоод байгаа юм болоо … ” хэмээн өөрийгөө шоолон инээгээд охиноо унтуулахаар өвөр дээрээ тэврэн нурууг нь илэн ганцаараа ийнхүү бодолд дарагдан сууж байтал гадаа нь морь ирж байгаа дуулдахад бушуухан охиноо орон дээр тавин гарах гэтэл өөдөөс нь Галхүү ороод ирэх нь тэр. – Үгүй чи чинь энэ шөнөөр? Саран Галхүү байсанд яагаад ч юм урам нь хугаран ийнхүү хэлтэл Галхүү шанагаар ус хутган уугаад – Өнөөдөр харин сонин юм сонсоод тэгээд л ээж чинь гуйхаар нь наашаа давхичихлаа – Юу байдаг билээ? Арай Гарьд … зүгээр биз дээ … хэмээн хоолой нь яагаад ч юм чичирхийлэн юу сонсох бол гэхээс зүрхшээн дуулдах төдий шивнэн асуувал Галхүү – Зүгээр үгүй зүгээр ч гэж дээ. Цаадах чинь хоригдчихсон гэнээ хэмээтэл Саран айсан, гайхсан, асуусан нүдээр өөдөөс нь хараад юу гэхээ ч хэлж мэдэхгүй – Юу, яахаараа … яасан гэнээ? – Аймгийн төвийн захдуу байдаг бензин түгээгүүр нэг шөнө гал гараад дэлбэрэлт явагдаад бөөн юм болсон юм байх. Тэгсэн тэнд нь Гарьд байсан гэнээ. Тэгээд сэжигтнээр бариад хорьчихсон байгаа юм байна – Үгүй байлгүй дээ, яахаараа Гарьд хаа хамаагүй тийм газар тэгээд бүр гал тавиад явж байдаг юм. Морь уралдуулах гэж явсан хүн ш дээ. Эндүүрэл гарсан байх хэмээн ар араас нь хэлж байхдаа яагаад ч юм зүрх нь амандаа багтахгүй оволзож хоёр нүдийг нь хормын төдий нулимс бүрхээд ирлээ. Галхүү түүнийхээ өрөвдмөөр энэ царайг хараад мөрөөр нь тэврэн – Уг нь тийм л баймаар. Би ч бас нарийн сайн учрыг нь олсонгүй ээ хө. Харьсан чинь ээж чинь сандарчихсан өдөр гэрт гүйсээр орж ирээд аав бид хоёрт хандан: Та хоёр дуулсан уу урд шөнө урд энгэрийн бензин түгээгүүр шатсан гэнээ гээд амьсгаадан хэлэхээр нь бид хоёр дуулаагүй байсан болохоор үгүй яасан гэнээ гэтэл ээж чинь аавд: Тэр хэрэг гарсан газар манай хүргэн Гарьд байсан бололтой. Хүмүүс тэгж яриад байх юм чи очоод нэг учрыг нь мэдээд

ирээч гээд. Тэгээд аав явсан. Яалт ч үгүй Гарьд хэргийн газраас баригдсан байсан. Ээж чинь уйлаад: Чамайг одоо хэцүүдэж байгаа байх охиныг минь эргээд Гарьдын учир олдтол хань бараа болж байгаач гэхээр нь би ч ялгаагүй чамдаа санаа зовж байсан болохоор өглөө гараад наашаа давхичихлаа – Юу болоод байнаа. Чи нээрэнгээсээ ярьж байна уу? – Үгүй байтлаа би ингэж хэрэг болгож ирэх үү хө тайвшир ямартаа ч Гарьд амьд эрхтэн бүтэн эрүүл байгаа. Энэ бүхний учир нэг л өдөр олдоно – Арай ч дээ Гарьдаа яагаад ийм гэж, яагаад заавал чи гэж … Саран ийнхүү хэлээд нэгэнтээ санаа алдаад гүүгээ саах цаг нь болсон тул гэрээс гарав. Галхүү хойноос нь гарч унага барьж өгөх хооронд хэн хэн нь юм дуугарсангүй. Охин нь л ойлгогдохгүй хэлээр шулагнан өөрийгөө саатуулахаас өөр чимээ анир байсангүй. Иймэрхүү байдалтай маргааш нь дахиад л өнгөрөв. Галхүү ч ингээд байж болохгүйг ойлгон Сарантай урьдынх шигээ байхаар хөгжилтэй зүйлс хаман ярьсаар. Өмнө нь Саран бүх ажлаа ганцаараа хийдэг байсан бол Галхүү хамт байснаас хойш бүх л зүйлийг нь элбэлцэн хийж бүр хоол хийхэд нь хүртэл туслан Гарьдаас бүх зүйлээрээ өөр байсанд Саран дотроо: “ Галхүү ийм байсан гэжүү. Үерхэдэг байхад нэг л хийрхүү онгироо хүү л байсан санагдах юм. Сонин юмаа чамайг би үнэхээр ийм гэж бодоогүй ш дээ …” гэтэл Галхүү түүний бодлыг таасан мэт гэнэт – Сараан миний найз юу бодсон юм бэ? – Аан зүгээр л, Гарьд минь яажшуухан байгаа болдоо хэмээн худлаа хэлсэндээ бантан шүүрс алдвал Галхүү – Гарьд хаа ч байсан алзахгүй ээ цаадах чинь амьтайгаа. Хэнтэй яаж харьцаж юу ярихаа мэднэ чи юунд нь санаа зовдог юм. Багын л их шазруун шартай нөхөр байж билээ хэвээрээ юу? – Хэвээрээ, хэвээрээ бас их дураараа – Миний найзыг жаргааж байна уу тэр хүн хэмээн гэнэт палхийтэл асуучих нь тэр. Саран үнэндээ юу гэж хариулахаа мэдсэнгүй ярианы сэдэвээ өөрчилөх гээд ч аргаа олохгүй дэмий л – За унтацгаах уу, цаг ч орой болчихож. Нээрээ манай ээж яаж яваад танай аавтай суучихсан юм бэ? – Битгий худлаа яриа булзааруулаад бай чи ха ха ха бас хөөрхөн зальтай айн. Нөгөөхөө өмөөрөхчөөн аядаж байгаа ухаан нь юм байхдаа хэмээгээд Саранг тэгнэ чинээ бодоогүй байтал хоёр суганд нь гараа оруулан яг л багадаа гижигддэг байсан шигээ гижигдтэл Саран бондгосхийтэлээ цочин – Хүүе чи чинь яаж байнаа болиочээ – Яадаг юм ямар анх удаа ингэж байгаа биш. Тэгж ярих юм бол би Гарьдаас түрүүлж чиний биед хүрсэн шүү – За балайраад бай унтаж үз – Ам нээвэл уушиг нээ гэдэг дээ. Чи яагаад Гарьдтай суучихсан юм бэ? – Мэдэхгүй ээ нэг л мэдсэн чинь би суумаар санагдаад тэгээд л суучихсан – Чи хайртай юу? – Тийм байх оо охиныг нь хүртэл төрүүлсэн юм чинь – Ишш чи минь хайртай үгүйгээ ч

мэдэхгүй л цаадахынхаа үгэнд ороод суучихсан юм бишүү. Тэгээд хүүхдийг нь төрүүлсөн болохоор эхнэр хүн ийм л байх ёстой гэж бодоод. Нэг өдөр ээж чинь халамцуу ирээд уйлаад аавд ярьж байхыг би санаандгүй сонсчихсон юм – Юу билээ? – Охин минь арай л эрт хүний хүн болчихлоо. Одоо тэр айлын бүх л ажлыг хийж байна. Бүр өвчтэй ээжийг нь хүртэл асраад өөрөө нялх биетэй байж бас нэг нялх хүүхэд ихэр хүүхэдтэй юм шиг л байх юм. Охиноо өрөвдөөд байна … гээд л баахан юм яриад уйлаад байсан. Үүнийг сонсоод Саран санаа алдан – Харин тиймээ би хүнтэй суухыг нэг л амархан сайхнаар бодож байсан. Яг цагаа тулаад өөр дээр ирэхээр тэгэх л ёстой гэж бодож хийдэг. Гарьдтай л хамтдаа байвал өөр юу ч хэрэггүй бодогддог болчихсон байсан. Тэгэхээр би хайртай юм шиг байна тиймээ? – Чи минь уг нь ингэж явах охин биш шүү дээ … хэмээгээд энгэртээ тэвэрвэл эрэгтэй хүний содон тэр л үнэр үнэртэхэд Саран энэ удаа эсэргүүцэхийг хүссэнгүй улам цээжинд нь наалдан уртаар үнэрийг нь үнэртвэл Галхүү ч цааш тэссэнгүй босож гэрэлээ унтраагаад Саранг элгэндээ тэврэн хөнжилдөө шургалаа. **** Гарьд өөрийн хэлсэн бүхнээ дахин асуухад нь зөрчих вий хэмээн санан дахин дахин бодсоор. Цаг хугацаа түүний хувьд зогсчихсон мэт санагдана. Энд байх хугацаанд хэн ч түүнийг асууж сурж ирсэнгүй, хэн ч түүнийг ивий минь хүү минь гэсэнгүй. Яг энэ үед дэндүү ихээр ганцаардаж байгаагаа л тэр мэдэж байлаа. Тааз ширтэн хоёр гараа толгойныхоо ард аваачин бодолд автан хэвтэнэ. “ Гарьд минь юу л болоод байна даа. Нөгөө үрээ минь одоо хаана байгаа бол баларсан ч юм боллоо шүү. Яах аргагүй тэр гурав хашааруу орж байгаа харагдсан даа. Надад болчихлоо гээд галаар дохио өгөхөд нь би анзаараагүй тэгээд сайн харуулах гэж байгаад гал алдчихав уу. Тэр гурав ядаж нэг нь ч намайг хүүе хаая гээд асууж сурчихгүй байгаа юм даа. За даа би ч гэж би ер нь энэ хүнд итгэдэг хөөрүү зан минь хэзээ нэг дарагдах болдоо. Бүр ингэх гээд байсан юмаа. Нээрээ нөгөө хоёр минь яажшуухан байгаа бол доо чааваас. Намайг энд ингээд хоригдоод хэвтэж байна гэж Саран лав зүүдлээ ч үгүй байгаа. Аягүй л бол өмхий ногоорсон юм архиа уугаад ногоороод явж байгаа биз гээд л үглээд байж байгаа. Ха ха ха нээрээ яг тэгж байгаа бүр нүдэнд харагдчихлаа. Зогсоо зайгүй үглээд хамаг юмаа тачигнуулаад тэр хүн яг боож үхэх гэж байгаа … яана даа Саран минь чи азаар ч юмуу гайгаар ч юмуу надтай учирч дээ. Охиноо л их санаж байх чинь юу вэ энэ чинь. Миний охин ч одоо ээжийгээ дагаж үглэж шулганаад аавыгаа харуулдаад л байж байгаа байх даа … ” гэр бүлээ санан охиноо бодох төдийд л чээжин тушаа нь хөндүүр оргин нулимс нь урсаад ирэхэд бусдад мэдэгдэхгүйхэн шиг гараараа арчаад нүдээ анин сайхан бодлоо зүүдэлхээр унтахыг хүссэн ч тийм амар унтсангүй. Нэг өдөр байцаагч Гарьдыг дуудан – За Гарьд минь нотлох баримт байхгүй, мөн чамайг түймэр тавиагүйг манаач өвгөн

нотолсон болохоор чи чөлөөтэй боллоо – Тийм байлгүй дээ би зөндөө л хэлсэн биз дээ – Тэгэх ёстой юмаа дүү минь. Болгоомжтой бодолтой явж байгаарай – Ойлголоо танд их баярлалаа. Одоо би шууд ингээд гарч болох уу? хэмээн итгэж ядан өөдөөс нь харвал байцаагч инээмсэглээд – Болноо энэ чамаас хурааж авсан юмс гээд ширээн дээр Гарьдын гэх нэг хайрцаг тамхи, шүдэнз, хөөрөг, даалинд нь байсан мөнгийг тоо ёсоор нь хүлээлгэж өгөв – Баярлалаа танд би одоо шууд нээрээ харьж болно тэ хэмээн жижиг бор нүдээрээ баярласан сэтгэлээ нууж чадалгүй очтон асуувал байцаагч – Болно гээд байхад нэг бол эндээ л байгаад баймаар байна уу гээд ихээр инээснээ: Нээрээ чи одоо яаж явах гэж байна? – Харин ээ яажшуу нэг гэрийн бараа хардаг юм байгаа юм. Морь минь ч хаа яваа бол. Эндээс хүргээд өгөх унаа юу байна сурна даа – Одоохон би нэг хүнээс асуугаадхъя гээд өмнөө байгаа утсаа аван дугаарыг нь эргүүлэн цуглуулж эхэлтэл Гарьд гар гэсэн дээр нь бушуухан эндээс гарахгүй бол дахиад яачих ч юм билээ хэмээн тэрүүхэндээ бодоод – Зүгээр зүгээр би өөрөө яаж ийж байгаад аргалаад явчихна. Баяртай хэмээгээд хариу сонсолгүй гараад гүйлээ. **** Саран, Галхүү хоёр тэр шөнөөс хойш улам илүү дотно болж Саран ч Галхүүгийн шөнө бүр оролдох халуун янаглалд татагдсаар. Тэр шөнө бас л хөнжилөө толгой дээгүүрээ нөмөрчихсөн Галхүү Сарангаа энхрийлэн үнсэн чихэнд нь шивнэн байтал Саран гэнэт түүний мөрнөөс татан – Галхүү чи сонсов уу? – Юу билээ хайрт минь – Гадаа морь ирэх шиг – Хар шөнө хэн л байв гэж дээ. Нэг нь л үүгээр давхиа

биз. Чамтайгаа өдөр бүр байсаар би ч дахиад л чамдаа дурлаж байх шиг байнаа – Тийм бололтой чимээгүй болчихлоо. Би ч нөхрөө хуураад нүгэл хурааж байна даа – За сүртэй ш дээ энэ нүгэл бишээ. Гарьдыг чи олон хоногоор зөвхөн архи уугаад л явдаг гэж бодож байна уу? Галхүү амьсгаадан ийнхүү Саранд элдэвийг хэлж байтал гэнэт хаалга онгойх дуулдахад хоёул сандран ухасхийн Галхүү гараа тэмтчин гэрэлээ асаавал Гарьдын нүд тийм гэхийн аргагүй хорсолтой гялалзан тэр хоёрыг харж байх нь тэр ээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…