Нүүр Өгүүллэг “ДУУСАШГҮЙ ТАВИЛАН” өгүүллэг “4-р хэсэг”

“ДУУСАШГҮЙ ТАВИЛАН” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
555

Саран өглөө босон үнээгээ саачихаад илүү гэртээ гал түлэн хөөрүүлж байтал аав нь ороод ирэв. – Миний охин үнээгээ саагаа юу? – Тэглээ ааваа – Аав нь нэг юм асууя үнэнээр нь хэлээрэй – За ааваа хэмээгээд

өөдөөс нь асуусан харцаар харвал Жамсран эрүүний сахлаа нэгэнтээ имчсэнээ – Ээж нь хэзээнээс эхэлж өвдсөн бэ? – Яг хэзээ гэдгийг би сайн мэдэхгүй байна ааваа. Сүүлийн хоёр гурван хоног харин хэвтээд л

байгаа – Аан за аав нь явж ээжийг нь үзүүлчихээд ирье дээ – За ааваа Гарьд хамт явах юмуу? – Гайгүй биз дээ цаадах чинь энд та хэдтэй ханьтай байж байг дээ – За ааваа би одоохон Саран хариугүй хөөрч

байсан сүүгээ самран өрөм тавиад аавындаа орвол ээж нь өвдөлт өгсөн бололтой хөдөлж ч чадахгүй байсанд сандран – Ааваа би мордоод Гарьдыг эмч аваад ир гэж хэлье – Тэгж үз охин минь

хурдлаарай Саран гэртээ орон охиноо аавындаа оруулж өгчихөөд мордох гэтэл ашгүй Гарьд ирж яваа харагдав. Саран амдан өөдөөс нь давхин очвол Гарьд гайхан морьныхоо амыг татаад – Яасан хө зүгээр

үү? – Гарьдаа хурдан яваад эмч аваад ир, ээж өвдөлт өгөөд эхэлчих шиг боллоо – Юу … тиймүү за одоохон хэмээгээд морьныхоо амыг эргүүлэн тоос татуулан давхилаа. Жамсран, Саран хоёр Хүрэлээгийн гарыг барин үүдрүү хяламхийн сууна. Харин хүүхдүүдийг айчихна хэмээгээд Гарьдын гэрт оруулсан билээ. Тэгж, тэгж арайхийн холоос ирэх машины дуу гарахад Саран гарч харвал Гарьд жолоогоо таталгүй давхин ирж байгаа харагдахад Саран гүйсээр гэрт орон – Ааваа ашгүй ирж байна, энэ авч явах юм нь хэмээн бааданд боосон зүйлсийг өгөв Эмч үзлэг хийж дуусаад тэдэнд хандан – Хүрэлээ эгч одоо 7 сартай юм байна тэгэхээр хурдан авч явж төрүүлэхгүй бол бие нь их муу байна яаралтай төв орж шинжилгээ өгөх хэрэгтэй – Юу гэсэн үг вэ? Миний

хань өмнө нь 3 төрсөн эрүүл биз дээ? – Энэ талаар оношилж байгаад ярилцая. Жамсран юу ч ойлгосонгүй Гарьдтай хамьжилцан Хүрэлээг эмнэлэгийн орон дээр хэвтүүлэн хаалгаа хаангуут машин ч тоос татуулан давхив. Эмнэлэгт очоод Хүрэлээгээс шинжилгээ аван тариа тариад төврүү утасдан хагалгаанд бэлдэж байхыг хэлээд дахиад л машиндаа суулган давхив. Хүрэлээ эмэндээ намдсан уу нэгэн бол өвдөлт нь арай гайгүй байвуу унтаад өглөө. Жамсран ч хөлсөө арчин дэргэд нь зүүрмэглэн явсаар. Аймгийн төвийн эмнэлэгт хэл өгсөн болохоор бэлтгэл ажил хэдий нь хангагджээ. Хүрэлээ буухаасаа өмнө Жамсрангийн өөдөөс харан инээмсэглэн – Их л ямбатай хүүхэд ирж байна даа хө – Миний хөгшин бие нь гайгүй юу? – Зүгээрээ хө – Яг юу нь өвдөөд байна? – Мэдэхгүй ээ өөрийн эрхгүй тамирдаад энэ гол өөд цанхайгаад жирэмсэнээс л болж байгаа юм байлгүй – Аан за одоо төрчихөөр гайгүй болно биз дээ хө эмнэлэгээ бараадсан юм чинь учиртай – Нөгөө хэд минь гайгүй байгаа – Гарьдынх байгаа юм чинь зүгээрээ. Саран хаа очиж овоо ажилтай юм алзахгүй чи минь л тайван бай – Тийм дээ, хүүгээ эрт эхнэр авлаа энэ хоёр минь яажшуу амьдарнаа гэж байсан чинь харин ч овоо нүдтэй юм – Тиймээ хө яг аав шигээ хэмээгээд Жамсран инээвэл Хүрэлээ даган инээтэл өвдөв бололтой ёолон ярвайснаа гэдсээ даран Жамсрангийн гарыг чангаар атгав. **** Саран хоолоо хийж байтал хүүхэд уйлхад очин хөхөө гарган хөхүүлэв. Гэтэл ч охин нь мөлхөн ирж өөдөөс нь харан суугаад

ээжийнх нь өвөр дээр хайртай мөөмийг нь хөхөн хэвтэх жаахан хүүхдийг сониучирхан харна. Саран ч Хонгороог мөөмөө харамлан өөдөөс нь харан суух хэдий ч яаж ч чадахгүй байгааг харан инээдээ барьж ядан – Ээжийн охин мөөмөө харамлаагүй биз дээ дүү нь өлсөөд … хэмээн яг л том болсон хүүхэдтэй ярьж байгаа мэт ярин инээгээд гараа сунгавал Хонгороо ч бушуухан ээждээ мөлхөн ирж хөлнөөс нь зууран өндийх гэв. Энэ үед гаднаас Гарьд орж ирэн охиноо хараад өхөөрдөн – Аавын охин аавдаа ир Хонгороо аавыгаа дуудахад ээжийгээ орхин бушуухан мөлхөн очвол Гарьд өргөн үнсээд – Ээж нь аав, охин хоёрт олдохгүй байнаа тэ … хэмээгээд охиноо дээш өргөн тоглон хөдөлгөвөл охин хөл гараа савчин инээхэд завьжнийх нь хажуугаар шүлс нь гоожин Гарьдын хацар дээр буучихав. Тэр хоёрыг харж байсан Саран – Аав, охин хоёр ёстой нэг заваарч байнаа. Ээж яаж байна? – Ээж яахав янзандаа л. Өнөөдөр бас нэг тариа нэмэгдсэн гэнээ – Тиймүү мөд гарах юм болов уу? Аав ядарчихлаа даа – Хэд хоногоос гарч магад юм ярьсан шүү. Харин би аавд ээлжлээд сахъя гэсэн чинь: Зүгээрээ аав нь ээжтэй нь хамт байя чи ар талаа л бод гээд байдаг – Тиймүү … ээжийн онош нь тодорсон уу? – Хотруу явуулсан хариу нь арай ирээгүй байна л гэсэн шүү – Баларсан юм бэ? – Харин тиймээ – Хүү унтчихлаа би хоолоо хийе дээ хэмээгээд Гарьдын хажуугаар хүүг тавиад гал өрдөн аавындаа орвол хоёр охин айл гэрдэж тоглож буй бололтой газраар дүүрэн юм овоолон тавьсан харагдана. Саран ч –

Миний дүү нар өлсөж байна уу? эгч нь одоохон хоол хийлээ. Харин та хоёр тоглож дуусаад бүгдийг нь хурааж гэрээ цэвэрлээрэй – За эгчээ, аав ээж хоёр яагаад ирэхгүй байгаа юм бол хэмээн бага охин нь асуувал Саран өнөөх л хэлдэгээ хэлэв. – Ээж эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юмаа, аав хамтдаа байгаа удахгүй ирнээ – Эмнэлэгт чинь өвчтэй хүн л хэвтдэг биз дээ, ээж минь өвдчихсөн юмуу? – Тиймээ ээж өвдчихсөн. Үүнийг сонсоод хоёр охин нусаа татан – Ээжээ та битгий үх л дээ иииййй … хэмээн уйлцгаавал Саран сандран очиж нус нулимсыг нь арчиж өгөөд – Үхэхгүй ээ … зүгээр л өвдсөн битгий уйлцгаа муу ёр гэсэн хэдий ч өөрийнх нь хоолой зангираад ирэхэд хоолойгоо засан: Эгч нь хоол хийчихээд дуудъя миний хоёр дүү гэрээ цэвэрлээрэй – За … ээжийгээ санаад байнаа иииййй Саяхан л инээн тоглож байсан хоёр охин ээжийгээ өвдсөн гэдгийг мэдээд чимээгүйхэн тоглож байснаа хураан гэрээ цэвэрлэж эхлэв. **** Хүрэлээ хэд дахин шинжилгээ өгч элэгний хавдар гэсэн онош нь батлагдав. Өөрт нь энэ тухай хэлсэнгүй. Хот явж бие нь дийлэхгүй гэсэн болохоор яалт ч аргагүй болж гэрт нь гаргалаа. Хүрэлээг хавдартай гэдгийг ганцхан Жамсран л мэдэж дотроо шанална. Хүүхдүүд нь ээж ирлээ хэмээн хөөрөн хуучин шигээ л энгэрт нь эрхлэх гэтэл Жамсран хориглон – Миний хүүхдүүдээ ээж нь бие нь гүйцэд сайн болоогүй байгаа. Зөндөө эмчилгээ хийлгэсэн болохоор ядарсан иймээс та нар ээжийгээ бага ядраагаарай за – Ааваа ээж үхэхгүй биз дээ хэмээн бага охин нь гэнэт асуусан асуултанд Жамсран давхийн цочин юу хэлэхээ мэдэхгүй хэсэг балмагдан Хүрэлээгийн өөдөөс харвал Хүрэлээ ч мөн энэ асуултын

хариултыг хүлээж буй мэт өөдөөс нь харахад хоолойгоо засаад – Юу гэж дээ, ээж нь удахгүй хуучин шигээ л болоод ирнэ гэж хэлж байхдаа өөртөө тийм ч итгэлтэй биш хоолой гаргахыг Хүрэлээ л анзааран сонсов. Гарьд, Саран хоёр ч ээжийгээ ирсэнд баярлан аавындаа хэсэг байж байгаад гэртээ орцгоов. Саран хоолоо хийхээр гурил зуурч байснаа гэнэт – Гарьд аа чи ээжийг анзаарсан уу? – Юуг нь анзаарах гэж – Ээж их тураад бас ядруу харагдаж байна – Эмчилгээндээ ингэж байгаа гэсээн санаа зоволтгүй – Тэгэхдээ л аав ч гэсэн нэг л сонин байна биднээс нэг юм нуугаад байгаа юм бишүү – Үгүй биз дээ, чи ямар хоол хийж байгаа юм өлсөж байна шүү – Цуйван сэгсэрдэг юмуу. Аавынх ямар хоол идэх юм бол чи асуугаад ир – Ээж гурилтай шөлөө л идэх байх нээрээ би илүү гэрт орж хэдэн ясыг нь жижиглэж өгье – Тэг тэг Саран Гарьдыг гарсаны дараа хоолоо гал дээр тавихаас өмнө аавындаа орвол том охин нь бага дүүгээ тэвэрчихсэн бага охин хажууд нь суун, Хүрэлээ орон дээр цааш харан хэвтэж аав нь хоол хийх гэж байгаа бололтой мах хөшиглөж байв. – Аав ямар хоол хийх гэж байгаа юм би хийгээд өгье – Аав нь харин ямар хоол хийхээ мэддэггүй. Эмч ээжийг нь хайрсан хуурсан, өөх ихтэй хоол идэж болохгүй дэглэм сайн бариарай гэсэн юмаа – Тиймүү манайх цуйван хийж байгаа дүү нар манайд хоол идчихэг. Би та хоёртоо гурилтай шөл хийгээд өгье – Тэгж үз охин минь. Би ч насаараа эхнэрээрээ хоолоо хийлгэж идчихээд өөрөө нэг удаа хоол хийж өгөх гэтэл ямар хоол хийхээ ч мэддэггүй ийм ч нөхөр байх гэж хэмээгээд босон тамхиа асаан гэрээс гарав. Саран ганцаараа үлдсэн хойноо охидуудад хандан – Миний хоёр дүү дүүгээ аваад манайд орж дүүтэйгээ тогло алив хэмээн унтаж байгаа хүүг тэврэн гэрлүүгээ явбал хоёр охин ч баярлан уралдан гүйцгээв. Гэрт ортол аав нь тэднийд Гарьдтай нэгийг ярьсан бололтой сууцгааж байв. Саран Гарьдад – Гарьдаа дүүгээ авч бай би хоол хийгээдэхье. Хоёр охиныг жаахан гарыг нь амрааж охинтойгоо тоглуул гээд нялх дүүгээ өгвөл Гарьд нулимстай нүдээр өөдөөс нь харсан хэдий ч гараа сунган хүүхдийг авсангүй. Саран асуусан харцаар аавынхаа өөдөөс харвал аав нь ч магад хэзээ ч гарч үзээгүй

байх гэмээр дусал том нулимс нүдэнд нь цийлэгнэн харагдахад бүр ч сандран – Ааваа ээж зүгээр биз дээ, би айгаад байна. Сарангийн асуултанд хэн ч хариу хэлсэнгүйд яагаад ч юм муу совин татан түүнтэй зэрэгцэн зүрх нь цээжиндээ багтахгүй оволзож эхэлхэд хүүг орон дээр тавиад бушуухан гэрээс гарав. Саран гэрээс гараад дээш харан уртаар хэд амьсгалж байснаа арай гайгүй болоход аавындаа хоолоо хийж дуусгахаар орлоо. Саран цааш харан хэвтэх ээжийгээ анх удаа харж байгаа мэт удаан харж энэхэн хугацаанд хичнээн турж эгэмнийх нь яс овойн, хавирганууд нь бараг мэдэгдэм болсоныг хараад ээжийгээ маш ихээр өрөвдлөө. Саран аль болох чимээ гарахгүйг хичээн гурилаа элдэж байтал унтаж байгаа хэмээн бодож байсан ээж нь цааш харсан чигтээ аажуухан дуугаар – Сараан миний охин гурилаа жаахан зузаан элдэж өргөн хэрчээрэй аав нь тийм гурилтай шөлөнд дуртай шүү – За ээжээ … та цай уух уу? – Үгүй ээ ээж нь харин чамд хэлэх юм байна – За ээжээ – Наашаа ойртоод суучих нөгөө хэддээ мэдэгдэж болохгүй шүү, бас миний хэлэхийг битгий мартаарай Саран Хүрэлээг гэнэт ингээд ярихад яагаад ч юм захиасаа өгөх гэж байгаа мэт санагдан энэ сацуу нурууных нь голоор хорхой гүйх мэт болж хамаг бие нь арзайгаад ирсэн ч дэргэд нь дөхөн суулаа. – Саран минь чи сайн охин, ээж нь ч насгүй болсон бололтой – Ээж минь яалаа гэж дээ та залуу байна босоод л ирнэ – Үгүй дээ би санамсаргүй эмч, аав хоёрынх нь яриаг сонссон. Ээж нь хавдартай болчихож тэр нь одоогоор манайд эмчилгээ байхгүй хүнд өвчин юм

байх – Ээжээ … – Миний хэлэхийг сайн сонс битгий яриа таслаа. Арай гайгүй тамир орсон дээрээ чамд хэлэх үгээ хэлээд авъя: Аавыгаа сайн харж яваарай. Аав нь хүн харахад л нөмөр нөөлөгтэй бүхнийг чаддаг мэт боловч үнэндээ энэ гэрийн хаана юу байгааг ч мэддэггүй хүн шүү. Шөлтэй хоолонд дуртай. Миний хүү ч адил чанасан мах л гэнэ шүү. Их дураараа хүүхэд юм байгаан. Ямартаа л чамтай сууна гэж зүтгэсээр байгаад сургуулиа хаяад сууж байхав дээ. Үнэндээ бол … гээд Гарьд Жамсрангийн хүүхэд биш гэдгийг хэлж чадсангүй шүлсээ залгисанаа Сарангийн өөдөөс гал нь буурсан нүдээр зөөлөн инээмсэглэн хараад үргэлжлүүлэн: Аав нь намайг ийм өвчтэй гэдгээ мэдээгүй л гэж бодож байгаа байх. Тиймээс мэдээгүй чигээр нь л байя, энэ зөвхөн чи бид хоёрын нууц шүү. Хоёр охин дүүгээ өөрийн охин шиг л санаж анхаарч яваарай миний охин. Ишш энэ нялх амьтан л эхийгээ ямар хүнийг ч мэдэхгүй хоцрох нь дээ хэмээгээд санаа алдан ханиаж эхлэв. Сүрэн Хүрэлээг ханиахад өгөх эмийг нь өгөөд арай тайвширан унтсан хойно нулимсаа барьж дийлсэнгүй сая л Жамсрангийн байгаа байдал, Гарьдын уйлсан байсныг мэдэн өөрөө ч нулимсаа барьж дийлсэнгүй гэрээс гарав. Гарахдаа үүдэнд Жамсрантай мөргөлдөн алдан зогсоход Жамсран Сарангийн уйлсан нүдийг хараад сандран ХҮРЭЛЭЭ гэсээр гэрт орвол Хүрэлээ орон дээрээ өөдөөс нь тэрүүхэндээ инээмэр аядан хэвтэж байхыг хараад өмнө нь очин гараас нь атган байснаа тэсгэлгүй уйлчихав. Хүрэлээ нөгөө гараараа Жамсрангийн толгойг илбэн – Хань минь чамдаа баярлаж явдаг шүү. Би чамтай суусандаа хэзээ ч харамсаж байгаагүй. Чи минь надад амьдрал, хайр хоёрыг харамгүй мэдрүүлсээн. Надад одоо ингээд явахад харамсах юм алга. Ганцхан хүүхдүүд минь л дэндүү жаахан байна даа – Чи минь юу ярина вэ, хаашаа явна гэж … үгүй би чамайг явуулахгүй – Би бүгдийг мэдсээн. Сая охинд ч хэлэх үгээ хэлчихлээ. Одоо чи минь ухаантай бай тэгэхгүй бол охидууд минь айчихна – Үгүй, үгүй би сонсмооргүй байна. Чамайгаа өөрөөсөө түрүүлж явуулчихаад би яаж амьдрах юм би … чадахгүй – Чадах ёстой гурван хүүхдийнхээ төлөө чи минь чадах ёстой … би … Хүрэлээ үгээ гүйцээж чадалгүй ханиаж эхлэв. Жамсран

сандран эмэн дундаас нь тайвшируулах өвчин намдаах эмийг нь олон амыг нь ангайлгавал шүд нь зууран таталт өгсөн байсанд эмчийн хэлсэний дагуу халбагаар арайхийн зуусан шүдийг нь тавиулан нээгээд дуслаар эмээ дусааж эхлэв. Гарьд, Саран хоёр ч орж ирж таарсан тул гурвуул татсан хөл гаранд нь массаж хийн илбэж байтал ашгүй тавигдан Хүрэлээ шүлсээ залгихад сая тайвширан дэргэдээс нь холдоцгоолоо. **** Саран өглөө босон тогтмол хийдэг ажлуудаа хийчихээд гэртээ орвол Гарьд босоогүй л байв. Галаа түлэн цай үйж байтал охин нь сэрэв бололтой яраглан уйлагнахад хөхүүлэн буцаж унтуулаад аавындаа оров. Аав нь бас л нойргүй хоносон бололтой ээжийнх нь дэргэд суугаагаараа үүрэглэн байснаа хаалга онгойх чимээнээр цочин сэрээд суниан хөшсөн биеийнхээ чилээг гаргаад нэгэнтээ эвшээсэнээ Хүрэлээг харвал Хүрэлээ өөдөөс нь харан хэвтэж байлаа. – Ааваа та орондоо ороод унтахгүй дээ – Зүгээрээ ээжийг нь нойрондоо биед нь хүрчих болов уу гээд – Нэг шөнө ч гэлээ Гарьдаар сахиулж та бүтэн унтахгүй бол та ч бас өвдчих вий дээ – Өө би хамрын ханиад ч хүрч байгаагүй хүн ер дажгүй. Цаадах чинь нойртой юм чинь шөнө аягүй л бол мэдэхгүй зүгээр Хүрэлээ тэр хоёрыг гал нь буурсан нүдээрээ харахаас өөрийг хийж чадахаа байжээ. Гэдэс нь усаар дүүрч яг л хэзээ мөдгүй төрөх гэж байгаа аятай болж, арьс тэр ч бүү хэл нүднийх нь өнгө хүртэл ногоорсон харагдана. Саран цайгаа сүлэхээс өмнө ээжийнхээ аяганд аван халбагаар бүлээсгэн амруу нь хийвэл Хүрэлээ юу ч хэлж чадахгүй ч асар их хайр талархал шингэсэн харцаар өөдөөс нь харан нулимс нь л урсан хэлэх бүхнээ хэлэх шиг. Саран аавдаа цай барин байтал төрөөд удаагүй бага дүү нь уйлагнахад очин яг л өөрийн хүүхэд аятай хөхүүлэн унтуулав. Хүрэлээ Сарангийн энэ бүх үйлдлийг харан амьсгаадан хэвтэнэ. Тийн байтал Гарьд ч ороод ирэв. Гарьд ээж дээрээ очин зулайг нь үнэрлээд нэгэнтээ санаа алдсанаа – Ааваа би сум орчихоод ирье – За явах ажил гараа юу? – Тиймээ ээжийн эмч намайг өнөөдөр ирээрэй гэсэн – Өө тиймүү хоёулаа хамт явдаг юмуу даа – Та ядрахгүй байна уу уг нь ч юу байхав дээ – Тиймээ аав нь бас очиж өвчнийх нь шинж тэмдэгийг хэлдэг

юмуу анзаарч байгаарай гэсэн юмсан. Миний охин зүгээр үү? хэмээн Сарангийн өөдөөс царайчлангуй харвал Саран – Тэг тэг бид хэд зүгээрээ – Тэгвэл эртхэн мордчихоод ирье хэмээгээд гэрээс гарав. Жамсран, Гарьд хоёр давхисаар сумын төвийн эмнэлэг хүрч эмчтэй ярилцан сууна. – Хүрэлээ эгч хэр байна? – Гэдэс нь улам л томроод байх юм дүү минь – Би уржигдар очиход хэмжсэн тойрог нь нэмэгдэж байна уу? – Нөгөө уяагаар чинь үзэхэд гайгүй шүү л байх шиг байсан даа – Ишш ах минь их нарийн үзэх хэрэгтэй дээ – Ээж минь босож ирэх үү? хэмээн Гарьд гэнэт асуувал Жамсран эмч хоёр өөдөөс нь яг юу гэхээ мэдэхгүй харцаар зэрэг харвал Гарьдын нүдэнд нулимс хуран гүрээнийх нь судас төвхөлзөн харагдав. – Гарьд минь би одоо үнэнийг хэлье. Хүрэлээ эгч найдваргүй болсон. Жамсран ах нэг хоног ч гэлээ харж явъя гээд амь тариа хийж байлгаад байгаа. Үнэндээ тэр хүн ч бас их зовж байгаа. Шууд хэлэхэд нэгэнт найдваргүй болж босож ирэхээсээ өнгөрсөн болохоор хэдий болтол та нартаа царайгаа л харуулах гэж амьд хэвтэхийг би ч мэдэхгүй байна. – Тэгээд !!! – Уучлаарай одоо явуулсан нь өөрт нь илүү амар байх … энэ үгийг удаанаар зөөж хэлж байхдаа эмч нь ч тэр Жамсран ч тэр Гарьдыг юу гэх бол гэх шиг чимээгүй харан хүлээв. Гарьд үүнийг сонсоод гараад гүйчихэв. Жамсран, эмч хоёр өрөөнд хоёулахнаа үлдсэн хойно эмч Жамсранд хандан – Жамсран гуай би танд эмнэлэгээс гарахад л хэлж байсан та өөрөө харж л байгаа биз дээ – Тиймээ гэхдээ би шийдвэр гаргаж үнэхээр чадахгүй байна … хэмээгээд хэнгэнэтэл санаа алдвал эмч босон мөрийг нь алгадан тайвшируулаад – Ойлгож байнаа ах минь. Та нар сайн байсаан Хүрэлээ эгч лав баярлаж байгаа. Үнэхээр зүрх сайтай хүн тулдаа өдий болтол ингээд тэсээд байгаа юм шүү дээ – Тэгээд ахынх нь ухаан хүрдэггүй ээ явуулна гэхээр яаж? Гэтэл ч гаднаас Гарьд ороод ирэв. Гарьд чимээгүй доош харан шал ширтэн сууна. Тэгж, тэгж сая нэг толгойгоо дээш өргөн шийдэмгий харцаар эмчийг харан аавынхаа өөдөөс харвал Жамсран дальдчин харц бууруулав. – Та юу гэж бодож байна ааваа? – Аав нь үнэхээр шийдвэр гаргаж чадахгүй байна. Ээжийг нь харахаар өрөвдөөд байх юм дүү

нарыг нь харахаар бас өрөвдөөд байх юм. Ямартаа чамайг эмчтэй уулзана гэхээр чинь хамт ирье гэсэн минь энэ юм шүү дээ – Тэгвэл миний гаргасан шийдвэрээр ээжийг шийднэ гэсэн үгүү? – Тиймээ хүү минь чи айлын том хүү аав нь үнэхээр чадахгүй юм байна – Бүх хариуцлагыг намайг хүлээ гэж байгаа юм биз дээ. За яахав тэгвэл би зөвшөөрч байна. Энэ шийдвэрийг гаргах гэж би зөндөө бодлоо үүнээс өөр зам байхгүй гэж ойлголоо мөн үү? – Хатуу ч гэлээ тиймээ дүү минь. Би одоохон түр хүлээж байгаарай та хоёроор гарын үсэг зуруулъя гээд өрөөнөөсөө гарав. Гарьд чичирсэн гараа атган хөлөө займчин бодол болон сууж байснаа – Энэ шийдвэрийг хожим дүү нарт зөвөөр ойлгуулаарай – Тэгнээ хүү минь, чи минь аавдаа ямар их нөмөр хань болж байна гээ. Эмч ч удалгүй хуудас цаас барин орж ирээд Жамсран, Гарьд хоёрыг гарын үсэг зуруулаад – Та хоёр минь зөв шийдвэр гаргалаа. Хоёр гурван хоногоос бид танайд очье – Эмчээ ийм хурдан уу? – Удах тусмаа л ээж нь бүр их зовно гэдгийг ойлгол доо дүү минь … Гарьд эмчийн үгийг дуусгалгүй өрөөнөөс нь гарчихав. Жамсран ч гараад ирвэл Гарьд аль хэдий нь мориндоо ташуур өгөн тоос татуулан гэрийн зүг хөдөлсөн харагдахад Жамсран ч мөн морио зөнд нь орхин яарамгүй гэрийн зүг хөдөллөө. Хүрэлээ тэр өдөртөө урд урдахаасаа бүр дээрдсэн мэт бүх хүүхдүүдээ тойруулан эхийн хайр шингэсэн нүдээр харан ач охиноо хүртэл нүдээрээ хайж байгааг Жамсран ойлгон үнсүүлэн бүгд Хүрэлээг тойрон суун салах ёс хийцгээв. Салах ёс хийж байгааг Жамсран, Гарьд хоёр л мэдэж байгаа бөгөөд бусад нь ээжийгээ мөдхөн хуучин шигээ босоод ирнэ хэмээн дор бүрнээ шуугилдан тэрүүхэндээ хөөрнө. Хүрэлээгийн амьсгал бүр дээрдэн амьсгаа нь тасалдаад ирэх мэт гэнэт тэднийг цочтол сонин дуугарахад хүүхдүүд нэг их анзаарсангүй Саран бондгосхийтэлээ цочин охиноо энгэртээ тэврэн Гарьдын өөдөөс айсан нүдээр харвал Жамсран нулимсаа барьж дийлсэнгүй Саранд хандан – Миний охин дүү нараа аваад гэртээ орж бай. Ээж нь явж байх шиг байна – Яанаа тиймүү … ээжээ … гээд өөрийн эрхгүй эхэр татан уйлбал Гарьдын удаах дүү нь зөнгөөрөө мэдэн ЭЭЖЭЭ хэмээн орилон иртэл хоёр дүү нь даган уйлцгаав. Саран охиноо

нэг гартаа тэврэн, Гарьдын бага дүүг нөгөө гартаа тэврэн хоёр дүүгээ дагуулан гэртээ орон нөгөө дөрөвийгөө элгэндээ тэврэн уйлсаар. Гарьд ээжийнхээ толгойг түшин нулимсаа унагахгүйг хичээнэ Жамсран харин гарыг нь атган: Хүрэлээ би ийм сайхан, сайн эхнэртэй байсан азтай хүн шүү. Би чамдаа хайртай. Тэр цагт би чамайгаа хүлээж байгаарай гээд орхиод явж байсан бол одоо чи намайгаа орхиод явах нь дээ. Очсон газраа хүлээж байгаарай, би заавал чамайгаа олоод очноо … гээд үнсэхээр урагш тонгойход Хүрэлээгийн хоёр нүдээр зогсолтгүй нулимс урссаар нэгэнтээ эхэр татаад амь.сгал хур.аалаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *