
Та мөчлөгийн хугацаагаа толсон ч жирэмсэн болох өдрөө зөв тодорхойлж чадахгүй байна уу? Учир нь хуанли хөтлөх нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь мөчлөгийн 10-17 дахь өдрийн хооронд байдаг. Харин заримд нь энэ үеэс нэлээд хожуу, зарим нь арай эрт байдаг. Үүнээс гадна мөчлөгийн үеэр нэгээс олон удаа жирэмслэх боломжтой өдрүүд байдаг. Тэгхээр эдгээр өдрүүдийг өөрт мэдрэгдэж байгаа шинж тэмдэгээр тодорхойлж сурая.
Сарын тэмдэгийн өвдөлт

Сарын тэмдэг ирсэн үед хэвлийн доод хэсэгт өвдөлт мэдрэгддэг. Энэ үед анхаарлаа хандуулж эсвэл хэрхэн өвдөж байгаа тухай тэмдэглэл хий. Таны мөчлөгийн дундуур энэ нь өвдөлт мэдрэгдэх магадлалтай. Энэ нь таны жирэмслэх боломжтой цонх нээгдэж байгааг илтгэнэ.
Биеийн дулаан нэмэгдэх

Таны хэвийн температур нь амрах үеийн температур юм. Мэдээжийн хэрэг та унтаж байхдаа хэмжиж чадахгүй, гэхдээ өглөө сэрсний дараа шууд хэмжих боломжтой. Жирэмслэх боломжтой өдөр энэ нь дор хаяж 0.2°C-ээр нэмэгддэг.
Доош ялгарах цагаан юм өөрчлөгдөж эхэлдэг

Доош ялгарах цагаан юм нь ихэнхдээ уснаас бүрддэг боловч таны эстрогений түвшингээс шалтгаалан үржил шимтэй цонхны үеэр түүний байдал өөрчлөгддөг. Хэрэв та үржил шимтэй цонхон дээрээ байгаа бол хэмжээ нь нэмэгдэж, өнгө нь илүү тод, нимгэн болно.
Хөхний эмзэглэл

Таны бие энэ үед даавар ялгаруулж эхэлдэг тул хөх илүү мэдрэмтгий хөндүүр болж магадгүй. Энэ нь гэхдээ бага зэргийн байх ба танд тээртэй байх ёсгүй.
Хүсэл нэмэгдэх

Эдгээр өдрүүдэд хамтрагчаа хүсэх хүсэл тань өсч, үүнийг байгалиас нь өдөөдөг. Сэтгэл түгшсэн, сэтгэлээр унасан эсвэл стресст орсон тохиолдолд энэ шинж тэмдэг анзаарагдахгүй байж болно.
Эдгээр шинж тэмдэг илэрвэл таны өндгөвч асуудалтай болсон байж болзошгүй
Жирэмсэн болохын тулд зарим бэрхшээл тулгарч магадгүй тул эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлэх шаардлагатай.
1.Сарын тэмдэг тогтворгүй болох
2. Сарын тэмдэг ирэх үеэр эсвэл мөчлөгийн үеэр маш олон удаа хэвлийн хүчтэй өвдөлт мэдрэгдэх
3. Мөчлөгийн хугацаа хэт богино эсвэл хэт урт байх
4. Сарын тэмдэгийн үеэр биеийн температур өөрчлөгдөхгүй байх
5. Хэт их цус алдалт (хэрэв та эндометриозтой бол ийм зүйл тохиолдож болно)

Танд эрүүл энх, аз жаргал хүсье!