
Гарьд хэрхэн Саранг эргүүлэх талаар өөртөө л төлөвлөгөө зохиож өдрийг бардаг болов. Хүүгээ нэг л бодлогширонгуй болсоныг Жамсран хараад нэг өдөр хүүтэйгээ тарваганд явъя хэмээгээд дагуулан явж
байхдаа ийнхүү асуув. – Миний хүү одоо том болж байна аавтайгаа ярих юм байна уу? Гарьд аав нь гэнэт ийнхүү асуухад бодлыг нь мэдсэн мэт санагдан тэрүүхэндээ ичсэн ч бушуухан биеэ барин –
Зүгээрээ ааваа – Үгүй л байна даа, арай ямар нэг дэмий юм сонссон юм биш биз? – Юу сонсох гэж ааваа, хэн намайг тоож юм ярих билээ дээ. Хэдэн малынхаа майлалдахыг л өдөрт сонсож байна хэмээгээд
инээвхийлбэл Жамсран сая санаа нь амран – Тэгвэл миний хүү дурлачихаж дээ – Үгүй … үгүй ээ ааваа юу гэж тийм юм байсан юм хэмээгээд мориндоо ташуур өгөн давхивал Жамсран чангаар инээн
хойноос нь гүйцэн ирээд – За ааваасаа юундаа ичдэг юм. Аав нь ч гэсэн бага залуудаа ээжид нь дурлаад яг л чам шиг байлаа – Тийм гэж үү? – Тэгэлгүй яадаг юм, энэ бол хүний амьдралд байдаг л зүйл – Ааваа би

нэг юм хэлж болох уу? – Мэдээж – Үнэндээ би Чадраа гуайн охинтой суумаар байна – Өө за бүр ийм дээрээ тулчихсан уу? – Аанхан би заавал эхнэрээ болгож авмаар байна – Ямар охин нь билээ, арай … – Аанхан манай нөгөө ангийн охин Саран – Аав нь мэдэх биш. Хүлээж байгаад алдав аав нь өөр юу хэлэхэв дээ хэмээгээд өөр ярих юмгүй гэсэн мэт урагш харан шогшуулан явав. Гарьд аав нь өөрийг нь тоон ийнхүү ярьж байгаад хөөрөн бүр ч том хүн болсон хэмээх бодолдоо бат итгэн эмээл дээрээ улам намбайн суугаад араас нь мөн л шогшуулан давхилаа. **** Саран хэд хоног Гарьд үзэгдэхгүй байсанд яагаад ч юм сэм харуулдаад байгаагаа мэдэн бодлоосоо айх ч шиг ичих ч шиг болоод ирэв. Гарьдын жижиг хэдий ч зальжин нүд, шууд ил зан нь түүний сэтгэлд хурган нуугджээ. Тэрээр сэтгэл нь нэг л хоосрон үг л дуугарвал хэнд ч юм гомдлон уйлчих гээд байсан тул бушуухан саванд байсан усаа асгаад усанд явахаар яарамгүй алхан алсыг ширтэн санаа алдан явсаар худаг дээр ирэв. Очтол Гарьд байсангүй. Яг л энэ мөчид газар суун тусан цурхиртал уйлж гарав. “ Гарьд аа чи яагаад зүгээр байсан миний сэтгэлд ингэж түрэмгий орж ирчихээд алга болчихож байгаа юм бэ. Би чамд ямар гэм хийлээ гэж энэ вэ. Би одоо яах ёстой юм бол. Хүнд дурлана гэдэг нь энэ юм байх даа…” гэнэт морин төвөргөөн сонсогдох шиг, бушуухан толгойгоо өргөн харвал яах аргагүй Гарьд нь гэрийнх нь зүгээс ирж байгаа харагдахад бушуухан босон нулимсаа арчин үсээ арагш илбэн засаад дээлийнхээ хормойг
гөвөн нүүрэнд нь баярын мишээл тодроод ирэхэд тэрийгээ нууж чадсангүй харуулдан хүлээв. Гарьд ч морьноосоо үсрэн бууж тушаад гүйх гэснээ алхаа нь удаашран намбайн алхсаар Сарангийн дэргэд хүрч ирэн – Сайн уу? яасан уддаг юм бэ, танайд зөндөө хүлээлээ – Сайн сайн уу … тиймүү би саяхан л усанд явсан – Чамайг өвөө чинь усанд түрүүн явсан ирэх болж байгаа гэхээр нь хүлээгээд байлаа байдаггүй айлаа ш дээ – Юунаас … яах гэж? хэмээн утгагүй зүйл асууснаа доош харвал Гарьд гараас нь хөтлөн – Эхнэрээ аваачихаар аавтай ирсэн. Аав танайд хүлээж байгаа – Юу !!! ийм хурдан уу. Чи яагаад алга болчихов оо – Чамайг эхнэрээ болгож авах гээд гэрээ барьж бэлдэх гээд л – Аан … Энэ үеэр гэрт Жамсран Чадраа гуайтай хуучлан сууна. – Үгүй Жамсран минь ингэж болно гэж үү? – Би юун төлөө таныг мэдэх билээ. Энэ хоёр минь нэгэндээ хайртай ханилж сууна гээд ярьцгаачихсан юм билээ – Өө бүр тийм дээрээ тулсан юм дагуу. Даанч Гарьд хүү үзэгдэхгүй миний охин бодлогшироод сэм сэм санаа алдаад байдаг болчихсон юмаа. Би ч Хүрэлээ та хоёрыгоо мэдэх юм хойно аваад явдаа – Дараа энэ хоёрыгоо жаахан учир зүйгээ олоод том болоод ирэхээр нь албан ёсоор гуйж хурим найрны асуудлаа яръцгаая болж байна уу – Юу гэсэн үг вэ энэ чинь. Хэдий эцэг нь байхгүй ч би гэж хүн байна. Бэр гуйсны ард явуулнаа. Болуул бэрээ болгоно болохгүй бол төрхөмд нь буцаана гэсэн үгүү! – Үгүй дээ яалаа гэж би л мунгинаад буруу зөрүү ярьчихлаа
– Ямартаа ч өнөөдөртөө яв би охиноо өгч явуулахгүй Жамсран буруу ярьсандаа бантан хүүгээ ирэхээс өмнө гэрээс гаран харуулдан зогстол Гарьд хувинтай ус барьчихсан охин хажууд нь морийг нь хөтлөн зэрэгцэн ирж яваа харагдахад: Ингээд нэг л өдөр хүү минь том эр хүн болж эхнэр авах гээд явж байдаг. Ай цаг хугацаа гэж … аав нь ёс төртэй ирж бэрээ гуйж авнаа. **** Хаврын хавсарга шуурсан нэг шөнө мотоцикл шороо босгон давхин хурдална. Гарьд, Саран хоёр тэр өдрөөс хойш байнга уулздаг болсон билээ. Нэг өдөр болзоот газраа Саран түрүүлэн ирж Гарьдыгаа хүлээнгээ харуулдан сууна. Ингээд нэг л өдөр айлын эхнэр боллоо гэж үү би итгэж чадахгүй байна. Өвөө яагаад намайг зөвшөөрөхгүй байгаа юм бол. Тэгэхдээ Гарьдын итгэлтэй, түрэмгий зан намайг улам л өөртөө татаад байх юм. Ээж хурдан ирээсэй. Ээж ирж байж л намайг ойлгож өвөөг ятгаж чадна даа. За харьдаг ч юмуу даа уг нь өнөөдөр өвөө төв явчихсан би гэртээ ганцаараа байгаа юмсан. Саран урамгүйхэн ийнхүү бодоод харихаар өндийтөл Гарьд ирж яваа харагдахад өөрийн эрхгүй баярласан сэтгэлээ нууж чадсангүй. – Удаан хүлээсэн үү харин ирж явтал нэг ажил гараад – Үгүй дээ саяхан ирээд хэмээн худал хэлэн алхтал Гарьд мориноосоо буун зэрэгцэн алхангаа гараас нь хөтлөөд авахад Саран цочин гараа таттал Гарьд тавьсангүй – Саран минь чи надаас сэтгэлээ хувиргахгүй бол би хэзээ ч хувирахгүй ээ. Би шийдсэн хичээлдээ явахгүй сургуулиас гарлаа, чамтай л хамт байвал ном сураад ч яадаг
юм – Мэдэхгүй ээ Гарьд минь би үнэндээ бүр юугаа ч мэдэхгүй байна. Өвөө яагаад зөвшөөрөхгүй байгааг ч ойлгохгүй байна – Зүгээр дээ хө хоёулаа сайхан амьдраад жаахан хүүхдүүд биш болсон гэдгээ харуулчихад л болно – Тэгж чадах болов уу? – Чадалгүй яадаг юм чи ч мал мэднэ би ч мал мэднэ. Хоёулаа мэдэх юм чинь сургуульд сурч яадаг юм Саран хариу хэлсэнгүй. Тэд явсаар гэрт нь ирлээ. Гарьд гэрт ороод хүн байхгүйг мэдэн хэзээний нөхөр нь болсон аятай хоймор нь гарч завилан суугаад Саранг харан – Өвөө хаачив – Өвөө төв явсан – Тэгвэл өнөөдөртөө ирэхгүй нь ээ – Аанхан хэмээгээд Саран улайгаад ирсэн хацраа гараараа дарсанаа гал өрдөн хоол хийхээр бэлдэж эхлэв. Гарьд Саранг хоол хийх хооронд арагш хэвтэж байгаад нэг мэдэхнээ унтчихсан байв. Хэн нэг нь тохойноос нь татан дуудахад өвөө нь ирчихэж хэмээн бодон бушуухан сэрэн нүдээ нухлан харвал харин Саран – Гарьд аа хоол болчихлоо хоолоо ид – За хө, нам унтчихсан байна ш дээ, ямар сайхан унтав аа – Харин чи хурхираад л байсан – Тиймүү хэмээгээд инээхэд Саран ч мөн инээгээд аягатай хоолоо барин зэрэгцэн суув Хоолоо идэх хооронд хэн хэн нь юм дуугарсангүй. Гарьд шийдсэн бололтой сая нэг дээш хараад – Саран минь чи надтай гэрлэнэ биз дээ? – Мэдэхгүй – Юу мэдэхгүй гэж. Би чамайг хардаг болоод удаж байна – Өвөө л мэдэх байх даа хэмээн сулхан дуугарвал Гарьд шийдэмгий аргагүй зальжин нүдээ жоотойлгон хоолойгоо засан
цэх суугаад – Би шийдсэн чи миний эхнэр бол. Өвөө яахав хүүхэдтэй болчихвол үгүй гэхгүй биз – Хүүе яаж болдог юм, би юу ч мэдэхгүй ш дээ – Зүгээрээ хө би мэдэж байна. Өнөөдөр бид хоёрыг тэнгэр ивээж байгаа юм бишүү Саран хариу юу ч дуугарсангүй хоол идсэн аягаа угаахаар хаман бослоо. Гарьд гарч бие засчихаад орж ирэн – Алив хө надад айраг хийгээд өг – Яанаа чи яг хөгшин хүн шиг хө … хө л гээд байх юм – Яадаг юм угаасаа эхнэр нөхөр хоёр чинь ингэж ярьцгаадаг биз дээ – Нар буучихлаа чи харихгүй юмуу? – Чи ганцаараа хонож чадах юмуу? – Ямар анх удаагаа хонож байгаа биш тэгээд ч хотондоо байж – Намайг явуулчихаад хэнийг ирүүлэх гээд байна чи – Яанаа арай ч дээ чи намайг юу гэж бодсон юм хэмээн Саран уурлан гарах гэтэл Гарьд амжин гараас нь барин – За тоглож байхад юун сүртэй юм. Тэгвэл ингэе хоёулаа дэмбээдье. Хэрэв чи хожвол би явна, харин би хожвол хононо болж байна уу Саран дахиад л хариу хэлж чадсангүй дэмий л хийх юм байхгүй байсан ч гэр дотроо хийх юмаа олж ядан байснаа гэрийн хананд байгаа бүлүүрээс саванд айраг хийн ширээн дээр тавиад – За яахав болж байна. Харин хожигдвол хэлсэндээ шүү – Тэгнэ тэгнэ – Булхайцахгүй шүү – За юу гэж дээ би чинь эр хүн – Аа тэгээд л онгирдог юм – За эхлэх үү Ингээд Гарьд, Саран хоёр дэмбээдэж эхлэв. Саран хаа очиж сайн дэмбээддэг нь Гарьдыг багагүй сандаргав. Ана мана үзсээр сая нэг Гарьд цацан орилон босож ирсэнээ гэнэт санаа нь зовон буцан суусан ч инээдээ нууж чадсангүй. – За эхнэр минь ийм
л байна дааа – Чи … чи булхайцчих шиг л болсон доо – Үгүй дээ би хэлсэн шүү би эр хүн гэж, арай ч булхайцлаа булхайцлаа гэхэд чам дээр тэгж нүдний булай болохгүй ээ зүгээр – Энэ тэгээд л нэг их онгирдог юм Гарьд инээд алдан айрагнаас өөртөө хийн уугаад гадагшаа гарав. Тэрээр гадаа гараад шөнийн сэрүүн салхийг цээж дүүрэн амьсгалаад хэсэг зогсож байгаад буцан гэрт орвол Саран түүнд газар ор зассан байсанд олон ч юм ярилгүй гутлаа тайлан унтахаар хэвтэв. Гарьд орондоо орсон ч унтаж чадахгүй хөрвөөнө. Галын бөхөөгүй түүдэг зүүн орон дээр цааш харан унтах Саранг гэрэлтүүлэн түүнийг ийнхүү нойрыг нь хулжаах аж. Саран ч гэсэн буруу харан унтаж байгаа мэт хөдлөлгүй хэвтэж байгаа ч бас л унтаагүй аж. Чангахан ч амьсгалж чадахгүй яагаад ч юм сэрвэлзэн хэвтэнэ. Гарьд босож суун, буцаж хэвтэн нааш цааш эргэж байснаа шийдэв бололтой босон цааш харан хэвтэх Сарангийн хажуугаар дээш харан хэвтэж байхдаа зүрх нь амаар нь гарах нь гэлтэй оволзоно. Гарьд гараа алдлан Сарангийн толгой тушаа аваачвал Саран ч хэсэг хэвтэж байгаад нойрмоглон хөрвөөхдөө Гарьдын өөдөөс харан хэвтэв. Хэн хэнийх нь амьсгал шүргэлцэх тэр агшинд Гарьд тэсгэл алдан толгой доогуур нь оруулсан гараараа тэврэн өөртөө ойртуулан зулай дээр нь үнэрлэбэл Саран эсэргүүцсэнгүйгээр үл баран цээжинд нь наалдан санаа алдав. Энэ учиралаас хойш Гарьд, Саран хоёр улам ч дотносон
ойртож билээ. Одоо бол Сарангийн гэдсийг хэн ч харсан мэдэгдэхээр болсон тэр үед өвөө нь Жамсрантай уулзахаар очив. – Жамсран минь охин хэзээ мөдгүй төрөх нь – Тиймүү би ойрд танайхаар очиж амжсангүй – Одоо нэгэнт ийм болсон юмыг би яалтай билээ – Ойлголоо таныг Хаврын хавсарга шуурсан нэг өдөр мотоцикл шороо босгон давхин хурдална. Гарьд давхисаар ард нь Саран ёолсоор сая нэг сумын эмнэлэгт хүрэв. – Гарьд аа би тэсэхгүй нь ээ … ааа хэмээн Саран тэнхээгээрээ орилбол жижүүр эмч Гарьдтай хамжилцан хоёр талаас нь түшсээр төрөх өрөөнд оруулав – Та хоёр чинь мэддэггүй юмуу хэзээ байталаа жирэмсэн хүнийг ингэж тэгээд бүр мотоциклоор авчирч байсан юм хэмээн уурсангүй хэлбэл Гарьд хөлсөө арчин – Эмчээ Саран үхэхгүй биз дээ, байж ядтал өвдөж байгаа бололтой тэсэхийн аргагүй орилоод ёолоод байхаар нь – Тэгэлгүй яадаг юм … за гар гадаа хүлээж бай. Төрнө гэдэг тийм амар гэж бодоо юу хэмээгээд Гарьдыг гаргав. Гарьд эмнэлэгийн байранд ганцаараа яах учираа олохгүй үсээ барин алхална. Сарангийн дуу шөнийн харанхуйг цочоох мэт орилсоор. Тэгэх бүрт нь Гарьд сандран хоёр гараа барин төрөх өрөөний хаалганд очин чихээ наан чагнана. Саран цочтол нэгэнтээ чанга орилоод түүнтэй зэрэгцэн нялх хүүхдийн уйлах дуу хадахад Гарьд ч газар суун тусан эхэр татан уйлах нь тэр. **** Гарьдынх Жамсрантай хаяалан буув. Саран хаа очиж ажилтай тул Хүрэлээг юухан хээхэнд гар хүргэхгүй бүгдийг амжуулах аж. Хүрэлээ 4 дэх хүүхдээ төрүүлэхээр их л ядруу харагдана. Жамсран, Гарьд хоёр хурдны адуу авахаар гэрээс гаран гурав дөрөв хонов. Нэг өдөр Саран охиноо унтуулчихаад үнээгээ саахаар гараад иртэл Хүрэлээ харагдсангүй. Нэг их ч юм бодсонгүй үнээгээ саачихаад илүү гэртээ оруулан гал өрдсөн тогоондоо хийчихээд гэртээ ортол охин нь сэрчихсэн дээш харан хуруугаа оролдон хэвтэж байв. Саран охиноо өхөөрдөн үнсээд бүсэлж тогтоосон бүсээ тайлан Ээжийн мундаг охин сэрчихсэн үү … айгаагүй биз дээ. Ээж нь үнээгээ саачихаад ирлээ. Аав нь яасан удаж байнаа … охиноо зөндөө санаж байгаа байх даа хэмээтэл охин нь өөдөөс нь гараа сарвалзуулан амруу нь хийн хөлөө тийчлэхэд Саран өхөөрдөн хөхөө гарган хөхүүлэв. Саран охиноо тэврэн илүү гэрт орон сүүгээ хөөрүүлэн
гаргаад аавындаа оров. Тэднийг яваад ортол Хүрэлээ орон дээр хэвтэж байснаа – Өө миний хоёр охин ороод ирэв үү. – Тэглээ ээж, манай хоёр өнөөдөр ирэх үү? – Уг нь тэгэх л ёстой. Би ч өмнөх хэд дээрээ гайгүй байсан энэн дээр л бүр ядраад, бие өвдөөд байх юм сонин юмаа – Аргагүй ээ ээжээ, би хоол хийгээд өгье ямар хоол хийх вэ – За тэгдээ, миний охин ч нялх бага гэлтгүй сүрхий ажилтай юм, их л хань болж байна даа хэмээн амандаа бувтнаад том охиндоо хандан: Ээжийн охин Саран эгчдээ тусал хэмээтэл Гарьдын дараагийн дүү охин годхийн босон түмпэн сав авч өгөв. Саран бушуухан цай чанан гал дээр яс чанан шөлөнд нь гурил хийхээр зууран элдэнэ. Охин нь хоёр дүүтэй нь тоглон түүнийг анхаарахгүй байсанд инээмсэглэн гурилаа хэрчиж байтал гадаа нь морьд янцгаах нь тэр. Дүү нар нь ч уралдан аав ирлээ, ах ирлээ хэмээлдэн гэрээс гүйлдэн гарцгаав. Саран мөлхөж байгаа охиноо тэврэн – Аав нь ирлээ миний охин хэмээгээд ээжрүүгээ харвал ээж нь унтаж байсанд гэрээс мөн гарлаа. Жамсран түрүүлэн бага охиноо тэврэн араас нь Гарьд мөн охиноо тэвэрсээр гэрт орцгоов. – Та хэд минь сайн уу? Жамсрангийн дуунаар Хүрэлээ нүдээ нээснээ ёолсоор орноос босох гэв. Саран очиж түшин босготол Хүрэлээ том гэдэсээ тулан – Сайн явж ирцгээв үү? – Чи минь өвдөөгүй биз наад царай чинь хэмээн Жамсран Сарангийн барьж өгсөн цайг аван хэлбэл Хүрэлээ – Зүгээр дээ хө, ядарсан биз хоолоо ид. Охин харин мэдсэн юм
шиг сайхан шөл хийж. Явсан ажил бүтэмжтэй юу – Тэглээ миний хүү ч том эр болжээ – Аав би өрхийн тэргүүн болсон шүү хэмээн Гарьд хоолойгоо засан хэлбэл Саран хажуунаас нь нудчив. – Тээр харж байна уу … надтай ингээд л яваад байгаа хүн дээ хэмээн чангаар инээд алдан хэлбэл Хүрэлээ ч нөхөр, хүү хоёроо хараад инээмсэглэн хоолоо идэв. Хооллож байх хооронд нь Гарьдын охин аавыгаа санасан бололтой өвөр дээрээс нь буусангүй. Саран аавыгаа хоолыг нь идүүл хэмээгээд охиноо автал охин уйлагнасанд Гарьд – Зүгээрээ аавыгаа саначихаж. За бид гурав гэртээ орлоо – Тэгдээ ядраа биз Гарьд, Саран хоёр гэртээ орон Саран гал өрдөн суутал Гарьд өмсөж явсан дээл хувцасаа тайлан тавиад охинтойгоо тоглож гарав. Охин ч аавтайгаа тоглон байснаа өвөр дээр нь унтаад өгөв. Гарьд охиноо орон дээр тавиад – Сараан охин намайг зөндөө саначихаж ээ – Харин тэгжээ, даанч чамайг байхгүйд их л томоотой байсан юмаа – Арай чи аавыг нь байхгүйд охиныг минь загнасан юм биш биз – За юу гэж дээ, миний охин чинь сайн охин. Эгч нар нь хараад эдэнтэйгээ тоглоод намайг бараг тоодоггүй юмаа – Аав нь ч охиноо зөндөө санаж ирлээ. Охин ч яахав санасан байна харин энэ эхнэр намайг санасан юм болов уу? хэмээгээд нүднийхээ булангаар Саранг харвал Саран – Харин эхнэр чинь ч бас санасан юм шиг байна лээ – Тиймүү тэгээд яагаад тоохгүй байгаа юм бол – Мэдэхгүй – Аан юу гэнээ тэгвэл хэн мэдэх юм хэмээгээд Гарьд Сарангийн гараас татан тэврээд авав. Саран ч үнэхээр Гарьдыг санасанаа ингэхэд л мэдэж билээ. – Гарьдаа байз л даа, чамд хэлэх юм байнаа – Дараа болоо эхнэрээ санаад ирж байхад худлаа булзааруулаад байхгүй шүү та – Гарьдаа ээжийн бие барагтай байнаа – Яаж байна? – Их л ядраад юм л бол ёолоод байх болсон – Тиймүү энэ дүү ч ээжийг их ядрааж байна даа. Одоо хэзээ төрөх юм бол – Хугацаа нь уг нь нилээн л дөхсөн байх ёстой – Өөрөө олон төрсөн тэгээд нялх хүүхдүүдтэй болохоор тэгж байгаа юм болов уу? – Үгүй байхаа, аав нэг явж үзүүлсэн нь дээр байх даа – За тэрийг аав мэдэх байлгүй … унтая би үнэхээр их ядарлаа Нөгөө гэрт Жамсран Хүрэлээг тэврэн мөн л орондоо хэвтэнэ. Хүрэлээ унтахаар хэвтсэн ч шөнөжин ёолсоор хонов. Жамсран эхлээд
ёолох бүрт нь сэрэн асуух авч Хүрэлээ хариу хэлсэнгүй. Төд удалгүй Жамсран ч ядарсан байсан тул унтаад өгөв. Шөнө дунд гэнэт Хүрэлээ чангаар ёолоход сэрэн хучлагыг нь засаж өгтөл бүх бие нь халуу шатан төөнөж байх нь тэр. – Хөгшөөн Хүрэлээ чи халуурч байна ш дээ – Харин ойрд шөнө болохоор л халуураад байгаа юмаа – Алив ямар эм уух билээ … хаана байдаг билээ байз хэмээн босон гэрэлээ асаан эмийн хайрцагаа хайсаар арайхийн олоод Хүрэлээгийн хэлсэн эмийг өгөн

дахин хучлагыг нь засаж өгөв. Хүрэлээ ч төд удалгүй эм нь нөлөөлөв үү хамаг хар хөлс нь цуван унтаад өглөө. Жамсран унтаж байгаа ханиа яг л анх удаа харж байгаа мэт түүдгийн гэрэлд харан сууна. Энэ хугацаанд хань нь хичнээн өөрчлөгдөж, үрчлээ хүртэл нэмэгдсэн байхыг хараад өөрийнхөө хэнэгггүй тэнэгийг гайхан шанхных нь үсийг илбэн зулай дээр нь үнэрлэн үнсээд араар нь орон хэвтлээ.