Нүүр Өгүүллэг “ДУУСАШГҮЙ ТАВИЛАН” өгүүллэг “2-р хэсэг”

“ДУУСАШГҮЙ ТАВИЛАН” өгүүллэг “2-р хэсэг”

1 секунд уншина
0
0
590

Хүрэлээ хэдий хүртэл уйлан сууснаа мэдсэнгүй сая нэг тайвширан өвөр дээрээ унтаж байгаа хүүгээ оронд нь оруулаад оёж байсан дээлээ барин ганцаараа бодолд дарагдан сууна. “ Аюуш минь үгүй биз дээ.

Чамайг өдий болтол эхнэр аваагүйг манайхан бүгд мэднэ. Аав, ээж минь чамд яаж итгэдэг билээ. Тиймээ тийм Жамсран л худлаа ярьсанаас зайлахгүй. Жамсран минь сая чамайгаа хараад би ямар их

хайртайгаа бүр ч ихээр мэдлээ. Одоо би яах ёстой юм бэ?, яагаад заавал одоо гарч ирж байгаа юм. Би айлын эхнэр бас ээж болсон. Зүгээр л ирээд найзын журмаар уулзахгүй миний сэтгэлийг ингэж

зовоогоод явдаг нь яаж байгаа юм. Аюушийг Жамсран л мэднэ. Зэргэлдээ аймгаас найзыгаа олж ирлээ. Эндээ нутагшуулнаа сайн найзууд ч боллоо гэж байсан чинь саяхан биш билүү. Тэгээд … үгүй

энэ чинь би юун дэмий юм бодоод, дэмий юманд шаналаад уйлан гансраад сууж байдаг билээ. Ёстой нүгэл байгаа даа ” ийнхүү бодон сүвлээд орхисон учигаа гүйцээгээд унтахаар хэвтлээ. Маргааш өглөө

нь яагаад ч юм гэгэлзэн сэмхэн алсыг харан хэн нэгнийг хүлээн гэгэлзээд болох биш. Бушуухан ажлуудаа дуусгаад хүүгээ хооллон суутал тэртээ хол морин төвөргөөн сонсогдох шиг болов. Нэг л мэдэхэд нүүрэнд нь инээмсэглэл тодрон тэр сацуу хоёр хацар нь халуу оргин зүрх нь амаар нь гарчихна уу гэлтэй цохилон амьсгаагаа дарж ядан байтал уяан дээр нь Жамсран морио уяж байгаа харагдав. Хүрэлээ босон гал өрдөн цай үйлээ. – Сайхан амарсан уу хө? Хэмээн Жамсран нь өчигдөр юу ч болоогүй мэт мэнд мэндсээр ороод ирэв. – Сайхаан ийшээ суу хэмээн сандал тавьж өгөн өөд нь суулгаад идээ өмнө нь тавив. – Хулгар ирээгүй байна уу? – Арай болоогүй байхаа – Аан за … Жамсран цайгаа яарамгүй оочлон Хүрэлээгийн хөдөлгөөн бүрийг ажин сууна – Хаа хүрч явна? – Өө энэ зуур л. Үнэндээ чамайг л зорьж ирлээ гэтэл хүү нь мөлхөн түүний дэргэд ирэхэд Жамсран хүүг өргөн үнэрлээд өвөр дээрээ суулган: Хүүгийн нэр хэн билээ хө? – Гарьд хэмээтэл Жамсран хүүгийн суганаас өргөн дээш өргөөд – Гарьд аа миний хүү аавтайгаа хамт явах уу хэмээтэл Гарьд хүү завьжнийхаа хажуугаар шүлсээ гоожуулан хөл гараа савчин инээхэд Хүрэлээ – Аав нь харин жаахан томорхоор нь хамт авч явнаа л гээд байсан – Бишээ

би өөрийгөө хэлж байна. Хүрэлээ минь би хүүг нь өөрийн хүү шиг л санаж явах болно – Юу … – Тиймээ би та хоёрыгоо аваачихаар ирлээ – Хүүе энэ чинь яаж болдог юм, улс амьтан ч юу гэх юм билээ – Тэр ямар хамаатай юм. Чи надад хайртай чинь хэвээрээ бол бусад нь болно доо хө. Тэд яахав хэсэгтээ л ярих юмтай болно биз – Мэдэхгүй ээ би үнэхээр мэдэхгүй байна аав, ээж ч юу гэх бол – Тэрийг надад даатгачихаа хө би хулгарын хэн гэдгийг нь хэлээд өгнө – Чиний өчигдөрийн ярьсан үнэн гэж үү? – Үнэн байлгүй яахав. Би бүр эхнэртэй нь уулзаж байсан. Эндээ төвхнөөд эхнэр хүүхдүүдээ авчирна. Эхнэр давхар биетэй тэгээд ч нутаг уснаасаа холдож чадахгүй гээд ирэхгүй байна гэж байсан – Тэгээд энэ олон жил энд байхдаа яагаад … миний үнэхээр толгой хүрэхгүй байна – За чи аан гээд сонсож бай. Хулгар сэргэлэн нь дэндсэн хүн дээ. Манай нутгийнх ч гэлээ ганцаараа хүн явж байгаад тэндээ нэг хүүхэнтэй болсон юмуу даа. Ирэн очин байдаг яг албан ёсоор эхнэр, нөхөр болоогүй ч нөгөө хүүхэн нь жирэмсэн болоод мань хүн тэднийд хамт байх болж. Би ч хэдэн адуугаа зарахаар явж байхдаа санамсаргүй тааралдахад өрвийсөн хүн таарсан юм. Нутгийн сонин, өөрийн сонин гээд хуучилж байгаад би хэдэн адуу зарах санаатай явж байгаагаа хэлтэл харин өөдөөс хулгар мөрийтэй даалуу тоглож байгаад хадам аавынхаа хайртай хээр морийг нь мурийнд алдчихлаа ойролцоо зүсмийн зарах адуу хайж явна гээд. Би ч авч яваа адуугаа үзүүлтэл нэг нь нас шүд нь ч ойролцоо таараад надаас аван бид тэднийд очсон. Хадмууд нь жаахан хаяа муутай санагдсан манай

хүнийг дээрэлхэж их элэг барьдаг шинжтэй харагдахаар нь би ч уусан нэрмэлдээ зориг орон тэдэнд хандаж хэдэн хатуухан үг хэлээд хулгарыг дагуулан нутагт нь авчирсан. Манай хүн ч эндээ нутагшин өөрийн гэсэн мал хуйтай болчихоод эхнэр хүүхдээ авчирна гэдэг байж билээ – Одоо болноо … би итгэж чадахгүй байна хэмээн Хүрэлээ сулхан дуугаран хоолой нь зангираад ирэхэд Жамсран явахаар босон духан дээр нь үнэрлээд – Цаадахыгаа ирэхээр миний ярьсан бүгдийг асуугаарай хө. Би явж аав, ээжтэй уулзаж хэлье. Чи минь өөрийн гэсэн юмаа базаагаад намайгаа хүлээж байгаарай гээд гэрээс гаран эргэж ч харалгүй мориндоо мордон ташуур өгөн хөдөллөө. Хүрэлээ дахиад л асгараад ирсэн нулимсаа барьж чадсангүй. Аюуштай ярилцмаар байвч Аюуш дахиж гэртээ бүр нутагтаа хүртэл ирсэнгүй. Жамсран л Хүрэлээ, Гарьд хоёрт хань бараа болон тэднийд хамтдаа амьдрах болсоор нэг л мэдэхэд дөрвөн жилийн нүүрийг үзэв. Нэг өдөр хоолоо хийж байтал гэнэт гэдсэн дотор нь жирс хийлгэхэд тэрээр жирэмсэн болсоноо мэдэн баярлах ч шиг болоод ирэв. Учир нь Жамсран хүүг нь өөрийн хүү шиг л хайрладаг боловч Хүрэлээгээс хүүхэд хүсээд байгааг хэлэхгүй ч дайруулж хэлсэн үг харцнаас нь төвөггүй мэдэж тэгэх бүрт нь жирэмсэн болохгүй байгаа өөрийгөө гайхан байдагсан. Гэтэл аль хэдий нь болчихсон хүүхэд нь хөдөлхөд л сая мэдэж байгаа нь энэ болохоор баярлахгүй байж чадсангүй. Жамсран наадмаар

уралдуулахаар уяж байгаа морьдынхоо хөлсийг хусаж байтал Хүрэлээ дэргэд нь очин хүйтэн айраг өгөн хөлсийг нь арчингаа – Жамсраан би жирэмсэн болчихож … Жамсран гэнэт хэлсэн түүнийг үгийг сонсоод ууж байсан айрагандаа хахан – Юу … нээрээ юу? – Тиймээ хө сая хөдөллөө – Айн алив … хэмээн дээлийнх нь гаднаас гэдсэн дээр нь гараа тавиад царай нь гэрэлтэн инээмсэглээд – Нээрээ тийм байна … миний хүүхэд хөдөлж байна ингэж нэг аав болох гэж хэмээгээд газар суун тусан хөлсөө арчин байснаа арагш тэрий хадан хэвтээд БИ ААВ БОЛОХ НЬ ЭЭ хэмээн тэнхээгээрээ орилход морьд үргэн янцгаалдах нь түүнд баяр хүргэх шиг. **** Гарьд 15 нас хүрч дороо хоёр ч дүүтэй болов. Хүрэлээ бага охиноо хурайлан эгчид нь өгөөд үнээгээ саахаар гарлаа. Гарьд ээждээ туслан тугалаа татан байтал мотоциклийн дуу гарах нь тэр. Хоёул гайхан харвал Жамсран гэрийнхээ үүдэнд хоёр дугуйтай мотоциклоо унтраан тавиад шууд тэр хоёрыг чиглэн ирэв. – Гарьдаа миний хүү нааш ир. Аав нь хүүдээ үүнийг авлаа – Нээрээ юу …

ямар гоё юм бэ ураа би мотоциклтой болчихлоо хэмээн шууд очин дээр нь суугаад түлхүүрийг нь түлхүүрдэн хөдөлгөх гэтэл Хүрэлээ сандран – Болгоомжтой миний хүү унав – Зүгээрээ эр хүн унаж босож байж сурдаг юм. Миний хүү ч сэргэлэн дээ – Тэгэхдээ арай бага бишүү хө – Юу нь бага гэж ямар их баярлаж байгааг харж байна уу Гарьд мотоциклынхоо дуут дохиог хангинуулан тэрүүгээр нэг давхихад мал үргэн майлалдана. – Хүүе чи жаахан аяархан гэм хамаг мал үргээчихлээ хэмээн Хүрлээ хашгирвал Жамсран мөрөөр нь тэврэн – Орхи доо хө баярлаж л байг. Хүү минь эр хүн шүү – Чи дандаа л хөөргөж байх юм, гайгүй байгаа – Яав л гэж давхиад сурсан хүүхэд мориндоо томдоод ийм л юмаар давхиж хорхойгоо дарна шүү дээ хө – За, за чи мэдэж байгаа биз – Хөгшөөн би нээрээ Хулгартай таарсан – Аан тэр … хэмээснээ Хүрэлээ чимээгүй болбол Жамсран – Үнэндээ энэ унааг Хулгараас авсан. Цаадах чинь хүүдээ өгье болох уу гэхээр нь би үгүй гэж чадсангүй ээ хө – Тэр хүн сайн явна уу? – Сайн сайн, хоёр хүүхэдтэй болсон гэнээ. Хадам аав нь өнгөрөөд тэндээ үлдсэн гэнэ. Яах учираа олохгүй зориг гарган чам дээр иртэл бид хоёрыг хараад тэгээд тэр чигтээ явсан юм билээ. – Тиймүү … тэгвэл – Одоо энийг бодоод юу хийхэв хө. Тавуулаа сайхан амьдарнаа – Тиймээ сайхан амьдарч байна. Би үнэхээр их баяртай байна. Чи хүүг минь өөрийн хүү шигээ л санаж надаас хүртэл өмөөрч дандаа л эрхлүүлэх юм – Гарьд миний хүү

шүү Хүрэлээ минь. Намайг одоо хүртэл аавыгаа л гэж бодож яваа. Дэмий юм хүүхдэд хэлж сэтгэлд нь сэв суулгав – Ойлголоо энэ бүх нууц надтай хамт эндээс явах болноо – Залуу юм байж хөгшин хүн шиг яриатай гэдэг нь. Алив өлсөж байна гэрт оръё Гарьд яагаад ч юм мотоциклоо унан хүн бүхэнд гайхуулмаар санагдах боловч аав, ээж хоёр нь сайн унаж сурталаа ойрхон зуур малдаа л унаж бай гэсэн болохоор чадахгүй л байв. Нэг өдөр хонио усалж байтал зүүн хойноос нэг л танил явдал харагдахад олон ч юм бодолгүй мотоциклоо асаан өөдөөс нь давхин хүрэв. Гарьд буруу таниагүй аж. Сэтгэлдээ сэмхэн харж явдаг нөгөө ангийнх нь охин Саран ус авахаар ирж байх нь тэр. Гарьд хэзээний том хүн болсон аятай мотоциклоо өмнө нь хаазлан зогсооход Саран цочсондоо хувингаа алдчихав. Гарьд мотоцикл дээрээ хажуулдан суугаад – Ус авах гэж байгаа юмуу суучих би дөхүүлээд өгье – Чи чаддаг юмуу? – Харахгүй байна уу, чаддаг болоод л малаа усалж явааг минь – Онгироо гэдэг нь – Яадаг юм чадаж байгаа юманд арга алга. Чамд бол би бүгдийг хийж өгч чадна мэдээ – Би ийм онгироо хүнд дургүй – Тэгээд ямар хүнд дуртай юм – Мэдэхгүй – Чи ангийнхаа Очироод сайн уу? – За юу дэмийрээд байгаа юм би хэнд ч сайн биш гээд улайгаад ирсэн хацраа мэдэгдүүлэхгүйг хичээн доош харвал Гарьд – Сараан чи надад үнэхээр таалагддаг би чамд хайртай болчихсон – Хүүе чи юу яриад байгаа юм бэ, чи дандаа намайг

дээрэлхэж шоолдог биз дээ … би явлаа хэмээгээд усаа өргөн гэрээдээ алхах гэтэл Гарьд хажуунаас нь хувинтай усыг нь аван – Нээрээ шүү, хэрэв би чиний нэрний эхний үсгийг эндээ шивүүлчихвэл чи надтай үерхэх үү хэмээгээд зүүн гарынхаа эрхий хурууны арагш заавал Саран бүр ч ичингүйрэн доош хараад – Мэдэхгүй … – Баяртай би заавал шивүүлнэ, бас чамайг заавал эхнэрээ болгоно харж л байгаарай хэмээгээд гүйгээд явчихав. Гарьд буцаж мал дээрээ ирэн харж явдаг охиндоо сэтгэлийн үгээ хэлсэндээ хөөрөн тэр сацуу том хүн болсон мэт санагдахад аавыгаа дуурайн газар завилан суугаад гараа урагш сунган цай тосож авагч болон амандаа аваачин оочилон өмнөө тавьсанаа дээлийнхээ нэг ханцуйг шумлан тайлаад гараа өвдөгөн дээрээ тавин эрүүгээ имчин хэсэг суув. Тэрээр ийнхүү гэрийн эзэн болсон мэт дүр эсгэн өөртэйгээ тоглосоноо түүндээ хөөрөн ганцаараа чангаар инээхэд талын салхи хөгжин баясах мэт урьханаар зөөлөн илбэн сэвэлзэн үлээнэ. Гарьд нэгэнт хэлсэн болохоор маргааш нь дахиад л малаа услахаар ирээд энэ удаа өөрийгөө том болсон хэмээн зориг нэмэн Сарангийн гэрийг зүглэв. Гэрт орон мэнд мэдээд суутал өвөө нь Саранд хандан – Миний охин айраг хийж өг, гадаа их халуун байх чинь. За хүү хаа хүрч явна? хэмээн эгээ л тоож ярьсанд Гарьд бүр ч ихээр баясан өөрийгөө том хүн болчихож хэмээн бат итгэн хоолойгоо нэгэнтээ засан Сарангийн барьсан айргийг авахдаа гар нь чичирхэд

бушуухан мэдэгдүүлэхгүйг хичээн аваад нэг амьсгаагаар залгилж байснаа – Өө би энэ зуур хэдэн малаа усалж явна – Аан, тогтуухан услаарай хүү минь. Мотоциклоор мал хариулж явах ч дээ болдог л юм байлгүй – Зүгээрээ манай хэд сурчихсан хэмээгээд инээхэд хэн ч дэмжсэнгүйд санаа нь зовон дахин айрагнаасаа хэд балгаад: За би хөдлье дөө баяртай. Харин энэ удаа хэн ч түүнд хариу өгсөнгүйд урамгүйхэн гэрээс гаран мотоциклоо асаан бүх уураа мотоциклондоо гаргах гэсэн мэт хурдлан холдов. Гарьд худгийн дэргэд мал дээрээ очин газар хэвтэн малгайгаа духдуулан унтаж байтал түүний дэргэд хэн нэг нь суух шиг болоход бушуухан босон малгайгаа авбал Саран сууж байх нь тэр. – Хүүе чи энд … ус авах гэж байгаа юмуу? – Үгүй ээ, чамайг өлсөж байгаа болов уу гээд жаахан идэх юм авчирлаа – Хоо ёстой янзтай, чи бид хоёр ч хэзээний эхнэр, нөхөр шиг байхчив ээ ха ха ха – За би явлаа энийг идээрэй гээд босох гэтэл Гарьд амжиж гараас нь бариад – Хоёулаа дараа жил 16 нас хүрч Монгол улсын иргэн болж паспорт авна. Тэр үедээ гэрлэж нэг гэртээ оръё – Чи яагаад надаас миний бодлыг асуухгүй байгаа юм? – Чи асуулт байхгүй зөвшөөрчихсөн – Юу … би чамд юу ч хэлээгүй байгаа шүү – Амаараа хэлээгүй ч үйлдэл чинь зөвшөөрсөнийг хэлж байна. Худлаа гэвэл

энийг юу гэхэв хэмээгээд авчирсан боорцог, өрөмийг заавал Саран – Үгүй юу л даа. Хэнчиг байсан ингэх л байсан за за би явлаа баяртай гээд гүйгээд явчихав. Гарьд хоёр салаа сүлжсэн үс нь хөлийн хурдаар гүйхэд нь хоёр тийш бүжиглэх мэт намирах Сарангийн хойноос харан: << Би эр хүн л юм бол заавал чамайг эхнэрээ болгож авна. Юун төлөө сэргэлэн шувуухай гэгддэг билээ. Харж л байгаарай >> хэмээн өөртөө хэлээд харихаар мотоциклоо унан малаа бөөгнүүлэн туусаар гэрийн зүг явлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *